Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын чуулганаар Монгол Улсыг буруушаав

9-р сарын 4 - 15 цаг 00 минут

Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн болох олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын ээлжит чуулганаар Монгол Улсын байр суурийг буруушааж, албан мэдэгдэл гаргажээ. Малайзийн нийслэл Куала-Лумпур хотноо 2015 оны 8 дугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд “Транспэрэнси интернэшнл” байгууллагын ээлжит чуулган хуралдаж, дэлхийн 115 оны 300 гаруй төлөөлөгч оролцов. Энэхүү хурлын хоёр дахь өдөр авлигатай тэмцэх асуудлаар улс орнуудад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Малайз, Тунис, Монгол Улсад хандсан албан мэдэгдлийг дэлхийн 115 орны нэгдэл бүхий “Транспэрэнси интернэшнл” байгууллагын удирдах зөвлөлийн дарга нар олонхийн саналаар батлав. Уг мэдэгдэлд Малайзын Засгийн газарт хандан авлигын хэргүүдийг шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, саад болохгүй байхыг уриалжээ. Харин Тунисын хувьсгалын өмнө хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнууд өршөөлийн хууль санаачлан батлуулахаар оролдож байгааг шүүмжилсэн байна. Монгол Улсын хувьд өнөө үүсээд байгаа нөхцөл байдлыг “Транспэрэнси интернэшнл” байгууллагын удирдах зөвлөлийн дарга нар хэлэлцээд Өршөөлийн хуулийг батлахдаа авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийг хамруулсан нь шударга ёсыг уландаа гишгэсэн явдал болсон гэж онцлон тэмдэглэж буруушаажээ. Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллага ээлжит чуулганаараа баталсан албан ёсны мэдэгдлийн дагуу Монгол Улсад шахалт үзүүлэх бүхий л арга хэмжээг авч ажиллахаа мөн мэдэгджээ,

Б.Анир

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 20 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.