Хөвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө
амь бие, оюун ухаан, авъяас чадвараа зориулж ирсэн алдар цуутнуудын
өлгий билээ. Тус аймгаас ардын домогт баатар Чингүнжав, Монгол улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд, Д.Гунгаа нар төрөн гарсан бөгөөд Ардын хувьсгалын партизан 40 гаруй, Хөдөлмөрийн баатар 22, гавъяат 48, эрдэмтэд 100 гаруй улс, аймгийн олон зуун аварга, сайчууд төрсөн.
1990 оны ардчилсан хувьсгалын төлөө бусад аймгуудаас хамгийн түрүүн хөл тавьж Даваадоржийн талбайд өлсгөлөн зарлаж тэмцэж явсан түүхтэй. Хөвсгөлчүүдийн шаргуу хөдлмөрийг үнэлж төр засгаас 1986 онд аймгийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"–гоор шагнасан юм.
Эдгээрээс гадна Өндөр Гонгор, Жалханз хутагт Дамдинбазар, Гэлэнхүү нар Хөвсгөлд төржээ.
Данийн аялагч Хэннгинг Хаслунд-Кристенсен нь одоогийн Эрдэнэбулган суманд 1, 2 жилийн турш 1920-оод онд иржээ. Мөн зарин нутгийн ард Алан-Гуа эхийг Чандмань-Өндөрт төрсөн гэж үздэг.

Монгол
улсын ерєнхий сайд Намнансvрэн тэргvvтэй
тєлєєлєгчид Хаант орос улсадл 1913 онд
айлчилахад Гонгор бvрэлдэхvvнд нь орж
явж байжээ. 1920-иод оны vедл Монголод
шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын
эрдэмтэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг
нь авч, єндрийг нь хэмжиж 2 метр 36 см
гэж тодорхойлжээ.
Монголын хамгийн
єндєр хvний нэг бол Пvрэвийн Гонгор юм.
Ард олны дунд єндєр Гонгор хэмээн
алдаршсан тэр (Sain noyon han aimag)
Далай Чойнхор вангийн хошуу одоогийн
Жаргалант сумын нутагт 1880 оны эхээр
тєржээ. Тvvний биеийн єндєр, бяр чадлын
талаар домог болсон хууч яриа хєєрєє,
гадна дотно хvмvvсийн бичиж vлдээсэн
тэмдэглэл, дvрс зураг цєєнгvй байдаг.
Тэрбээр 4 хvvхэдтэй байсны 2 охины нэг
нь Жаргалант суманд аж тєрж байна. Нєгєє
охин Г.Бvдханд амьд сэрvvн тунгалаг
байхдаа 1997 оны намар ингэж хуучилсан
юм.
Аавын эцэг Пvрэвийнх олон хvvхэдтэй айл
байсан гэдэг. Аав тэдний 3 дахь хvvхэд
нь юм. Аав багадаа тийм ч єндєр
байгаагvй, харин гарын сарвуу урттай
байсан гэдэг. Аав хоол их иддэг
болохоор, тvvнийг жаахан шоодонгvй
байжээ. Тиймээс аав жинчин дагаад их
Хvрээ явчихсан гэсэн. Хvрээнд очоод
нэлээд удсан юм байх. Нэг єдєр зах дээр
явж байтал нэг хvн ирж, чамайг эзэн Богд
хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явж
гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон
хувцас хийлгэж, бvрэн хувцаслаад, минжин
малгай ємсгєж єгсєн гэдэг. Нэлээд удсан
хойно хоёр лам дахин ирж, дагуулан айлд
очин, нэгэн эмэгтэйтэй уулзуулж Богд
эзэн:
Та хоёрын заяа тєєрєг таарах учир айл
гэр бол гэсэн хэмээжээ. Аавыг ингэж Богд
хаан гэрлvvлсэн гэдэг. Миний ээж их уран
хvн байсан. Богд эзний малгайг оёдог
байсан гэж ярьсныг тэмдэглэн авч, тухайн
vед Ардын эрх сонинд нийтлvvлсэн юм.
Богд хаан Гонгорыг их сангийнхаа даамал,
Богдын зааны маллагчаар ажиллуулж байсан
гэдэг. Ардын хувьсгалын дараа тvvнийг
Гаалийн хороонд байцаагчаар хэсэг
хугацаанд ажиллуулсан байна. Монгол
улсын ерєнхий сайд Намнансvрэн тэргvvтэй
тєлєєлєгчид Хаант орос улсадл 1913 онд
айлчилхад Гонгор бvрэлдэхvvнд нь орж
явж байжээ. 1920-иод оны vедл Монголд
шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын
эрдэмтэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг
нь авч, єндрийг нь хэмжиж 2 метр 36 см
гэж тодорхойлжээ. Зарим судлаачид vvнээс
єндєр байсан гэж vздэг. Yр хvvхдvvдийн
ярьж байснаар 50 шахам насандаа 1920-иод
оны эцсээр нутаг усандаа нас баржээ.
Хосгvй єндєр байсан тэр моринд мордохдоо
дєрєєлєлгvй хєлєє шууд давуулаад
мордчихдог байж. Тvvний эдэлж хэрэглэж
явсан хэт хутга Унгар улсын музейд
байсныг тус улсад элчин сайдаар сууж
байсан М.Жамсран 25 мянган форинтоор
худалдан авч, улсын тєв музейд єгсєн
гэдэг. Хэрэглэж байсан нэг мєнгєн аяга
нь тvvний ач болох хvvхдийн зохиолч
Д.Даваанямд хадгалагдаж байгаа ажээ.
Л.Амарсанаа
Улс төрч Лувсанвангийн Амарсанаа нь
1953 онд Эрдэнэбулган суманд төрсөн. ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж
ахуйн дээд сургуулийг 1977 онд, Москва хотын намын дээд сургуулийг 1991
онд тус тус төгсөж инженер эдийн засагч мэргэжил эзэмшиж, улс төрийн
дээд боловсролтой болжээ. Тэрбээр хөдөлмөрийн гараагаа Дархан хотоос
эхэлж, байшин үйлдвэрлэх комбинат эдийн засагч, Дархан-Уул аймгийн
Засаг дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байгаад
МАХН-ын нарийн бичгийн дарга, хэлтсийн эрхлэгч, БНХАУ-д элчин сайдаар
ажиллаж байлаа. 2007 онд хуралдсан МАХН-ын 25-р их хурлаас МАХН-ын
нарийн бичгийн даргаар дахин сонгогдсон байна. БНМАУ-ын АИХ-ын
депутатаар сонгогдон 1992 оны шинэ үндсэн хуулийг батлалцаж явсан улс
төрч нийгмийн зүтгэлтэн юм.
С.Баяр
Улс
төрч Санжаагийн Баяр 1956 онд төрсөн. Эцэг Санжаа нь Төмөрбулаг сумын
уугуул бөгөөд түүхч Эрдэмтэн юм. С.Баяр нийслэлийн Орос 10 жилийн дунд
сургууль төгсөж, Москвагийн Ломоносовын нэрэмжит их сургуульд суралцан
дүүргэж, хуулч мэргэжил эзэмшсэн байна. Сургууль төгсөөд хотын
захиргаанд мэргэжилтнээр ажилласнаар хөдөлмөрийн гараагаа эхэлж,
1979-1983 онд зэвсэгт хүчний жанжин штабт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ
агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд Монголын Радио
Телевизийн Улсын Хорооны орлогч дарга, 1990 онд БНМАУ-ын бага хурлын
гишүүнээр сонгогдон, төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж
байв. 1992 оноос төр нийгэм судлалын академид багш, АНУ-ын Вашингтоны
их сургуульд судлаач, Батлан хамгаалах яаманд стратеги судалгааны
хүрээлэнгийн захирал, 1997-2001 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга,
2001-2004 онд Монгол улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин
сайдаар ажиллаж байгаад 2005 оноос МАХН-ын ерөнхий нарийн бичгийн
даргаар сонгогдож мөн оны 11-р сард МУ-ын ерөнхий сайд болжээ. С.Баяр
ОХУ-д Монгол улс төлөх их өрийн асуудлыг шийдвэрлэхэд Элчин сайдаар
ажиллаж байхдаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн учир 2007 онд “Сүхбаатарын
одон”-гоор шагнагдсан нэртэй улс төрч дипломатч юм.
Даваадорж Баатар
Монгол улсын баатар Лхүнрэвийн
Даваадоржийн дурсгалыг мөнхжүүлэхээр МАХН-ын Төв Хороо 1966 оны 12
сарын 24-нд 133-р тогтоол гаргаж, Хөвсгөл аймгийн төв талбайд түүний
хөшөөг босгох болсон юм байна. Энэ дагуу Л.Даваадоржийн хөшөөний эх
загварыг Дундговь аймгийн харьяат хожим Монгол улсын гавьяат цол
хүртсэн А.Довчиндаваа хийж, Урчуудын эвлэлийн хорооны барималч хожим
СГЗүтгэлтэн болсон Дашзэвэг тэргүүтэй уран бүтээлчид хөшөөг бүтээх
ажилд оролцсон юм. Уран бүтээлчид хөшөөг загварын дагуу бүтээж, 1968
оны 8-р сард аймгийн МАХН-ын Хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны өмнөх
талбайд босгож нээлтийг хийсэн байна. Хөшөөг 2м гаруй өндөр тавцан дээр
5м хэртэй өндөртэйгээр Л.Даваадоржийг цэрэг хувцастай, байлдааны буу
мөрөвчилж, дайзтай сум бүсэлж, цээжээрээ хагас баруун тийш эргэсэн,
зүүн гартаа дуран барисан байдалтайгаар бүтээсэн нь хилчин цэргийн дүр
төрхийг гаргасан нь сүрлэг сайхан болсон байна. Л.Даваадоржийн хөшөө
босгосон талбайд эргэн тойрон бетонон цардмал цэлгэр талбайтай болгож,
түүний нэрэмжит болгосон байна.
| Монголын үндэсний баатар |
1. Шадарван Б.Чингүнжав
|
| Монгол улсын баатар |
| 2. Л.Гэлэгбаатар |
1964 он |
Ханх |
| 3. Л.Даваадорж |
1949 он |
Төмөрбулаг |
| 4. Г.Цэнд |
1974 он |
Рашаант |
| Монгол улсын хөдөлмөрийн баатар |
| 1. Ү.Аварзад |
1983 он |
Галт |
| 2. Ж.Авирмэд |
1999 он |
Жаргалант |
| 3. Д.Банзрагч |
1986 он |
Галт |
| 4. Н.Бямбацогт |
1958 он |
Эрдэнэбулган |
| 5. Т.Гэлэгжамц |
1964 он |
Тосонцэнгэл |
| 6. О.Гүндсамбуу |
1961 он |
Таpиалан |
| 7. Ж.Дагвадорж |
1991 он |
Арбулаг |
| 8. Д.Дамдин |
1999 он |
Цагаан-Үүр |
| 9. Д.Дарамжав |
1966 он |
Бүрэнтогтох |
| 10. Г.Дашдорж |
1963 он |
Тариалан |
| 11. Т.Дашцэдэн |
2006 он |
Галт |
| 12. Я.Должинжав |
1971 он |
Цагаан-Уул |
| 13. Н.Дулмаа |
1991 он |
Галт |
| 14. Ш.Нанзад |
1961 он |
Цагаан-Уул |
| 15. Ж.Нацагдорж |
1979 он |
Улаан-Уул |
| 16. С.Нямдорж |
1991 он |
Эрдэнэбулган |
| 17. Ж.Пүрэв |
1991 он |
Ренчинлхүмбэ |
| 18. Ч.Пүрэв |
1981 он |
Их-Уул |
| 19. Д.Пүрэвдаш |
1971 он |
Галт |
| 20. Д.Туваанжав |
2004 он |
Жаргалант |
| 21. Ч.Түчин |
1980 он |
Шинэ-Идэр |
| 22. Д.Хэрлэн |
1975 он |
Рашаант |
| 23. П.Цагаач |
1991 он |
Төмөрбулаг |
| 24. С.Чойжилжав |
1991 он |
Жаргалант |
| 25. Б.Ширэндэв |
1997 он |
Шинэ-Идэр |