 |
Хөвсгөлчүүд та бүхэндээ морилон ирж байгаа XVII жарны “Тийн урвагч”
хэмээх төмөр Бар жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан
байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хүндэтгэсэн Б.Галбадрах
|
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон
улсын сангийн Хөдөөгийн Ядуурлыг бууруулах Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн гол зорилго нь хөдөөгийн
малчид, тариаланчид, хөдөөгийн эмзэг бүлгийн иргэдийн үйлдвэрлэл эрхлэх,
бүтээх чадавхийг дээшлүүлэхийн зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, нийгэм,
эдийн засгийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нь бүрдүүлж өгөн, тэдний
орлогыг нэмэгдүүлэх, ядуурлаас гаргах явдал юм. Зорилтуудын
биелэлт Хөтөлбөрийн үндсэн баримт бичигт 4 аймгийн 80000
өрх буюу нэг аймгийн 20000 өрхөд хөтөлбөрийн үйл ажиллагааг хүргэнэ
гэсэн зорилт тавьсан байдаг бөгөөд аймгийн нийт өрхийн 60 орчим хувь нь
хөтөлбөрийн ямар нэгэн үйл ажиллагаанаас үр шим хүртсэн байна. Хөтөлбөрийн
хүрээнд тавьсан зорилтууд дараах биелэлттэйгээр хэрэгжиж байна.
|
Үйл ажиллагаа
|
Зорилт
|
Биелэлт
|
Хувь
|
|
Хөтөлбөрт хамрагдах нийт өрх
|
20000
|
15500
|
77.5%
|
|
Хөтөлáөрт хамрагдах сум
|
24
|
24
|
100%
|
|
Аймгийн төвийн МЭ-ийн лабораторийг бэхжүүлэх
|
1
|
1
|
100%
|
|
Сумын МЭ-ийн салбарыг бэхжүүлэх
|
24
|
24
|
100%
|
|
Экстейншний үйлчилгээг сумдад хүргэх
|
24
|
24
|
100%
|
|
Аймаг, сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийг бэхжүүлэх
|
24
|
24
|
100%
|
|
Сургууль завсардалтын сургалтад хамрагдагсад
|
1125
|
1638
|
145,6%
|
|
Зассан сум, багийн сургууль, дотуур байр
|
8
|
13
|
162,5%
|
|
Шинээр барьсан сумын эмнэлэг
|
1
|
2
|
200%
|
|
Зассан сумын эмнэлэг
|
15
|
5
|
33.0%
|
|
Зассан багийн эмнэлэг, эмчийн өрөө
|
49
|
52
|
100%
|
|
Багийн хүний эмчийг унаажуулах
|
23
|
25
|
100%
|
|
Нүүдлийн цэцэрлэг ажилласан сумд
|
24
|
24
|
100.0%
|
|
Худаг
|
139
|
139
|
100%
|
ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТ Хөтөлбөрийн
удирдлагын бүтэц: 1. Аймгийн Хөтөлбөрийг удирдах хороо 2. Хөтөлбөрийг
хэрэгжүүлэх нэгж 3. Сумдын Хөтөлбөрийг удирдах хороо 4. Сумын
Хөтөлбөрийн нарийн бичгийн дарга 5. Сумын Экстейншний ажилтан 6. Сумын
Орлого бий болгох үйл ажиллагааны ажилтан 7. Сумын бэлчээрийн
менежментийн хяналтын хороо 8. Багийн бэлчээрийн менежментийн
хяналтын хороо Гэрээгээр хамтран ажиллагч байгууллагууд: 1. Аймгийн
Эмэгтэйчүүдийн салбар зөвлөл 2. Аймгийн ХААНТ 3. Аймгийн Мал
эмнэлгийн лаборатори 4. Аймгийн Цөм сүргийн үржлийн аж ахуй Хөтөлбөрийн
хамрах хүрээ 2007 оноос аймгийн бүх сум хамрагдан хөтөлбөрийн үр
шимийг хүртэх боломжтой болсон. Сумууд хөтөлбөрт хамрагдсан байдал
/оноор/
|
2003
|
2004
|
2005
|
2006
|
2007
|
|
Түнэл
|
Арбулаг
|
Алаг-Эрдэнэ
|
Ханх
|
Тосонцэнгэл
|
|
Бүрэнтогтох
|
Их-Уул
|
Баянзүрх
|
Улаан-Уул
|
Рашаант
|
|
Шинэ-Идэр
|
Цэцэрлэг
|
Тариалан
|
Эрдэнэбулган
|
Хатгал
|
|
Цагаан-уул
|
Галт
|
Цагаан-Үүр
|
Төмөрбулаг
|
Рэнчинлхүмбэ
|
|
|
|
|
Жаргалант
|
Цагааннуур
|
|
|
|
|
Чандмань-Өндөр
|
Мөрөн
|

Ядуурлын түвшин тогтоох судалгаа Аймгийн
хүн амын амьдралын түвшин, ядуурлын байдлыг тогтоох судалгааг орон
нутгийн удирдлага болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хийж
байна. 2003 онд Үндэсний Статистикийн газраас явуулсан суурь
судалгаагаар Хөвсгөл аймгийн ядуурлын хувь нь 61.6 %, НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн хүрээнд хийсэн бүсчилсэн судалгаагаар хангайн бүс нь 38.7
хувийн ядууралтай гарсан байна. 2007 онд хөтөлбөрийн хүрээнд
хийгдсэн судалгаагаар 37.8 хувийн ядууралтай гарснаар ядуурал тодорхой
хувиар (МҮСГ-ын суурь судалгаатай харьцуулахад 23.8 %, НҮБ, ХХ-ийн
бүсчилсэн судалгаатай харьцуулахад 1 хувиар) буурсан үзүүлэлт гарч
байна. Сургалт, сурталчилгаа Жил бүр зохион байгуулах сургалтын
төлөвлөгөөг гэрээгээр хамтран ажиллагч байгууллагын орон нутаг дахь
салбаруудтай хамтран боловсруулж, гэрээний дагуу төлөвлөгдсөн үйл
ажиллагаагаа явуулдаг. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд нийт 236
удаагийн сургалтанд 25138 хүн хамрагдаж үүнээс 17628 эмэгтэй хамруулсан.
Сургалтанд хамрагдагсдад анхан шатны суурь мэдлэг олгох, мэргэжил
мэдлэгийг нь дээшлүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх зэргээр
бүх хүмүүст сертификат олгосны зэрэгцээ зарим нэгэнд нь тоног
төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүллээ. Үндэсний
болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр хөтөлбөрийн үйл
ажиллагаа хэрэгжилтийн талаар сурталчлан таниулах ажлууд тогтмол хийгдэж
байна. Аймгийн ХААНТөвөөр дамжуулан нийт 65000 малчид, тариаланчидад
зөвлөгөө өглөө. Зохион байгуулсан тендер Орон нутгийн түвшинд
зарлагдах тендерүүдийг аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Тендерийн үнэлгээний
хороогоор зарлан дүгнэж явуулдаг. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд
нийт 31 тендерийг зарлан дүгнэж, ажил үйлчилгээг цаг хугацаанд нь
чанартай гүйцэтгүүлж байна. Хяналт үнэлгээ ХХН-ээс Хөтөлбөрийн
хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалтуудын бүрэн бүтэн байдал, ашиглалтанд
байнгын хяналт тавьж ажиллахын зэрэгцээ аймгийн Аудитын газар, Татварын
хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс зэрэг
орон нутгийн байгууллагууд хөтөлбөрийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мөн
ХХН-ийн түвшинд жил тутам Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт үнэлгээг
өөрийн шугамаар хийж, ХААХОУСангаас өгөгдсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтэнд
анхаарч ажиллаж ирсэн.
“МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ БА БАЙГАЛИЙН
НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” Ерөнхий мэдээлэл Дэд бүрэлдэхүүн хэсгүүд: Бэлчээрийн
менежмент - Бэлчээрийн менежментийн хяналтын хороог аймгийн бүх сум,
багт байгуулах - Аймгийн бүх сум, багт бэлчээрийн нөөцийн зураглалыг
боловсруулах - Малчдыг сургалтанд хамруулж,малчдын бүлэг байгуулах -
Бэлчээрийн худгийг сэргээн засварлах буюу шинээр гаргах - Бэлчээрийг
нөхөн сэргээх, хашиж хамгаалах Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих -
Аймгийн Мал эмнэлгийн лабораторийн шинэчлэлт - Орон нутгийн Малын
эмч нарыг сургалтанд хамруулах - Малын үзэсгэлэн худалдааг зохион
байгуулах - Зохиомол хээлтүүлэг хийх - Сайн үүлдрийн малаар ядуу
малчдыг малжуулах Зудын аюулгүйн сан байгуулах - Аюулгүйн сангийн
хуваарилалт - Байгалийн гамшгаас сэргийлэх сан байгуулах Хийгдсэн
ажил: Бэлчээрийн менежмент 2003 онд Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс
хойш аймгийн хэмжээнд нийт 462 малчдын бүлэг байгуулагдсан ба эдгээр
бүлгүүдийн 353 бүлэг нь хангалттай сайн ажиллаж байна. 2003 оноос
эхлэн Хөвсгөл аймагт 24 сум, 110 багийн БМХХ-дыг байгуулсан. Эдгээр
байгуулагдсан хороодын 80 гаруй хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж
байна. Бүлгүүд байгуулагдсанаар МАА, газар тариалан, орлого
нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулагддаг талбайн болон танхимын
сургалтанд хамрагдах, өөр хоорондоо туршлага солилцох уулзалтанд
оролцох, бага оврын тоног төхөөрөмжийн дэмжлэг авах, төмс, хүнсний ногоо
тариалах үр, бусад шаардлагатай материал, тоног төхөөрөмжөөр хангагдах,
бичил зээлд хамрагдах зэрэг хэлбэрээр хөтөлбөрийн үр шимийг хүртсэн. Бодлого
судлалын төвтэй хамтран малчдын бэлчээр ашиглалт, бэлчээрт хяналт
үнэлгээ хийх, бэлчээрийн хуулийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлж, БМХХ,
малчдын бүлгүүдийг чадавхжуулан, сургалт, судалгаанд хамруулах, улмаар
тэдгээрийг төрийн бус байгууллага болгон бэхжүүлэх ажлыг хийсэн. Энэ
ажлын үр дүнд Хөвсгөл аймгийн 8 сумын 8 БМХХ-д ТББ болж, аймаг, сумдын
түвшинд сургагч багш бэлтгэгдсэн. Бэлтгэгдсэн сургагч багш нарын
тусламжтайгаар 2009 онд үлдсэн сумдаас дахин 8 сумын БМХХ-дыг бэхжүүлж
ТББ болгосон ба нийт 16 ТББ-ыг байгуулсан. Сум, багийн түвшинд
Бэлчээрийн менежментийн хяналтын хороодыг /БММХ/ байгуулсны үр дүнд: - Малчдын
оролцоотойгоор бэлчээрийн нөөцийн зураглалыг боловсруулан бэлчээрийн
усан хангамж, бэлчээр өнжөөх, сэлгэх, отор нүүдэл хийх гэх мэтээр
зохицуулалт хийдэг болж байна - Тулгамдсан асуудлаа хэлэлцэж орон
нутгийн төлөвлөгөөнд тусгуулдаг болсон. - Хүмүүсийн буруутай үйл
ажиллагаа болон байгалийн гамшгаас шалтгаалан бэлчээрийн даац муудаж
байгаатай холбогдуулан өөрсдийн эрх ашгийг хамгаалах мэдлэг, чадвартай
болж бэхэжсэн. - Хөтөлбөрөөс болон орон нутгаас зохион байгуулж буй
үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэж
эхэлсэн зэрэг ажлуудыг хийдэг болж байна. Бэлчээрийн усан хангамжийг
сайжруулах Тус аймагт нийт 135 худаг уст цэгийг сэргээнэ гэсэн
зорилт тавьснаас 100 инженерийн хийцтэй худгийг засварлаж, 39 инженерийн
хийцтэй худгийг шинээр гаргасан байна. Эдгээр худгуудын цаашид
гарах эвдрэл гэмтлийг засварлуулах, тогтвортой ажиллагааг хангах нэгдсэн
механизмыг бий болгох, малчдыг төлбөртэй ус хэрэглүүлж хэвшүүлэхийн
тулд ойролцоох аль нэгэн малчин, малчдын бүлгүүдэд худгийг хариуцуулан,
худгийн санг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн бэлчээр, ундны усны
хангамжийг сайжруулах үүднээс гар худаг гаргах уралдааныг малчдын дунд
зарлаж дүгнэсэн ба үүний үр дүнд нийт 34 гар худаг гаргасан. Дунд
хугацааны хяналт үнэлгээний хэсгээс зөвлөмж болгосны дагуу Хөтөлбөрийн
хүрээнд бэлчээрийн болон хадлангийн талбайн усан хангамжийг сайжруулах,
хүнсний ногоо тариалах зорилгоор бороо, цас, байгалийн ус цуглуулах
хөвийг Бүрэнтогтох сумын Загзуугийн голд барьж байгуулсан. Үр дүн: · 577.7
мянган толгой мал, 4126 өрхийн ундны усны хэрэгцээг хангасан. · 1141.2
мянган га алслагдсан бэлчээрийг ашиглах боломжтой болсон. · Гар
худгийн уралдаан зарласнаар малчдын идэвх санаачлага өрнөж, хамтын
ажиллагаа сайжирсан. · Засварласан болон гаргасан худгууд цаашид
эвдэрч гэмтэхэд хариуцах эзэмшигчидтэй болж, тогтвортой ажиллах
боломжоор хангагдсан. · Худгийн тогтвортой байдлыг хангах хамтын сан
бүрдүүлж байгаагийн ачаар малчдын хамтын ажиллагаа сайжирч, худгаас мал
услах хуваарь гарган ажиллаж байна. Хадлан тэжээл бэлтгэж өвлийг
өнтэй давах. Хөтөлбөрийн зүгээс хадлангийн зориулалттай иж бүрдэл 16
ширхэг тракторыг хөдөөгийн сум тус бүрт 1 малчдын бүлгийн хэрэгцээнд
зориулж 10 хувийг нь эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон.
Тэдгээр тракторыг дагалдах хэрэгслүүдийн хамт малчдын бүлгүүдэд
олгосноор бүлгүүд хамтын хүчээр хангалттай өвс тэжээлийн нөөц бэлтгэх,
зуд, байгалийн гамшгийг эрсдэл багатай туулах, хөдөлмөрөө хөнгөвчлөх,
өрхийн орлогоо нэмэгдүүлэн, амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг боломжоор
хангагдсан.Трактор олгосон бүлгүүдэд хамрагдах өрхүүдийн 90 гаруй хувьд
нь ядуу, дундаж амьдралтайөрхүүд байна. Эдгээр тракторуудыг үр дүнтэй
ашиглаж 1413.0 тн ургац хураан авсан нь тракторгүй байсан 2006 онтой
харьцуулахад ургац 100 гаруй хувиар өссөн дүн гарч байна. Мөн хадлан
сайжруулах, бэлтгэх, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх технологи
нэвтрүүлэх зорилгоор 2005 онд Бодлого судлалын төвтэй хамтран хадлан
бэлтгэх, тэжээлийн ургамал тариалах туршилт, үзүүлэх сургалт зохион
байгуулж, 5 ширхэг морин хадуур, тармуурыг малчдын бүлгүүдэд олгосон. Хөтөлбөрийн
үйл ажиллагааны хүрээнд 575.0 га хадлангийн талбайг хашиж, хадлангийн
ургац хоёр дахин нэмэгдсэн байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Мал эмнэлгийн үйлчилгээг
сайжруулахаар хийгдсэн ажлууд: Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн төв
лабораторийн байрыг засварлаж, 124 нэр төрлийн эм, урвалж, тоног
төхөөрөмж олгосны зэрэгцээ автомашин, компьютер, принтер зэрэг оффисийн
тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн. Сумдын хувийн мал эмнэлгийн 24
лабораторийн байрыг нь засварлан, 1.5 сая төгрөгийн өртөг бүхий 20 нэр
төрлийн багаж, 18 нэр төрлийн шилэн эдлэл 18 төрлийн эм, урвалжийг
нийлүүлж, нийт 48 хувийн мал эмнэлгийн салбарын үйлчилгээний дэд бүтцийг
сайжруулахад дэмжлэг үзүүлсэн. 24 сумын мал эмнэлгийн салбарт Малын
эмийн эргэлтийн сан бүрдүүлсэн. Сумдын малын эмч, ажилтнууд нийт 90
гаруй хүнийг үндэсний болон орон нутгийн түвшинд малын өвчинтэй тэмцэх
дэвшилтэт арга, технологийн талаарх сургалтанд хамруулсан. Дээрх
дэмжлэгүүдийн үр дүнд: - Орон нутагт малын зонхилох халдварт,
паразиттах өвчний дээжийг шинжлэн оношлож, малын гаралтай
бүтээгдэхүүнийг шинжлэх нөхцөл бүрдсэн. - Мал эмнэлгийн үйлчилгээ
үзүүлэх орчин нөхцөл сайжирч, малчдын үйлчилгээ авах идэвх сэргэсэн. -
Хувийн мал эмнэлгүүд бизнесийн хувьд өсөн дэвжих боломж бүрдсэн. -
Малчдад баталгаатай эмээр үйлчлэх боломж бүрдсэн.
Малын үржил
- Аймгийн Мал үржлийн холбоонд компьютер, принтер, хувилагч машин
зэрэг иж бүрэн оффисийн тоног төхөөрөмж олгосон. - Шилмэл малын
үзэсгэлэн худалдааг сумдад болон бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах
буюу хамтран оролцсон - Аймагт Цөм сүргийн үржлийн төв байгуулах
зорилгоор Рэнчинлхүмбэ сумаас хогоргын монгол үхэр 15 -ыг авсан. -
2008 оноос үржлийн Цөм сүрэг бий болгох эхлэлийг тавьж, Булган аймгийн
Сэлэнгэ үүлдрийн сүргээс бух-2, үнээ-3-ийг авсан. - Мал үржлийн
салбарыг сэргээн сайжруулах зорилгоор аймгийн хэмжээнд үржлийн ажлыг
сайжруулан бэхжүүлж, зохиомол хээлтүүлгийн техникчдийг сурган, сумдад 5
явуулын пункт ажиллуулан зохиомол хээлтүүлэг хийж, 40 орчим ядуу малчин
өрхүүдэд нутгийн сайн үүлдрийн 1-2 үржлийн мал олгосон. 2009 онд
аймгийн хэмжээнд 14 сумын 89 өрхөд нутгийн шилмэл хэвшлийн 84 тугалтай
үнээ, 6 бух бүгд 90 малыг 89 өрхөд олголоо. Малжуулалтад хамрагдсан 14
сумын 89 малчны 172 малыг өрх тус бүрээр нь 2010 онд Хөвсгөл аймаг дахь
Түшиг даатгал ХХК-ийн салбарт төслийн гэрээний заалтын дагуу 2340,0
төгрөгөөр даатгуулан ажиллаж байна. Үр дүн: - Малын
үүлдэр угсаа, сүү, мах зэрэг ашиг шимийг нь нэмэгдүүлэх замаар малчдын
амьжиргааны түвшинг сайжруулж байна. - Хөвсгөл аймагт Цөм
сүргийн үржлийн аж ахуйг байгуулж , цаашид өргөжүүлэх ажил хийгдэж
байна. - Үзэсгэлэн худалдаа зохион байгуулснаар малчдын
малын үүлдэр угсааны талаар харилцан мэдээлэл солилцох боломж бүрдсэний
зэрэгцээ сайн үүлдрийн мал худалдах, худалдан авах, бизнесээ өргөжүүлэх
сонирхол нь нэмэгдсэн. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны
ололт нэвтрүүлэх төвийн /ХААҮШУОНТ/ үйл ажиллагааг дэмжих. -
Хөвсгөл аймгийн төв, 24 сум, 110 багт ХАА-н Нэвтрүүлэх Төв /ХААНТ/,
сургалтын танхимыг байгуулж, сургалтын байртай болгосон. -
Байгуулсан бүх сургалтын төвүүдийг сургалтын болон оффисын тоног
төхөөрөмжөөр хангасан - Аймгийн ХААНТ-д автомашин, сумдын
ажилтнуудад мотоцикль олгосон. - Сум орон нутгийн
ХААНТ-ийн 50 орчим ажилтнуудыг мэдлэг, чадварыг дээшлүүлэх, чадавхийг нь
бэхжүүлэх сургалтанд хамруулсан. - Аймгийн ХААНТ-ийн
дэргэд агропарк байгуулсан. - Аймаг, сумын сургалтын
төвүүдээр дамжуулж 164 удаагийн сургалт явуулж, 6.5 мянга гаруй
хөдөөгийн иргэд, малчид, тариаланчдыг хамруулсан. -
Хөдөөгийн иргэд, малчид, тариаланчдад зориулсан 10 мянга гаруй ширхэг
зөвлөмж, гарын авлагыг бэлтгэн тараасан. Дээрх үйл ажиллагаануудын
үр дүнд: - Хөтөлбөрийн санхүүжилтээр Хөвсгөл аймаг, сумын
түвшинд ХААНТ-үүдийг байгуулснаар хөдөөгийн иргэд малчдад үйлдвэрлэл
эрхлэх арга зүй, технологи, бүтээгдэхүүний борлуулалт зэрэг асуудлуудаар
зөвлөгөө өгч, төрөл бүрийн сургалтыг тогтмол явуулах нөхцөл бүрдлээ. -
Тэдгээр төвүүдийн мэргэжилтнүүдийг системтэйгээр сургалтад хамруулж,
сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх мэргэшсэн ажилтныг бэлтгэхэд
анхаарч, малчдыг мэдээлэл, мэдлэгийн чанартай үйлчилгээгээр хангах
боломжийг бүрдүүлсэн. - Аймгийн ХААНТ телевиз, радиогоор
төмс, хүнсний ногоо тариалах, үрийг бэлтгэх, хүнсний ногооны өвчин,
хортонтой тэмцэх, гахай, шувууны аж ахуйг эрхлэх талаар төрөл бүрийн
хичээл, үзүүлэх сургалтуудыг зааж, гарын авлага материал тараасан нь
иргэдийн талархлыг маш ихээр хүлээсэн үйл ажиллагаа болсон. -
Малчид, хөдөөгийн жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаанд
оролцож, бүтээгдэхүүнээ сурталчлах сонирхол эрс нэмэгдэж, бүтээгдэхүүний
сав, баглаа, боодлын чанар, үзэмжид ахиц гарч сайжирсан. Бэлчээрийн
хортон мэрэгчтэй тэмцэх. 2005-2006 онд Ургамал газар тариалангийн
хорио ц ээрийн албатай хамтран судалгаа явуулж тэдгээрийн тархалтанд
нарийвчилсан үнэлгээ өгсөн.Энэ ажлын хүрээнд хортон мэрэгчийн голомт,
тархалтын судалгаа, зураглалыг хийж, зөвлөмж боловсруулах, малчдад
танхимын болон үзүүлэх сургалт зохион байгуулав. 3 төрлийн ном гарын
авлага нийт 1000 орчим ширхэгийг хэвлүүлэн түгээсэн. Тэдгээр
бэлтгэгдсэн сургагч багш нар ХХААХҮЯ-тай гэрээ байгуулан, хортон
мэрэгчтэй тэмцэх ажлыг өөрсдийн сумандаа үргэлжлүүлэн хийж байна. Уг
туршилт, судалгаанд үндэслэн Засгийн газрын санхүүжилтээр 2007 онд
Хөвсгөл аймагт 30 мянган га бэлчээрт экологийн аргаар хортон мэрэгчтэй
тэмцэх ажил хийгдсэн. Зудын аюулгүйн сан Аюулгүйн сангийн
зарцуулалт 2005 онд хөтөлбөр хэрэгжиж буй аймгуудад өвөлжилт, хаваржилт
хүндэрсэнтэй холбогдуулан ХХААЯ ХААХОУСанд хүсэлт тавьсны дагуу
хөтөлбөрийн “Аюулгүйн сан”-гаас нийт 20.0 гаруй сая төгрөгийн өвс,
тэжээлийн тусламжийг малчдад олгосон. 2008 онд хөтөлбөрийн тус сангаас
Хөвсгөл аймагт 50.0 сая төгрөгийн өвс, тэжээлийг нийлүүлсэн. Хөтөлбөрийн
хүрээнд ядуу, нэн ядуу малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүлснээр 20
мянга гаруй малчин өрхүүд байгалийн бэрхшээлийг хорогдол багатай даван
гарах боломжийг бүрдүүлж өгсөн. 2009 онд Цэцэрлэг сумын 16 малчны
бүлэг , хот айлд Аюулгүйн сангаас 5,0 сая төгрөгийг хадлан бэлтгэх
зориулалтаар зээлээр олгосон ба тэдгээр малчны бүлгүүд 464 тн хадлан
авсан нь цас зудын гамшигтай үед үр дүнгээ өгсөн ажил болсон байна. Мөн
2010 оны 1-р улиралд Хөтөлбөрийн Аюулгүйн сангаас 80,0 сая төгрөгийн
432,4 тн багсармал тэжээлийг нийлүүлсэн ба ХХААХҮЯамны сайдын баталж
гаргасан “Мал аж ахуйг эрсдлээс хамгаалах сангийн хөрөнгийг зарцуулах
журам”-ын дагуу Аймгийн ЗДТГазарт хүлээлгэн өгсөн. Аймгийн Засаг
даргын баталсан хуваарийн дагуу сумдад хүргэх ажлыг зохион байгуулсан ба
тус аймагт их хэмжээний цас орж, өмнөх жилүүдэд болж байгаагүй
хүйтэн болж , зуданд нэрвэгдэж нийт малын 8.2% буюу 325000 толгой
малаа алдаад байсан хүнд үед нийт 8045 малчин өрхөд дээрхи тэжээлийг
шуурхай хүргэсэн нь цаг үеэ олсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.
НИЙГМИЙН
ХӨГЖИЛ Дэд бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаа Эмэгтэйчүүдийн
хөгжил - Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааг дэмжих, орон нутаг
дахь салбаруудыг бэхжүүлэх, - Эмэгтэйчүүдийг хөгжүүлэх төрөл бүрийн
кампанит ажлуудыг зохион байгуулах, - Радио нэвтрүүлэг бэлтгэн
явуулах, Боловсрол - Сум, багийн сургууль, дотуур байрны
барилгыг засварлах, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлээр хангах, -
Алслагдсан багт нүүдлийн цэцэрлэг ажиллуулах, - Сумын сургуулиудыг
интернетийн сүлжээнд холбох, - Орон нутгийн багш нарын чадавхийг
дээшлүүлэх, - Сургууль засвардсан болон бичиг үсэггүйчүүдийг
сургалтанд хамруулах. Эрүүл мэнд - Сумын хүн эмнэлгийн
барилгыг засварлах,эмчилгээ, оношлогооны орчин тоног төхөөрөмжөөр
хангах, - 10 ортой хүн эмнэлэг барих,орчин үеийн багаж,тоног
төхөөрөмжөөр тоноглох, - Сум, багийн эмч, эрүүл мэндийн сайн дурын
ажилтнуудыг сургалтанд хамруулах, - Багийн эмчийг унаажуулах, -
Орон нутагт гардаг нийтлэг өвчний гаралтыг багасгах. Эмэгтэйчүүдийн
хөгжил. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллагын бие даан
үйл ажиллагаа явуулах чадавхийг бэхжүүлэх үүднээс аймгийн
Эмэгтэйчүүдийн зөвлөлийг УАЗ-469 автомашин, компьютер, принтер зэрэг
оффисын тоног төхөөрөмжөөр хангасан. Аймгийн идэвхтэн, ажилтнуудыг
мэдлэг, чадавхийг нь бэхжүүлэх сургалтуудад хамруулан, ажиллах боломж
нөхцлөөр хангаж өгсөн. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлүүд нь
эмэгтэйчүүдэд чиглэсэн орлого бий болгох, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр
бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд чиглэлээр төрөл бүрийн сургалт
зохион байгуулдаг. Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зохион
байгуулсан сургалтуудад нийт 5.7 мянга гаруй эмэгтэйчүүд хамрагдсан.
Үүнээс гадна сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт
хамруулдаг. Мөн газар дээр нь сургалт явуулж, төрөл бүрийн чиглэлийн
мэдлэг, чадвар өгөхөөс гадна хөтөлбөрийн тухай болон бусад төрлийн
мэдээллийг ядуу эмэгтэйчүүдэд хүргэх зорилгоор бүх сумдад эмэгтэйчүүдийн
мэдээллийн булан ажиллуулж, 30 гаруй удаагийн нэвтрүүлгийг Монголын
радиогоор,4-5 удаагийн теливизийн нэвтрүүлгийг ТV9 телевизээр бэлтгэн
явуулж, эмэгтэйчүүдийн өврийн дэвтэр” 6 цуврал ном, “Монголжингоо”
сонинг сар тутам хэвлэн тараадаг болно. Хөдөөгийн ядуу, өрх
толгойлсон эмэгтэйчүүд болон бүлгүүдэд бичил бизнесээ эхлүүлэх,
өргөжүүлэхэд нь зориулж 2 хүртэл хувийн хүүтэй, 24 сар хүртэл хугацаатай
барьцаагүй зээл олгох гэрээг МЭХ, ХасБанк, ХДН-ийн хооронд байгуулсны
дагуу сумдын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарыг бүлэг байгуулах болон
бичил зээлийн шаталсан сургалтанд хамруулж, сургагч багшаар бэлтгэсэн.
Үүний үр дүнд сумдын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар нь тухайн
сумынхаа эмэгтэйчүүдийн дунд сургалт явуулах, ядуу, нэн ядуу
эмэгтэйчүүдийг сонирхлынх нь дагуу нэгтгэн, бүлэг байгуулах, тэдгээр
бүлгүүдийн үйл ажиллагааны журмыг боловсруулах, зээл авах шаардлага
хангасан 2-3 бүлгүүдийг ХасБанканд уламжлах зэрэг дор дурьдсан
үүргүүдийг хүлээж ажилласан. ХасБанк нь тэдгээр бүлгүүдийн материалыг
судлан үзээд, 1 бүлгийг нь бие даан сонгох журмаар ажиллаж, нийт 8
сумын 22 эмэгтэй, 15 бүлэгт 36.4 сая төгрөгийн зээлийг олгосон. Хөтөлбөрийн
хүрээнд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд орон нутгийн төрийн бус
байгууллагын чадавхи бэхжин, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой
болж, төрөл бүрийн сургалтанд хамрагдаж, мэдээлэл авсны үр дүнд
хөдөөгийн эмэгтэйчүүд нь гэр бүл, өрхийн төсвөө сайтар төлөвлөн, эрүүл
аж төрөх арга замыг амьдралдаа хэвшүүлэн, бичил санхүүгийн үйл
ажиллагааг хөдөөгийн ядуу эмэгтэйчүүдэд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр
олгосноор эмэгтэйчүүд бичил бизнес эрхлэх, бусадтай хөдөлмөрөө хоршин
ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсон. Боловсрол. 2003-2010
онд сум, багийн 4 сургууль, 13 дотуур байрыг засварласан ба засварласан
сумын дотуур байр бүрт 2 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж,
зөөлөн эдлэл нийлүүлсэн. 8 сумын сургуулийг интернетийн сүлжээнд
холбон, багш нарыг нь сургалтанд хамруулсан. Сургууль завсардсан
хүүхдийн сургалтад нийт 1178 хүүхэд хамрагдан хөтөлбөрөөс батламж авч,
274 гаруй насанд хүрсэн бичиг үсэггүй хүмүүс сургалтанд хамрагдаж бичиг
үсэгтэй болсон. Хөтөлбөрөөс “Хөдөлгөөнт цэцэрлэг” хэмээх шинэлэг
бөгөөд хөдөөгийн малчдын хамгийн их талархал хүлээж байгаа үйл
ажиллагааг бүрэн санхүүжүүлж ирсэн. Нүүдлийн цэцэрлэгийг бүх сум, багт
ажиллуулж, давхардсан тоогоор 5758 хүүхдийг нүүдлийн цэцэрлэгт
хамруулан, сургуулийн өмнөх боловсрол олгосон. Боловсролын дэд
бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд: Хөдөөгийн
алслагдсан малчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох нүүдлийн
цэцэрлэг, сургууль завсардсан хүүхдүүдэд нөхөн боловсрол олгох албан бус
сургалт, насанд хүрэгчдэд зориулсан бичиг үсгийн сургалт явуулахын
зэрэгцээ сумдын сургуулиудын багш нарыг нь мэргэшүүлэх сургалтанд
хамруулж, чадавхийг нь бэхжүүлснээр хөдөө орон нутагт байгаа хүүхдүүд
чанартай боловсролоор хангагдах боломжтой болсон. Сум, багийн
сургууль, дотуур байрны барилгыг засварлан, зарим сумдад шинээр барьсны
үр дүнд 8550 гаруй малчдын хүүхдийн сурч, амьдрах орчин сайжирсан. Сумдын
сургуулийг интернетэд холбосны үр дүнд 3500 гаруй багш сурагчид сүүлийн
үеийн мэдээллийг интернетээс авах боломжтой болсон. Сургууль
завсардсан хүүхдийн сургалтыг сумдад зохион байгуулснаар 71 хүүхэд
ЕБС-ийн зохих ангидаа элсэн орж, суурь боловсролын гэрчилгээ авсан
байна. Сургалтыг оёдол, мужаан зэрэг бусад амьдрах ухааны сургалттай
хослуулан зохион байгуулдаг нь ихээхэн ач холбогдол өгч байна. Зуны
саруудад хөдөөгийн алслагдсан багт нүүдлийн цэцэрлэг ажиллуулан,
сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа нь малчдын талархлыг ихээр
хүлээсэн үйл ажиллагаа байсан. Хөдөлгөөнт цэцэрлэгийг багт
ажиллуулсны үр дүнд Хөвсгөл аймагт сургуулийн өмнөх боловсролын
хамрагдалт 23.2%-иар өссөн үзүүлэлт гарсан байна. 2010 оны 1-р
улиралд Хөдөөгийн Ядуурлыг бууруулах Хөтөлбөрийн хөрөнгөөр 17 сумын
хүүхдийн цэцэрлэгийн материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор худалдан
авах үйл ажиллагааг зохион байгуулж явуулан хэрэгцээтэй тоглоом
наадгай, гал тогооны хэрэгсэл, хатуу, зөөлөн эдлэлийг нийлүүллээ.
Цагааннуур сумын хүүхлийн цэцэрлэгийн дээврийн засварын асуудлыг
шийдвэрлэж өгсөн. Эрүүл мэнд. 2008 онд Хөвсгөл аймгийн Ханх,
Алаг-Эрдэнэ сумдад шинээр хүн эмнэлэг барьсан. Дээрх сумдад
баригдсан 10 ортой эмнэлэг тус бүрийг 25.0 сая төгрөгийн чанд авианы
аппарат, хэт өндөр давтамжтай эмчилгээний (УВЧ) аппарат, нүд дурандах иж
бүрдэл, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр
хангасан. Хөтөлбөрийн хүрээнд барьсан эмнэлгүүдийн ойролцоо гүний
худаг гарган, цэвэр усны эх үүсвэртэй холбосон. Мөн шинэ эмнэлэг тус
бүрээс 1-3 эмчийг нийлүүлсэн тоног төхөөрөмжийг эзэмшиж ашиглах
сургалтанд хамруулсан. Сум, багийн эмнэлгийг засварлаж, зассан
сумын эмнэлэг тус бүр 3.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хатуу зөөлөн
эдлэл олгосон. Аймгийн нийт 25 багийн эмчид мотоцикл хүлээлгэн өгч,
тухайн багийн эмч нар 9367 гаруй удаагийн идэвхтэй эргэлт хийжээ. Анхан
шатны нэгжид ажиллаж байгаа эмч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор
сургалт зохион байгуулж 75 багийн эмчид анхны тусламж үзүүлэх хэрэгсэл
бүхий цүнх олгосон. Сум, багийн 640 эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл
мэндийн сайн дурын ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх болон, мэргэшүүлэх
сургалтанд хамруулсан. Эрүүл мэндийн чиглэлээр оруулсан хөрөнгө
оруулалтуудын үр дүнд: Шинээр хүн эмнэлэг барьсан 2 сумын иргэд,
хөдөлмөрчид орчин үеийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр
үйлчлүүлж, үр шимийг нь хүртэж байна. Монгол улсын хамгийн ихээр
алслагдсан сумдын нэг бөгөөд 1970-аад оноос хойш зориулалтын бус байшинд
үйл ажиллагаагаа явуулж байсан Хөвсгөл аймгийн Ханх суманд хөтөлбөрийн
санхүүжилтээр 10 ортой эмнэлэг барьж өгсөн нь орон нутгийн иргэдийн
талархлыг хүлээсэн, ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болсон. Иргэдэд
үзүүлдэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарсан ба
сумдын эмнэлгүүдэд орчин үеийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмж
олгосноор хөдөөгийн иргэдийн хот, суурин газар явж эмчлүүлж, оношлуулах
замын зардлаас аваад ихээхэн хэмжээний цаг, мөнгө хэмнэж байна. Хөтөлбөрийн
дэмжлэгээр бий болж тохижуулагдсан багийн эмчийн нэгжүүд малчид,
иргэддээ зөвлөгөө өгөх, вакцинжуулах, зарим төрлийн дуудлаганд явах
зэрэг үйлчилгээг үзүүлсний үр дүнд сумдын хүн эмнэлгийн эмч нарын алсын
дуудлага цөөрч, өвчний хүндрэл багассан. Сумдын хүн эмнэлгүүд нь
зөөврийн усаар үйл ажиллагаагаа явуулж байсан бол хөтөлбөрийн хүрээнд
цэвэр усны нөөцтэй холбогдсоноор эмчилгээ, үйлчилгээний чанарт ахиц
гарсан. "ЭДИЙН ЗАСГИЙН БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА" Дэд бүрэлдэхүүн
хэсгүүд болон үйл ажиллагаа: Орлого бий болгох үйл ажиллагаа -
Сумын төвийн ядуу иргэдэд орлого нэмэгдүүлэх төрөл бүрийн сургалт зохион
байгуулах, - Сургалтанд хамрагдсан иргэдэд тоног төхөөрөмжийн
дэмжлэг үзүүлэх Хүнсний ногоо тариалалт - Хүнсний ногоо
тариалахад дэмжлэг үзүүлэх (үр, материал, хүлэмж, зоорь), -
Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, - Бүлгийн үйл ажиллагааг
дэмжин бороожуулагч, жижиг оврын трактор олгох Орлого нэмэгдүүлэх үйл
ажиллагаа Эдийн засгийн бусад үйл ажиллагаа бүрэлдэхүүн хэсгийн
хүрээнд 236 тоног төхөөрөмжийг олгосон. Үүний 70 орчим хувь нь ядуу, нэн
ядуу, 28 хувь нь дундаж, 2% нь боломжийн өрхүүдэд ашиглагдаж байна. ХААХОУС-аас
өгсөн зөвлөмж болон ХУҮХорооноос гарсан шийдвэрийн дагуу 800.0 мянган
төгрөгөөс доош өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламж болгон
эзэмшигчид нь хүлээлгэн өгөх, 0.8-1.5 сая төгрөг хүртэл өртөгтэй тоног
төхөөрөмжийн 7%, 1.5 саяас дээш төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийн
10%-ийг эргүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу эргэн төлөлт хийгдэж
байна. Зээлээр олгосон тоног төхөөрөмжийн хувьд 2008 онд аймгийн
хэмжээнд 45.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг жилийн 0,5 хувийн
хүүтэйгээр ядуу өрхүүдэд олгохоор төлөвлөсөн ба жилийн эцсийн байдлаар
нийт 38,9 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг 79 иргэд бүлэгт
зээлээр олгосон. ХУҮХ-ноос баталсан журмын дагуу уг зээлийн нэг
хүнд ноогдох хэмжээ 800000 төг-өөс хэтрэхгүй байгаа нь ядуу иргэдэд хүрч
чадсан үйл ажиллагаа болсон. Талх, нарийн боов, оёдол эсгүүр, мужаан,
дугуй засварын тоног төхөөрөмж энэхүү зээлээр голлон авсан ба 2009, 2010
онын 1-р улиралд зээлийн эргэн төлөлт хийгдээд явж байна. 2004-2010
онд орлого нэмэгдүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, аж ахуй эрхлэх
чиглэлүүдээр нийт 11.5 мянга гаруй иргэдийг хамруулсан сургалтуудыг
явуулсан. Орлого бий болгох үйл ажиллагаа дэд бүрэлдэхүүн хэсгийн
хүрээнд сургалт явуулж, тоног төхөөрөмж олгохын зэрэгцээ бизнес эрхлэх
чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулснаар 600 гаруй байнгын
ажлын байр бий болгож, 250 гаруй жижиг бизнес, үйлдвэрлэлийг эхлүүлэх
буюу өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлээд байгаа ба, ядуу, орлого багатай
иргэд барьцаагүйгээр бага хүүтэй тоног төхөөрөмжийн зээл болон
хөнгөлөлттэй хэлбэрээр тоног төхөөрөмж авах боломжоор хангагдаж,
ингэснээр хөдөөгийн иргэд өрхийн болон бүлгийн бичил бизнес эрхлэн
орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой болж байна. Хүнсний
ногоо тариалалт Хүнсний ногоо тариалалтын хүрээнд ногоочид ногооны
тоо төрлийг олшруулан тариалж, өндөр амжилтанд хүрч байна. Хүнсний
аюулгүй байдлыг хангах, өрхийн орлого нэмэгдүүлэх зорилгоор хөтөлбөрөөс
нийт давхардсан тоогоор мянга гаруй айл өрхийг дэмжсэн ба эдгээрээс 500
орчим нь арилжааны чиглэлээр үйлдвэрлэл явуулж байна. Хөтөлбөрийн зүгээс
жил бүр хүнсний ногооны үр, хүлэмж, зоорь барих материал, бага оврын
бороожуулагч, трактор зэрэг бодит дэмжлэгийг өрхүүд болон бүлгүүдэд
үзүүлж, сургалтанд хамруулсан. Нийт газар тариалангийн чиглэлийн 12 бага
оврын трактор, 36 бороожуулагч олгосон ба 13 зоорь, 67 улирлын
чанартай хүлэмж байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Төмс хүнсний ногоо
тариалахад үзүүлсэн дэмжлэгийн үр дүнд хөдөөгийн иргэд, малчдын дунд
хүнсний ногоо тариалах сонирхол нэмэгдэж, технологийн мэдлэг дээшилж
сүүлийн жилүүдэд бие даан тариалалт эрхэлж буй өрхийн тоо өссөн, хөдөө
орон нутгийн ард иргэд эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр
хангагдаж, хүнсний аюулгүй байдал сайжирсан, сумдад зоорь барих дэмжлэг
үзүүлснээр хураан авсан ургацаа чанарыг нь алдагдуулахгүй хадгалах,
тухайн орон нутгийн хэрэгцээг урт хугацаанд хангаж, орлого ашгаа
нэмэгдүүлээд зогсохгүй төмс, хүнсний ногооны үрээ хадгалж, тариалалтаа
тогтвортой үргэлжлүүлэн авч явах боломжтой болсон гэх мэт нааштай
үзүүлэлтүүд гарсан.
ХӨДӨӨГИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" Бүрэлдэхүүн
хэсгийн үйл ажиллагаа: - Хөдөөгийн ядуу иргэдийн бичил зээл авах
боломжийг нэмэгдүүлэх - Ядуу эмэгтэйчүүдэд барьцаагүй зээл олгох
- Зээлийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, өрхийн төсвөө нарийвчлан
тооцох сургалтанд хамруулах Хөдөөгийн бичил зээл олголтын байдал Хөдөөд
санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлж, сумын иргэд, малчдыг
жижиг зээл авах боломжоор хангах зорилго бүхий энэхүү бүрэлдэхүүн
хэсгийг ХАС банк хэрэгжүүлж 4 аймгийн 46 суманд санхүүгийн үйлчилгээ
үзүүлж байна. 2003-2008 онд Хасбанк нь 6962 дэд зээлдэгчдэд 6.0 тэрбум
төгрөгний зээлийг банкны зээлийн баталгаа, барьцааны бодлого, журмын
дагуу олгожээ. Хөвсгөл аймгийн ХасБанкны салбартай хамтран ажилласны үр
дүнд төслийн зорилтот бүлгүүдэд хүрч ажиллах нь нилээд сайжирсан байна. Нийт
зээлдэгчдийг төрлөөр нь ангилбал 26 гаруй хувь нь хөдөөгийн малчид,
жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгосон дүн гарч байгаа сүүлийн жилүүдэд
малчдын зээлийн эзлэх хувь нэмэгдэж байна. "Эмэгтэйчүүдийн бичил
санаачлагыг дэмжих зээл”-ийн олголтын байдал “Эмэгтэйчүүдийн бичил
санаачлагыг дэмжих зээл”-ийн хүрээнд Хас банк, ХЯБХ, Монголын
Эмэгтэйчүүдийн Холбоо нь гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурсаны дагуу
Хасбанк нь чадавхи бий болсон эмэгтэйчүүдэд ганцаарчилсан болон бүлгийн
барьцаагүй бичил зээл олгохоор болсон.Энэхүү гурвалсан гэрээний дагуу
аймгийн 5 сумын 16 эмэгтэйчүүд, 8 бүлэгт 6.9 сая төгрөгийн зээл
ХасБанкаар дамжуулан олгосон.Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хөдөөгийн
ядуу эмэгтэйчүүд ямарч барьцаа хөрөнгөгүйгээр зээл авч, бичил бизнес
эрхлэх, бусадтай хөдөлмөрөө хоршин ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой
болж байна.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ШИМИЙГ ХҮРТЭГСЭДИЙН
ТУХАЙ Баянзүрх сумын “Сөгнөгөр” бүлэг Баянзүрх суманд
ХЯБХөтөлбөр 2005 онд орж эхлэлийн семинараа хийхэд, Намжилдорж гуай
оролцооны аргуудын талаар болон бүлэг байгуулах талаар анх мэдээлэл авч
, бүлэг байгуулж ажиллавал үр дүнд хүрэх нь гэж бодож явлаа. Ингээд
2005 оны хавар бүлгээ байгуулж “Сөгнөгөр” гэж нэрлэв. Анх гэр бүлийн
хүрээнд 3 гишүүнтэй бүлэг байгуулж зөөлөн оёдол, мужааны чиглэлээр үйл
ажиллагаа явуулж эхлэв. Ажлын байр байхгүй тул гэрээрээ бүтээгдэхүүн
үйлдвэрлэдаг байсан бөгөөд сумын ХУХороо тэдний үйл ажиллагааг дэмжиж
ашиглалтгүй байсан сумын ЗДТГ-ын буудлын байрыг ашиглах зөвшөөрөл
өгчээ. Тохилог ажлын байртай болсноор тэдний хөдөлмөрийн бүтээмж эрс
нэмэгдэж үүний хэрээр ашиг орлого ч өссөн байна. Мөн тэдэнд
хөтөлбөрөөс мужааны багаж тоног төхөөрөмж, оёдлын машин өгсөн нь тэдний
үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг болсон байна. Үүнээс өмнө тэд зөвхөн
тэтгэвэрийн хэдэн төгрөгөөр амьжиргаагаа залгуулж байжээ. 2006 оноос
үйл ажиллагаагаа өргөтгөж, эрхэлсэн ажилгүй боловч ажил эрхлэх хүсэл
сонирхолтой 2 иргэнийг ХЯБХөтөлбөрийн шугамаар мэргэжил олгох дамжаанд
суралцуулж үсчин, гутал засвар, зочид буудлын үйлчилгээ эрхэлж эхэлсэн
ба үүний үр дүнд 5 ажлын байр шинээр бий болгожээ. Бүлгийн
үйл ажиллагаа • Гутал хийх • Захиалгаар дээл оёх •
Дархан мужаан • Үсчин • Зочид буудал
Гэвч тэдэнд
учирсан нэг бэрхшээл нь хязгаарлагдмал зах зээл байлаа. Иймд тэд зах
зээлээ бараадан 2008 оны намар 9 сараас эхлэн 2009 оны хавар 3 сар
хүртэл аймгийн төвд ирж байр түрээслэн дээл, хантааз зэрэг үндэсний
хувцас захиалгаар хийж эхэлсэн байна. Учир нь энэ үед үндэсний хувцасны
эрэлт ихтэй үе юм. Одоо Намжилдорж гуай бүлгээ өргөтгөн хоршоо
болгох зорилт тавин ажиллаж байна.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ба
ашиг орлого
|
|
Бүтээгдэхүүний тоо
|
Борлуулалтын орлого
|
Цэвэр ашиг
|
|
2006он
|
277
|
3429500.00
|
1035500.00
|
|
2007он
|
337
|
4802000.00
|
1850000.00
|
|
2008он
|
396
|
12480000.00
|
2868000.00
|
“Сөгнөгөр” бүлгийн үйл ажиллагаанаас
Жаргалант сумын “ Оргил” бүлэг
“Оргил” бүлэг нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа
явуулдаг ба талх нарийн боовны үйлдвэрлэл болон нийтийн хоолны үйлчилгээ
эрхэлдэг. Жаргалант сум нь 2006 онд хөтөлбөрт хамрагдсан ба тус сумын
иргэн Сувдэрдэнэ хөтөлбөрийн эхлэлийн сургалтанд суусны дараа өөрийн
хамаатны 5 хүнтэй нийлж “Оргил” бүлгээ байгуулсан. Мөн 2006 онд
хөтөлбөрийн санхүүжилтээр хийгдсэн “Талх нарийн боовчин”-ы сургалтанд
хамрагдаж мэргэжлийн сертификаттай болсон байна. Үүнээс өмнө түүний
нөхөр Алтангэрэл нь нутгийн бусад хүмүүсийн адил зөвхөн хаалга тооно
хийж борлуулдаг байсан ба энэ нь улиралын чанартай 5- 10 сард мөн
цагаан сарын өмнө борлуулалт ихтэй бусад саруудад орлогогүй байдаг байв.
Дээрхи саруудад сарын дундаж орлого нь 90-100 мянган төгрөг байдаг.
Тус суманд уг бизнесийг эрхэлдэг хүн олон, айл өрхийн бараг 50% нь
модны үйлдвэрлэл эрхэлдэг нь борлуулалт хийхэд ихээхэн хүндрэлтэй байдаг
ажээ. Бүлэг байгуулж сургалтанд хамрагдсаны дараа сумын ХААН
банкнаас зээл авч цайны газар худалдан авч нийтийн хоолны үйлчилгээ
эрхэлж эхэлжээ. Энэ бизнесийг эхэлсэнээр жуулчны улиралд өрхийн орлогоо
нэмэгдүүлэх боломжтой болсон байна. 2008 онд ХЯБХөтөлбөрөөс
хөнгөлөлттэй зээлээр шарах шүүгээ авч талх, нарийн боов үйлдвэрлэж
эхэлсэн. Одоо өдөрт 120 орчим талх үйлдвэрлэдэг ба энэ нь 3 өдөрт
борлодог. Үүнээс гадна сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн булочкин талх
хийж байна. Дээрхи бүх үйлдвэрлэлийг эрхэлсэнээр шинээр 5 ажлын байр
бий болгосон бөгөөд одоо бүх зардал, татвар, цалингаа дараад сарын
цэвэр орлого 300 мянган төгрөг болсон. Үүний хэрээр өөрсдийн болон
ажилчдын амьдрал дээшилж байна.
Хөтөлбөрөөс хөнгөлөлттэй
зээлээр авсан авсан шарах шүүгээ нарийн боов хийхэд нэн тохиромжтой

Их-Уул
сумын “Бүргэдэй”бүлэг
Их-Уул сумын Шивээ багийн “Бүргэдэй”
бүлэг нь 5 өрх хамтарсан 11 хүнтэйгээр 2004 онд байгуулагдсан бөгөөд
МАА-н Газар тариалан хослон эрхэлдэг. Тэд хөдөлмөр хөнгөвчлөх
хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах үүднээс эрт дээр үеийн уламжлалт гар
аргыг орчин үеийн техник технологитой хоршуулан хэрэглэдэг ба хамтран
ажиллах тодорхой журам гаргаж хамт олны хурлаар батлан хэрэгжүүлж
ажиллаж байна . Бүлэг нь хийх ажлын төлөвлөгөөгөө сар улирлаар гаргаж
хурлаараа батлан хэрэгжүүлэн ажилласаар ирлээ. Бүргэдэй бүлгийн гишүүд
бүлгээс зохион байгуулж байгаа үйл ажилгаанд идэвхитэй оролцдог бөгөөд
үүний хэрээр өрхийн орлого нь нэмэгдэж, хамтын хөдөлмөрийн үр шимийг
хүртэж сууна. Бүлгийн орлогын тодорхой хувийг гишүүдийн хэрэглээнд
зарцуулахаас гадна шинээр ажлын байр бий болгоход зарим хэсгийн нь
зарцуулж ноос сэмлэгч , эсгий цохигч машин зэргийг 1500000 төгрөгөөр
худалдан авч, цагаан идээ,хүнсний ногоо борлуулах дэлгүүр барьж
ашиглалтанд оруулахад 1000000 төгрөг зарцуулсан байна. Үүний үр дүнд
шинээр 5 хүнийг байнгын ажлын байраар хангаж тогтмол орлоготой
болголоо. 2006-2008 оны ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу бүлэг нь
орон тооны мэргэжлийн нягтлан бодогчтой болсон нь орлого зарлагаа хянах,
хэмнэх боломж нэмэгдлээ. 2 га хадлангийн талбайг бүлгийн гишүүд
өөрсдийн хүчээр хашиж хөцөөлснөөр байгалийн хадлан бэлтгэх таатай боломж
бүрдүүллээ. Бүлгийн гишүүд хамтран хөдөлмөрлөхөөс гадна төрөл бүрийн
сургалтанд байнга хамрагдаж өөрсдийн мэдлэг чадвараа байнга дээшллүүлдэг
байна. Хамтын хөдөлмөрийн үр дүнд бүлгийн өрхүүдийн орлого жил бүр
нэмэгдэж амьжиргаа нь дээшилхийн зэрэгцээ одоо нийт 4 оюутныг их дээд
сургуульд суралцах зардлыг төлж байна.
Бүлгийн орлогын өсөлт
|
¹
|
Бүтээгдэхүүний нэр
|
Хэмжих нэгж
|
Хөтөлбөрийн өмнө
|
Хөтөлбөрийн дараа
|
|
2004 он
|
2006 он
|
2007 он
|
|
1
|
Газар хагалсан
|
га
|
|
-
|
|
70000
|
|
150000
|
|
2
|
Байгалийн хадлан
|
тн |
|
-
|
|
880000
|
|
480000
|
|
3
|
Цагаан идээ
|
кг
|
30
|
45000
|
|
|
|
|
|
4
|
Ногоо тарьсан
|
га
|
3
|
900000
|
|
600000
|
|
1200000
|
|
5
|
Хужир хамсан
|
тн
|
2
|
80000
|
|
120000
|
|
160000
|
|
6
|
Эсгий хийсэн
|
ш
|
45
|
900000
|
|
1500000
|
|
2500000
|
|
7
|
Хөрзөн ховхлох
|
тн
|
|
|
|
|
|
50000
|
|
|
Дүн
|
|
193700
|
3170000
|
5890000
|
Бүргэдэй малчны бүлгийн явуулж буй үйл ажиллагаанаас
 |
 |
Хатгал сум Хатгал тосгоны иргэн Ө.Энхбаяр ам
бүл 7 нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1986 оноос 1994 он хүртэл
Хатгалын оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэр нь хувьчлагдсанаар
ажилгүй болж гэрээр бага сага юм оёх зэргээр амьжиргаагаа залгуулж байв.
1999 оноос аялал жуулчлал идэвхитэй хөгжиж тус суманд ирэх жуулчдын
ихээхэн нэмэгдсэнээр гар урлал, бэлэг дурсгалын зүйл хийж борлуулах
боломж нээгдлээ. Түүнд тулгарч байсан нэг бэрхшээлтэй асуудал нь
эргэлтийн хөрөнгө болон хөдөлмөр хөнгөвчлөх техник тоног төхөөрөмж
дутагдалтай явдал байв. Тэрээр 2005 онд аймгийн ХЯБХХН-д тоног
төхөөрөмж хүссэн төсөл бичиж хүргүүлсэн нь амжилттай болж 405000
төгрөгийн үнэ бүхий ноос сэмлэгч болон хэрээсний машинтай болсон байна.
Ингэснээр богино хугацаанд олон тооны бүтээгдэхүүн хийх боломжтой
болсон бөгөөд 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Бямбааг төсөлдөө
хамруулж хамтран ажиллаж эхэлжээ. Тэд тус тосгонд явагдсан англи
хэлний анхан шатны сургалтанд хамрагдсанаар жуулчидтай харилцах ойр
зуурын ярианы хэлтэй болсон нь бүтээгдэхүүнээ борлуулахад нь хялбар
болжээ. Одоо тэд ноосоор төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлсээс гадна
захиалгаар төрөл бүрийн хувцас, гутал, гэрийн шаахай хийхээс гадна
үндэсний хувцас, хантааз зэргийг үйлдвэрлэж борлуулдаг ба өрхийн жилийн
дундаж орлого нь жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тухайлбал: тэр
хөтөлбөрт хамрагдахаас өмнө жилдээ 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж
450000 орчим төгрөгийн орлого олдог байсан бол тоног төхөөрөмжийн
дэмжлэг авсаны дараа 2007 оны байдлаар 17 төрлийн 171 ширхэг
бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1459500 төгрөгийн ашигтай ажилласан байна.

Монгол хонины цэвэр ноосон хувцас жуулчдад
их таалагддаг
|