МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзав

9-р сарын 4 - 8 цаг 11 минут

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /9-р сарын 3/ БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд, БНХАУ-ын дарга Си Зиньпин ,Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд гүн талархал илэрхийлье. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, цэргийн бие бүрэлдэхүүнтэйгээ оролцож байгаа нь хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж ойлгож байна.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн, бүхий л салбарт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр , Эрхэмсэг ноён Даргатай энэ онд дахин уулзаж, 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Мөн Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээний парадад Монголын цэргийн бие бүрэлдэхүүн оролцож байгаад сэтгэл хангалуун байна гээд  чөлөөлөх дайнд оролцож байсан Монголын ахмад дайчидаа хүлээн авч уулзсан тухайгаа дурдлаа.

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь Монгол,Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол хүчин зүйл болохыг дурдаж цаашид улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.   

Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улсын “Талын зам” санаачлагыг Хятадын “Торгоны зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг онцолж, Монголоос малын махан бүтээгдэхүүн экпортлох асуудлыг нааштайгаар шийдвэрлэх болно гэдгээ уулзалтын үеэр Си Зиньпин дарга илэрхийллээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , ирэх онд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад Хятадын тал дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархлаа илэрхийлээд тус уулзалтад Си Зиньпин даргыг оролцоно гэдэгт найдаж байна гээд мөн 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрх авсан Хятадын Засгийн газар болон ард түмэнд баяр хүргэв.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 4 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.