МАН-ын дарга М.Энхболдын санаачилга ажил хэрэг болох эхлэл тавигдлаа

9-р сарын 4 - 16 цаг 20 минут

Монгол Ардын намын дарга М.Энхболдын санаачилгаар улс төрийн 20 намын удирдлагуудын “Үндэсний зөвшилцөл” 12 дахь удаагийн  уулзалт өчигдөр Төрийн ордонд амжилттай болж өндөрлөсөн. Энэ уулзалтаар Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын байр суурийг нээлттэй сонссон юм. Энэ уулзалтын үр дүнд Монголын бүх улстөрийн намууд хамтарч Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, ирэх сарын 1-ны өдөр гэхэд УИХ-д өргөн барих зорилготой ажиллахаар болсон. Тэгвэл энэ ажлын хэсгийг Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ахалж, өнөөдрөөс Сонгуулийн хуулийг боловсруулах ажилдаа ханцуй шамлан орж байна. Монгол Ардын намын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ “Зөвшилцөх уулзалтыг зохион байгуулж байгаа намын даргын хувьд хувьсгал тэмцэлд уриалсан өнгө аястай хандлагыг дэмжихгүй гэдгээ хэлмээр байна. Үндсэн хуулийн тухайд парламентад суудалгүй улс төрийн намууд үндсэндээ байр сууриа нэгтгэчихсэн юм байна гэж ойлголоо. Нэлээн хэдэн намын даргын ярианд гарч байна. Ер нь энэ УИХ маш хариуцлагагүй байгаа. Энэ өнгө аяс ч дарга нарын үгэнд  нэлээд цухалзаж байна. Өнөөдөр яригдсан Сонгуулийн хуультай холбоотой зүйлсийг нэгтгэж , нийлүүлээд бодитой хууль эрхзүйн орчин болгохын тулд хоёр үе шаттай ерөнхий механизмтай байх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Нэгдүгээрт, энд ирсэн 20 нам, хараахан ирж амжаагүй хоёр нам, бүгдээрээ нийлээд ажлын хэсэг байгуулах дээр санал нэг байна. Хоёрдугаарт,  парламентад байгаа улс төрийн намууд, эвслийн бүлгүүдийн төвшинд намуудын  боловсруулсан төслийг нэлээн сайн ярилцаж, тэндээ ойлголцолд хүрэх юм бол УИХ-ын гишүүд  бүлэг бүлгийнхээ шийдвэртэйгээр энэ хуулийг санаачилж болно. Тэгээд ирэх сарын 1 гэхэд Сонгуулийн тухай хуулийг УИХ-д өргөн барья. Энэ 30 хоног дотор ажиллах боломж байна” гэлээ. “Үндэсний зөвшилцөл” уулзалтаар улс төрийн намууд зарчмын хэд хэдэн асуудалд байр сууриа нэгтгэсэн юм. Тодруулбал, намуудын олонхи нь сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байсан юм. Бүсчилсэн журмаар явбал зөрчил их үүснэ гэж хэд хэдэн намын төлөөлөл шүүмжилж байлаа. Ард иргэдийн саналыг хар машинаар тоолсон ч давхар хяналтын тооллого зайлшгүй байх ёстойг төлөөлөгчид хэлж байсан. Нэр дэвшигчидтэй холбоотой маргаан гарлаа гэхэд үүнийг шүүх, цагдаа дээр шийдвэрлэх юм уу сонгуулийн эрх бүхий байгууллага зохицуулах уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай байгааг ч онцолсон. Түүнчлэн сонгуульд орж байгаа намууд хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ижил гараанаас өрсөлдөх сонирхолтой буйгаа ч илэрхийлсэн юм. Ийнхүү Монгол Ардын намын дарга М.Энхболдын санаачилсан уулзалтын ач тусаар өмнө нь наашаа ч үгүй, цаашаа ч үгүй таг гацчихаад байсан Сонгуулийн тухай хуулийн төсөл урагшилж мэдэхээр боллоо. Өөрөөр хэлбэл,  Р.Бурмаа сайдын гацаачихаад байсан Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын санаачилгыг Монгол Ардын намынхан гартаа атгаж эхэллээ.

Ц.Анир

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.