Хамгийн шилдэг аппликэйшнүүд

8-р сарын 31 - 15 цаг 55 минут

Орчин үед хүмүүсийг гар утасгүй, интернэтгүйгээр төсөөлөх боломжгүй. Яагаад гэвэл бүх ажил, алба энэ хоёр дээр л суурилж цааш хөгжиж байна. Хүний амьдралыг хөнгөвчлөх олон зүйлийг судлаачид бүтээсэн ч хамгийн их эрэлттэй нь юу вэ гэж асуувал би хувьдаа аппликэйшн гэж хэлнэ.

Интернэтээр дамжуулан гар утсандаа дэлхийг багтаах боломжийг энэ л зүйл  бидэнд олгож байна.Тэгвэл та манай гаригийн хамгийн шилдэг аппликэйшнүүдийг мэдэх үү?

Энэ талаар “triplepundit.com” сайтад нэгэн сонирхолтой баримтыг нийтэлжээ. Ухаалаг гар утас гэдэг хүн төрөлхтний өдөр тутмын ажил амьдралыг илүү хялбар, илүү сонирхолтой болгохын зэрэгцээ байгаль дэлхийд ч эерэг нөлөө үзүүлдэг. Энэ дундаас дэлхийн ухаалаг гар утасны байгаль орчноо хамгаалахад чиглэсэн шилдэг дөрвөн аппликэйшнийг нэрлэсэн байна. Эдгээр аппликэйшний онцлог болоод давуу талуудтай хамтдаа танилцъя.

 

  1. GiveO2

Энэ бол агаарын бохирдол ихтэй өнөө цаг үед хамгийн их тохирсон аппликэйшн ч байж мэдэх юм. Тус аппликэйшнээр дамжуулан ухаалаг утастай хэн бүхэн хаана нүүрсхүчлийн бохирдлын төвшин ямар хэмжээнд байгааг мэдэх боломжтой. Энэ аппликэйшн GPS-тэй учраас та хаана очих ёстойгоо төвөггүйхэн мэдэж чадна.

  1. Leafully

Leafully гэдэг энэхүү аппликэйшн 2012 онд бүтээгджээ. Үүгээр дамжуулан эрчим хүчний хэрэглээгээ автоматаар хянах, эрчим хүчний үр ашигтай зохицуулалтыг шийдэж өгсөн байна. Ингэснээр эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хэмнэх боломж бүрдэх юм.

  1. GoodGuide

Энэ аппликэйшнээр дамжуулан та хамгийн сайхан уур амьсгалтай газар, сайн бараа бүтээгдэхүүн худалдаалж буй газруудыг олж чадна. GoodGuide-ийн мэдээллийн сан дахь 120 мянга гаруй эрүүл хоол хүнсний талаарх мэдээллийг ч бас эндээс аваарай. Бас ан амьтныг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээхэд таны тус хаана хэрэгтэй байгааг та энэ аппликэйшнээр дамжуулан авч чадна.

  1. PaperKarma

Энэ бол нэг ёсны цаасны хэрэглээг хэмнэсэн аппликэйшн юм. Таны илгээмжийг эзэнд нь хүргэнэ. Та ч шуурхай хүлээн авна. Үүгээрээ зөвхөн ой модыг цаас болохоос сэргийлээд зогсохгүй бизнесмэнүүдийг нийгмийн хариуцлагад хөтөлж байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ХУВЬД

Хэд хэдэн аппликэйшнийг энд нэрлэх хэрэгтэй байх.Тухайлбал, Татварын ерөнхий газраас цаасны хэрэглээг бууруулахын тулд цахимаар тайлан хүлээн авдаг. Энэ бас л нэг дэвшил. Цаас үрэгдэхгүй байна гэдэг бол ой үрэгдэхгүй гэсэн үг шүү дээ. Бас ухаалаг гар утсанд зориулсан монгол хэл дээрх GPS байна. Эрчим хүчний хэрэглээг хэмнээд зогсохгүй цаг завыг оновчтой тооцоход тун ч хэрэгтэй санагдлаа.

Ер нь нэг үеэ бодвол үйлчилгээний байгууллагууд ч төлбөр тооцоо, гүйлгээ шимтгэлээ өөрийн цахим хаяг, ухаалаг гар утасны аппликэйшний тусламжтайгаар хийдэг болжээ. Тухайлбал иргэд хүссэн үедээ, заавал банкинд очилгүйгээр төлбөр тооцоогоо хийж, мөнгө шилжүүлэх зэргээр банк санхүүгийн  бүхий л  үйлчилгээг  авах боломжтой аппликэйшнүүд байна.

Тэдэн дундаас “Голомт” банкны smartbank буюу гар утсанд зориулсан аппликэйшн нь цаг зав хэмнээд зогсохгүй, цаасны хэрэглээг хэмнэж хүчилтөрөгчийн банк гэгддэг ой модыг хамгаалах зорилготой юм байна. Энэ аппликэйшнийг татахдаа гар утасныхаа Playstore хэсгээс Golomtbank гээд хайхад гарч ирнэ.

Ер нь л дээрх аппликэйшнүүдийн нийтлэг давуу тал нь ашиглахад маш энгийн, бас шуурхай төдийгүй хамгийн гол нь зөв үйлдлээрээ байгаль дэлхийг хамгаалахад чиглэгдсэнээрээ адил юм.

Аппликэйшн гэдэг зүйлгүйгээр өнөөгийн дэлхий урагш нэг ч алхахгүй нь мэдээж. Тийм болохоор цаашид аппликэйшнүүд улам хөгжих нь дамжиггүй.

Эх сурвалж:
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.