Нүүр ->АЙМГИЙН ТУХАЙ ->Засаг даргын мэндчилгээ ->
Засаг даргын мэндчилгээ
10Дэлхийн болон Монгол орны өнцөг булан бvрт амьдарч буй нийт Хөвсгөлчvvд, Хөвсгөл нутгаас ажил амьдралынхаа гарааг эхэлж нэгэн vзvvрт сэтгэлийн жимээр холбогдож явдаг та бvхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. Эх орны хоймор болсон домгийн цэнхэр Хөвсгөл нутаг, Далай ээжээрээ бид хаана ч явсан бахархаж нутгаа гэсэн сэтгэлийг хvн бvр зvрхэндээ тээж явдаг. Эх орон, Хөвсгөл нутгийнхаа нэрийг гаргаж дэлхийн хөгжилтэй орнуудад сурч боловсорч, сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжvvлж яваа Хөвсгөл нутгийнхнаараа бид бахархдаг.
2010, 2011 онуудад Хөвсгөл аймаг байгуулагдсаны 80 жил, Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Б.Ширэндэвийн мэндэлсэний 100 жилийн ой зэрэг түүхэн тэмдэглэлт арга хэмжээнүүд тохиох гэж байгаа тул өөрийн хувь нэмэр, хандиваа өргөж нутгийнхаа хөгжилд гар бие оролцохыг та бүхэнд уриалж байна.   
Нутгаа гэсэн таны сэтгэлийн утас хөврөшгvй бөгөөд бидний нутгаа хөгжvvлэх чинхvv хvсэл, сэтгэл нэгдэн нийлж Хөвсгөл нутаг маань хөгжиж аялал жуулчлал, хөдөө аж ахуй vйлдвэрлэлийн томоохон аймаг болж жинхэнэ утгаараа Монголын “Швейцари” болгохын төлөө та бидний гар сэтгэл нийлэн ажиллана гэдэгт итгэж байна. Манай веб сайтад тавтай морилж хэрэгцээтэй мэдээллээ авахын зэрэгцээ өөрсдийн vнэтэй санал зөвлөмжийг vлдээнэ гэдэгт найдаж байна.  

Таныг хvндэтгэсэн: Хөвсгөл аймгийн Засаг дарга Лааганы Цэрэнжав






  Хэвлэх  
 
СҮҮЛИЙН БИЧЛЭГ
Танилцуулга: -
ЦАГ АГААР
 
Хотууд :
Усархаг бороотой (17:24)
Чийгшил: 82 %
Үзэгдэх орчин: км
Агаарын даралт: 1020.1 mb
Салхи: 140º, 14.48 км/цаг
Нар мандах: 6:39 am
Нар жаргах: 7:55 pm

Ө: 12º Ш:
Өнөөдөр Маргааш

Усархаг бороотой

Ө: 12º
Ш:

Түр зуурын аадар бороотой

Ө: 19º
Ш:
зочид : 1 хандалт : 49,221
Copyright © Huvsgul aimag. Developed by BatSoft llc