Хэдхэн хоногийн дараа ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-н тохиох гэж байна. Энэ өдөр хүүхэд багачууд эрхээ эдэлж, ээж аавдаа эрхэлж хүссэнээ авахуулж, ханатлаа тоглож нааддаг билээ
Олон ястны өлгий алс хол орших Ховд аймгийнхан “Ховд аймгийн өдрүүд” өдөрлөгийг нийслэл Улаанбаатар хотын төв Чингисийн талбайд хийж байгаа билээ. Өөрсдийн гэсэн өвөрмөц заншилтай урлаг, уран сайхан хийж бүтээхийн өндөр авьяастай нутгийнхан маань нийслэлчүүддээ авьяас билэг зан заншилаа танилцуулж байгаа юм
Есдүгээр сарын 12, 13-ны бямба, ням гарагт дараах хэсгийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. 10.00-18.00 цагт: Полигон дэд станц, иргэн Оюунсүрэн Цэрэндорж, Юнитель, Болор амралт, Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Өндөр-Улаан, Ном, Немо кэмп, Баяримпекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, Талын сондор, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн камп ХХК-ууд, UB-2, Гацуурт, Жавхлант, Тэрэлж, Ламиран дацан
“Монголын хүүхдийн спортын V их наадам”-ын энэ сарын 12-19-ний өдрүүдэд болох гэж байна. Энэхүү тэмцээнд нийслэл, аймаг, сум, дүүргээс шалгарсан 2500 гаруй өсвөрийн тамирчид, дасгалжуулагчид оролцож байгаа билээ
Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна хэмээн МҮЭХ-ноос мэдээллээ. МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ, Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 60 гаруй хувиар буураад байхад Монголд бензин, тосны үнэ буурах нь байтугай цахилгаан, дулаан, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдлээ.Энэхүү үнийн өсөлтөөс болж нэг өрхийн дундаж хэрэглээ 50 мянга орчим төгрөгөөр өссөн
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 270 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ес бүртгэгдэж ,16 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс явган зорчигч- 9, зорчигч-7, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2, хүүхэд зам тээврийн осолд 5 хүүхэд өртсөн байжээ
Өнөөдөр ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн А зааланд өнөөдөр өглөө 10 цагаас Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, ОУМХ-ны Ерөнхийлөгч Кай Холм, МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МССХМ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Бат, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Мавган нарын зочид төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн ажиллагааг МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар нээж үг хэлсэн бол ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар нийт баг тамирчдад баяр хүргэсэн юм
Оюутнуудыг нийтийн тээврээр цахим карт ашиглан зорчуулах журамд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа. Өмнөх журмаар бол оюутны нийтийн тээврээр зорчих цахим картыг нийслэлийн Тээврийн газраар дамжуулан их, дээд сургуулиудад хүргүүлдэг байжээ
АН-ын дарга Зэ-г Америк явад эзгүй байх хооронд нь гаалийг самарсан О.Ганбатыг дахиж даргаар нь тавьсан. Эрх баригч нам боловсон хүчний нөөцгүйдээ биш Н.Энхбаярын халаасанд Ч.Сайханбилэг орсноос тэр гэж хэвлэлүүд дайрсан
Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад гамшгийн үед ажиллах, албаны бэлэн байдал, албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор 2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гал унтраах болон аврах ажиллагааны зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг МУ-ын Шадар сайд Ц.Оюунбаатар гардуулан өглөө. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад нийт 4,3 тэрбум төгрөгийн техник хэрэгсэл олгож байгаа юм. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал унтраах ажиллагаанд ашиглах 30 гаруй автомашиныг гардуулж өгсөн.
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгажээ. Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Монгол Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит Хилийн 0184 дүгээр анги Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан байна
10:00-18:00 цагт: 109-р Цэргийн анги, МИАТ ШТС, Агаарын тээврийн бааз, 11-р хороо Богдын Өндөр СӨХ, Оргил Хотхон ЦТП, Сэргээн засах клиник эмнэлэг, Цегххт-Барилга-3-р Байр, Ноблесс СӨХ, Юмсүрэн, Туул ривер кондо ХХК, Ганцэцэг-АОС, Энхтуяа-Барилга, Билиг ХХК, Арвин сантех ХХК, иргэн Энхбаяр, Эрдэнэ-Очир, Ганбаатар, Хан-Оргил СӨХ, Ворид Трейвел, И Си Си, Нэмүт констракшн, Цог Тулга Трейд ХХК-ууд, Ноблессийн 66, 68, 74/1, 72-р байрууд
Энэ жил Улсын хэмжээнд нийт 1,2 сая гаруй сурах бичгийг сургуулиудын номын санд хүргүүлсэн ба сурах бичгийн дундаж үнэ 1500-4500 төгрөгийн хооронд байгаа аж. Тодруулбал, I-V ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс өгдөг бол 6-12-р ангийнханд 40 хүртэлх хувийг үнэ төлбөргүй олгодог аж
ЗЦГ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулаад замын барилга байгууламжтай холбоотой буюу явган хүний зам хааж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын гүйцэтгэгч, захиалгчидтай уулзаж, шаардлага хүргүүлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Чулуун овооны тойргоос Нарантуул зах явах чиглэлд явган хүний зам хааж барьсан барилгын эздэд зөрчлөө арилгах мэдүүлэг хүргүүлжээ
Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд болон нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран нийслэлийн иргэдэд хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ энэ сарын 7-14-ныг хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд энэ сарын 7-нд Баянзүрх, 8-нд Баянгол , 9-нд Сонгинохайрхан дүүрэгт “Хууль тогтоомж сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Сүхбаатар дүүргийн өдөрлөг Чингисийн талбайд зохион байгуулж байна. Харин маргааш Чингэлтэй дүүргийн өдөрлөг Тусгаар тогтнолын талбай, 14-нд Хан-Уул дүүрэг Соёлын төвийн байрны урд талбайд
Дундговь аймгийн Мандалговь хотоос-Говь-Угтаал-Цагаандэлгэр-Чойрын чиглэлд өнөөдрөөс эхлэн зорчигч, шуудан тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Долоо хоног бүрийн пүрэв гаригт Мандалговиос-Чойрын чиглэлд зорчигчдыг тээвэрлэнэ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Өлзийт хороолол, Түргэний голын гүүрний урд талд автозамын зорчих хэсэгт “Норд” загварын ачааны автомашин онхолдсон осол гарчээ. Үүний улмаас хоёр хүн төмөр хийцэд хавчуулагдан нэг иргэн газар дээрээ нас баржээ
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг энэ сарын 07-ны өдөр хуваарийн дагуу эхэлсэн. Одоогийн байдлаар Архангай, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Завхан зэрэг аймгуудад улсын үзлэг явагдаж байна
Энэ сарын 1-8-ны өдрүүдэд нийт 350 хүн архинд хордсоноос 13 хүн хэвтэн эмчлүүлж, нэг хүн нас баржээ. Харин үлдсэн нь амбулаторийн тусламж аваад буцсан талаар ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжтай шалгалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Си” ХХК-ийн хашаанд “Тэнүүн зоргол” хоршоо “Ойн тухай” хууль зөрчин иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 50-60 орчим тонн хуш модны самар худалдан авч нөөцөлж байсныг шалгалтаар илрүүллээ. Тус асуудлыг Улсын мөрдөн байцаах газартай хамтарч үргэлжлүүлэн шалгаж байна. Хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой байдаг.