Парламент

“Парламент 25” шатрын тэмцээн эхэллээ2015, 9 сар 12. 12:47

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын бага хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулагдаж буй шатрын тэмцээн өнөөдөр /2015.09.12/ Төрийн ордонд эхэллээ.

Ассамблейн 2015 оны намрын хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа2015, 9 сар 12. 11:41

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Зургаан сайд болон Дэлхийн хошой аваргатай болсон долоо хоног2015, 9 сар 12. 10:50

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Ингээд шинээр томилогдох сайд нарыг тус бүрд нь гишүүдэд танилцуулан хэлэлцлээ.  Чуулганд оролцсон гишүүдийн олонх зургаан сайдыг  томилох асуудлыг дэмжлээ. Харин энэ үеэр гишүүд сайдуудад бага хугацаанд хуулиа мөрдөж, үр дүнтэй ажиллахыг захисан юм.

Жан Дөзян мэндчилгээ дэвшүүлэв2015, 9 сар 11. 15:25

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Жан Дөзян өнөөдөр /2015.09.11/ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.   Монгол Улсын Их Хурлын дарга эрхэмсэг ноён Зандаахүүгийн Энхболд танаа   Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын нэрийн өмнөөс Танд халуун баяр хүргэе. Эдүгээ Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж, хоёр тал БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хооронд тохирсон хэд хэдэн чухал тохиролцоог цаг алдахгүй хэрэгжүүлж байна

Маргааш “Парламент-2015” шатрын тэмцээн болно2015, 9 сар 11. 9:55

Тэмцээнийг гишүүдийн болон ажилтнуудын гэсэн 2 ангиллаар, нээлттэй (эмэгтэй оролцогчийг хамтатгаад) төрлөөр явуулна.

О.Баасанхүү: Цэц маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа2015, 9 сар 10. 15:16

Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.09.10/ Төрийн ордны “Г” танхимд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал болон Үндсэн хуулийн цэцийн хууль бус үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ, Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 заалтад Үндсэн хууль зөрчсөн байна гэж

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийнэ2015, 9 сар 10. 8:38

Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр 11.30 цагт Төрийн ордны “Г” танхимд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал болон Үндсэн хуулийн цэцийн хууль бус үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан номын үзэсгэлэн нээгдлээ2015, 9 сар 9. 17:43

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сантай хамтран номын үзэсгэлэн гаргасан байна. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэнээс хойш 25 жилийн хугацаанд хэвлэгдэн гарсан монголын төрийн тогтолцоо, төр эрх зүйн түүх, парламентын ёс, Улсын бага хурал, Улсын Их Хурлын түүхэн товчоо, эмхтгэлүүд, төрийн түшээд, улс төрчдийн тухай ном, хэвлэл болон ойд зориулсан номуудыг уншигч үйлчлүүлэгчдэд дэлгэн үзүүлж байна

УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Расселийг хүлээн авч уулзав2015, 9 сар 9. 12:23

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит аравдугаар зөвлөлдөх уулзалтад оролцож буйгаа танилцуулав. Тэрээр “Монгол Улс бол бүс нутагтаа төдийгүй дэлхийн нийтэд ардчиллын загвар орон хэмээн бид үнэлдэг бөгөөд ардчиллыг дэмжих үйл ажиллагаанд талархал илэрхийлье

"Шударга ёс" эвслээс шударга ёсыг хайж байна !!!2015, 9 сар 9. 9:15

 Чуулган өчигдөр ээлжит бусаар хуралдаж зургаан сайдыг үүрэгт ажилд нь томилсон. Ингэснээр энэ удаагийн ээлжит бус чуулган туулах ёстой замынхаа тэн хагасыг тууллаа гэсэн үг.Одоо гишүүдэд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх л үдсэн

ЧУУЛГАН: Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайханыг томилов2015, 9 сар 8. 17:59

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж дууслаа. Дөнгөж сая Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч Г.Баярсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.

ЧУУЛГАН: Зам тээврийн сайдаар М.Зоригтыг томиллоо2015, 9 сар 8. 17:48

УИХ-ын ээлжит бус чуулганаар яг одоо Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Дөнгөж сая Зам тээврийн сайдад М.Зоригтыг томилох асуудлыг хэлэлцлээ.

ЧУУЛГАН: Барилга хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг томилов2015, 9 сар 8. 17:43

УИХ-ын чуулганаар  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХБ-ын сайдаар З.Баянсэлэнгийг томилох саналыг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжлээ. 

ЧУУЛГАН: Б.Болорыг Сангийн сайдаар томиллоо2015, 9 сар 8. 17:24

УИХ-ын ээлжит бус чуулганаар дөнгөж сая Сангийн сайдад нэр дэвшигч Б.Болорыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ЧУУЛГАН: БОНХАЖ-ын сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна2015, 9 сар 8. 16:37

УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дөнгөж сая Шадар сайдыг томилсон. Тэгвэл яг одоо БОНХАЖ-ын сайдад Н.Батцэрэг гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр Намдагийн Батцэрэгийг томилохыг дэмжсэн тухай байнгын хорооны санал дүгнэлтийг байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Су.Батболд танилцууллаа. Яг одоо гишүүд нэр дэвшигчээс зарим асуултуудад тодруулга авч байна. УИХ-ын гишүүн Л.Болд "Шударга ёс цаашдаа хэрэгжих үү үгүй юу гэдгийн илрэл болсон нэг асуудал бол Зайсангийн иргэдийн газрын асуудал байсан.Түүнийг шийдсэн

ЧУУЛГАН: Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар томилов2015, 9 сар 8. 15:58

Д.Арвин: Дөрвөн жил болоод ялсан нам хүнээ тавьдаг бичигдээгүй хууль байгаа нь үнэн

Сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ2015, 9 сар 8. 15:15

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Ерөнхий сайд Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтыг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорыг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг тус тус томилуулах хүсэлтэй байгаагаа танилцуулав. Яг одоо чуулганаар Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг томилох эсэхийг хэлэлцэж байна.

Хаалттай протколыг ил болгохыг шаардлаа2015, 9 сар 8. 13:33

УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өршөөлийн хуулийн бүх хэлэлцүүлэг протокол, санал өгсөн байдлыг ард түмэнд ил болгохыг шаардлаа. Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авна гэдгээ мэдэгдэсний дараа АН-ын бүлэг ч мөн адил байр суурь илэрхийлсэн билээ

Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах саналыг дэмжлээ2015, 9 сар 8. 13:32

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2015.09.08/ хуралдаж, Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай асуудлыг /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг томилуулах тухай асуудлыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 70 хувийн саналаар дэмжив. Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг томилуулах тухай асуудлыг байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан юм

Байнгын хороо: Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч Г.Баярсайханыг дэмжлээ2015, 9 сар 8. 11:19

Ниймгийн бодлого, болосврол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурал дөнгөж сая Төрийн ордонд өндөрлөлөө.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.