БНХАУ-ын машин механизм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн энэ сарын 4-нд нээлтээ хийнэ

8-р сарын 31 - 14 цаг 54 минут

“Мишээл” групп Хятадын “Смек” компанитай хамтран зохион байгуулж буй “БНХАУ-ын машин механизм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн 2015” арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд боллоо. Хуралд “Мишээл” групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Энх-Амгалан, СМЕК компанийн дэд захирал ZHAO RUI , МҮХАҮТ-ын НБЗТГ-ын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцсон юм. Үзэсгэлэн ирэх сарын 4-6-нд Улаанбаатар хотод болох бөгөөд хөдөө аж ахуй, уул уурхай, барилга угсралт, хүнс, хуванцар, сав баглаа боодол зэрэг тоног төхөөрөмж, машин механизм, цахилгаан эрчим хүч, барилгын материал, мотоцикл, авто машины сэлбэг зэрэг 10 гаруй салбарыг хамарсан бүтээгдэхүүнүүд дэлгэгдэх аж. Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар ихээхэн ажил хийгдэж байгаа тул аж үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийн эрэлт нэн ихэссэн. Европ болон Америкийн бүтээгдэхүүнтэй харьцуулбал Хятадын тоног төхөөрөмж үнэ хямд. чанар сайн, тээвэрлэлтийн зардал бага зэргээс үүдэн Монголын бизнес эрхлэгчид Хятадаас тоног төхөөрөмж авах нь илүүтэй байдаг аж.

Үзэсгэлэнгийн талаар СМЕК компанийн дэд захирал ZHAO RUI-гаас тодруулахад:

-Мишээл группийн ерөнхий захирал Б.Энх-Амгалангийн урилгаар “БНХАУ-ын машин механизм, тоног төхөөрөмж 2015” үзэсгэлэнг Улаанбаатар хотод зохион явуулах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнг Хятадын СМЕК групп буюу Хятадын тоног төхөөрөмж, машин механизм инженерийн хувьцаат компани,Монгол Улсын Мишээл групп компаниуд ерөнхий зохион байгуулагчаар, СМЕК компани олон улсын үзэсгэлэн зохион байгуулагчаар ажиллаж байгаа ба энэ удаад 2500 метр ам дөрвөлжин талбайд үзэсгэлэнг гаргаж байна. Үзэсгэлэнд хөдөө аж ахуй, уул уурхай, барилга угсралт, хүнс, хуванцар, сав баглаа боодлын зэрэг тоног төхөөрөмж, машин механизм, цахилгаан эрчим хүч, барилгын материал, мотоцикл, авто машины сэлбэг зэрэг 10 гаруй салбарыг хамарсан бүтээгдэхүүн дэлгэгдэх болно. 100 орчим аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээрээ оролцож буй бөгөөд ихэнх нь салбар салбарын алдартай брэнд бүтээгдэхүүн төдийгүй тэдний бүтээгдэхүүний технологи нь өндөр, борлуулалтын дараах үйлчилгээ нь онцгой сайн гэдгийг хэлмээр байна. Эдгээр компаниудын дунд Хятадын хамгийн анхны том хэмжээний худалдааны компани, олон улсын нэртэй гэрээлэгч компани болох СМЕК групп;түүний охин компаниуд; үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, худалдааг нэг дор цогцлоосон орчин үеийн өндөр технологийн  аж ахуйн нэгж болох Хятадын хөдөө аж ахуй, тариалангийн тоног төхөөрөмжийн судалгааны хүрээлэн;Хятадын анхны тракторын брэнд болох YITUO групп, Хятадын мотоциклийн  алдартай брэнд буюу хамгийн том хувийн хэвшлийн нэг болох LIFAN групп зэргийг  дурдаж болно. Түүнээс гадна БНХАУ-ын өнгөт төмөрлөгийн барилгын группийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд төлөөллөө оролцуулж байна.

Үзэсгэлэнгээр дамжуулан Монголын төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд улам илүү ихээр Хятадын бүтээгдэхүүний талаар ойлголттой болох, Монголын зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан оновчтой зорилтот сонголт хийх, хоёр орны машин механизм, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хятад Монголын худалдааны хөгжилд бодитой хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн нь, Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Барилга хот байгуулалтын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, МҮХАҮТанхим, НЗДТГ, Монгол улс дахь Зунхуа нийгэмлэг, Өвөр Монголын бизнес нийгэмлэг зэрэг байгууллагуудын дэмжлэгийг авч зохион байгуулагдаж байгаа бөгөөд би СМЕК олон улсын үзэсгэлэнгийн компанийг төлөөлөн Монгол Улсын төрийн байгууллага яамд, холбогдох  бусад байгууллагууд тус үзэсгэлэнгийн зохион байгуулалтад томоохон дэмжлэг туслалцаа үзүүлсэн явдалд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.

2013 онд Хятадын дарга Си Жиньпин “Шинэ торгоны замын эдийн засгийн бүс”, “21-р зууны Шанхайн торгоны зам”-ыг байгуулах стратегийн үзэл баримтлал/нэг бүс, нэг зам/-ыг дэвшүүлэн гаргаж, холбогдох улсууд харилцан ашигтай ажиллах “Эрх ашгийн нэгдэл”, хамтран хөгжих “Хувь заяаны нэгдэл”-ийг бий болгох ажлыг цохон тэмдэглэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнг зохион явуулж буй  нь СМЕК олон улсын үзэсгэлэн компани “Гадагш гарах” стратегийг хэрэгжүүлж “Нэг бүс, нэг зам” стратеги төлөвлөгөөг амжилттай гүйцэтгэн явуулахын зэрэгцээ  Ази- Европыг холбосон шинэ гүүрийг  байгуулж Монгол-Орос-Хятад, Хятад-Дундад Ази- Баруун Ази, Хятад –Хятадын өмнөд арлууд  эдийн засгийн хамтын ажиллагааны коридор болох чухал арга хэмжээнд тооцогдож байна.

Өнгөрсөн оны 4 дугаар сарын 22-нд БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад дахин айлчлал хийснээр Монгол-Хятад хоёр улс бүх талын стратегийн түншлэлийн харилцааг түүхийн хамгийн сайн хөгжлийн үе шат руу орсон. Олон улсын үзэсгэлэнг 58 жилийн турш зохион байгуулсан түүхтэй СМЕК олон улсын үзэсгэлэнгийн компанийн хувьд бид бүхэн үзэсгэлэнгээр худалдааг дэмжин Монгол Улс зэрэг хөрш зэргэлдээх орнуудтай хамтран “Нэг бүс, нэг зам” стратегийн бүтээн байгуулалтад тулгуур дэмжлэг үзүүлж Хятад улсыг бүх дэлхийтэй холбох гүүрийг босгохыг зорьж байна.

Үүний тулд бид Монгол Улсын төрөл бүрийн салбарынхантай бүх талаар хамтын ажиллагаа өрнүүлж Монгол Улсад үзэсгэлэн зохион байгуулах боломжоор  дамжуулан Монгол, Хятад хоёр улс эдийн засаг, худалдааны салбарт харилцан туслалцсан, харилцан ашигтай хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэсэн юм.

Т.Болор

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.