С.Бямбацогт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хичээлийн шинэ жилд оролцлоо

9-р сарын 1 - 12 цаг 02 минут

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нийслэлийн Сүхбаатар дүүргийн тусгай сургалттай 29 дүгээр дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хичээлийн шинэ жилийн эрдмийн баярыг нь хуваалцсанд сургуулийн багш ажилчид, эцэг эхчүүд, сурагчид баярлаж байв.

Улсын хэмжээнд ердөө ганцхан байдаг уг сургуульд 315 хүүхэд суралцдаг ба энэ хичээлийн жилд 21 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ. Нэгдүгээр ангид элссэн нутаг нутгийн хүүхэд багачуудад УИХ-ын гишүүн С.Бямбацогт гарын бэлэг, хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ.

Тэрбээр хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулна гэж заасан байдаг. Хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, хүн бүр ижил тэгш эрхтэй сурч хөгжих боломжоор хангагдах нь хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулах үндэс нь билээ. Зургаан настай энгийн хүүхэд сургуульд сурахад хичээл зүтгэл их шаарддаг. Тэгвэл сонсголын бэрхшээлтэй зургаан настай хүүхэд сурахын тулд өөрөөс нь болон багш, эцэг эхчүүдээс бүр ч их хичээл зүтгэл, хүчин чармайлт шаардана. Иймд та бүхэн минь хичээгээрэй гэж захья. Онц сайн сурч улс эх орон, ээж аавдаа тустай сайн хүн болоорой. Хүн бүр ижил тэгш эрхтэйгээр сурч хөгжих боломжийг хангахын төлөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө би үргэлж хичээж ажиллах болно” хэмээн онцлов.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.