Гал тэргэнд мэндэлсэн хүүд үнэгүй зорчих эрх олголоо

9-р сарын 4 - 14 цаг 42 минут

Монгол Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ээс галт тэргэнд мэндэлсэн бяцхан хүү Б.Ган-Эрдэмд 18 нас хүртэл нь галт тэргээр үнэгүй зорчих эрхийн бичгийг  гардууллаа.

Есдүгээр сарын 1-ний 17:49 цагт “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн 286 дугаар галт тэргэнд Дорноговь аймгийн Даланжаргалант сумын иргэн Батцэцэг төрж, хүү мэндэлжээ. Энэ нь түүний тав дахь төрөлт бөгөөд тухайн үед   галт тэргэнд эх баригч хоёр эмч зорчиж явсан тул эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн байна. Галт тэрэгний дарга Д.Болдбаатар, үйлчлэгч О.Очирсүрэн, С.Алтанзул нар жирэмсэн эхийг зорчигчдоос тусгаарлан, төрөхийн өмнөх бэлтгэлийг шуурхай хангаж төрүүлжээ.  

“УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар ярихдаа, "Галт тэргэнд мэндэлсэн хүүхдэд 18 нас хүртэл үнэгүй зорчих эрхийн бичиг өгдөг журмыг өмнө нь мөрдөж байсныг сэргээлээ. Энэхүү эрхийн бичгээр Б.Ган-Эрдэм хүү зөвхөн орон нутгаас  гадна олон улсын чиглэлд зорчино. Гал тэргэнд хүүхэд төрүүлсэн нь төмөр зам байгуулагдсанаас хойш 66 жилийн түүхэн дэх 70 дахь тохиолдол юм” гэлээ. 

Б.Заяа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.