Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Чежү-тэй хамтран ажиллна

9-р сарын 1 - 8 цаг 24 минут

    БОНХАЖ-ын  дэд сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Чэжү хотын Аялал жуулчлалын газрын дарга Чуй Габ Ёл  нар өнөөдөр Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт   гарын үсэг зурлаа.

    Энэхүү санамж бичгийг байгуулснаар аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан маркетингийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, зочлох үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой болох юм.   

    Уг ёслолын үйл ажиллагааг нээж БОНХАЖ-ын  дэд сайд У.Хүрэлсүх “Монгол, Солонгос дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан уг санамж бичиг байгуулж гарын үсэг зурж байгаад баяртай байна. Бид цаашдаа аялал жуулчлалын компаниудыг чадавхижуулах, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч, хамтран ажиллах болно” гэж хэлэв. Чэжү хотын Аялал жуулчлалын газрын дарга Чуй Габ Ёл   “Уг санамж бичигт гарын үсэг зурсан явдал нь   хамтын ажиллагааны анхны алхам болж байна. Чэжү арал Солонгосын   томоохон аялал жуулчлалын бүс нутаг юм.Бид  эрүүл мэндийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна” гэлээ.

  БНСУ-ын Чежү арал нь аялал жуулчлалын чөлөөт бүс бөгөөд гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх бодлого барьж, байгаль, түүх, соёл, зугаа цэнгэлийн аялал жуулчлалыг нэг дор хөгжүүлж чадсанаараа онцлогтой юм байна. Чежүд  жилд 14 сая орчим гадаад, дотоодын жуулчид  аялж амрахаар очдог байна.

      Харин  Монголд ирэх солонгос жуулчдын тоо жилээс жилд  тогтмол өсөн нэмэгдэж,  тус улс нь манай улсын аялал  жуулчлалын салбарын хувьд голлох зах зээлийн орнуудын нэг болоод байгаа. Солонгос улсыг зорих монгол жуулчдын тоо ч тогтмол өссөөр байгаа нь хамтын ажиллагааны бодит нөхцөл  хэмээн талууд үзэж байна. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд БОНХАЖЯ-ны  Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга нар болон    хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.