Буриад, Монголын хамтарсан уламжлалт “Эв модны наадам”
энэ жил ОХУ-ын Буриад улсын Түнхэн аймгийн Кырен хотод зохион байгуулагдаж,
баярын арга хэмжээнд манай аймгийн төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ.
“Эв модны наадам”-ыг хил залгаа Буриад улсын Түнхэн, Ахын
аймаг, Хөвсгөл аймгийн Ханх сум ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд
энэ жил Буриадын Түнхэн аймаг өөрийн үндэсний “Сур харваан” наадам, “Хонгодор
буриадуудын 3 дугаар их уулзалт”-тай хамтатган 6 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд
зохион байгуулсан юм. Баярын арга хэмжээнд Буриадын Түнхэн, Ахын аймаг, Эрхүү
мужийн Аларск, Нугутскийн районууд, хот тосгодоос 1500 гаруй хүн оролцсон
бөгөөд манай аймгаас ИТХ-ын дарга Б.Пүрвээ, аймгийн ЗДТГ-ын дарга Г.Төмөрбаатар
тэргүүтэй, төр захиргаа, урлаг соёлын байгууллагуудын төлөөлөл бүхий 27 хүний
бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирлээ.
Баярын үеэр эрийн 3 наадам, хөл бөмбөг, гар бөмбөг,
хөнгөн атлетик, хувцас загвар, ая зохиогчдын зэрэг олон төрлийн урлаг
соёлын арга хэмжээ, уралдаан тэмцээн болсон бөгөөд аймгийн ХДТ-ын “Чингүнжав”
амьд хөгжмийн хамтлаг бүрэн хэмжээний тоглолтоо Буриадын ард түмэнд өргөн
барьж, олны талархлыг хүлээн зохион байгуулагчдын зүгээс цом, өргөмжлөлөөр
шагнуулсан þì. Мөн
тус хамтлагийн хөгжимчин н.Отгон “Шилдэг ая зохиогч”-ийн тэмцээнд дэд байрын
шагнал хүртэж, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэâ.
Наадмын төгсгөлд хөрш 3 аймаг “Эв мод”-оо салгах ёслол
үйлдэн, ирэх жилийн баярыг зохион байгуулах эрхийг Буриад улсын Ахын аймагт
шилжүүлэн өгснөөр баяр наадмын үйл ажиллагааг өндөрлөлөө.