Хүүхдийн хоол тэжээлийн техник технологийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэгч “Данон” корпораци

8-р сарын 31 - 10 цаг 05 минут

Данон группыг 1919 онд Барселоны эмзүйч Исаак Карассо үүсгэн байгуулсан. Тэрээр анх өвчтэй хүүхдүүдэд туслах зорилгоор ажиллаж эхэлснээр энэ түүх эхэлсэн юм

Одоо “Данон” групп нь олон улсын өндөр нэр хүнд бүхий дэлхийн хүнсний салбарт хэдийнээ тэргүүлэгч байр суурийг эзэлсэн, үндэстэн дамнасан томоохон корпорацийн нэг билээ. Дэлхийн 140 улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг нийт 100,000 ажилтан ажиллагсадтай. Мөн түүнчлэн 4 чиглэлд бизнесийн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг. Үүнд:

1.       Cүү сүүн бүтээгдэхүүн

2.       Цэвэр ус

3.       Хүүхдийн хоол тэжээл 

4.       Ахмад настангуудад зориулсан эмчилгээний хоол тэжээл зэрэг багтдаг.

Хүүхдийн эмчилгээний болон органик хоол тэжээлийн салбарууддаа онцгой анхаарал хандуулж ажилладаг ба дэлхийн дэвшилтэт техник технологуудийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэгч болж чадсан корпораци юм.

Данон группийн сүүн бүтээгдэхүүнүүд нь бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж эрүүл хооллолтын салбарт хувьсгал хийсэн, хүн төрөлхтний амьдралд том нөлөө үзүүлч чадсан,  дэлхийн хамгийн алдартай топ 10 брэндүүдийн нэг юм.  Альпийн нурууны үзэсгэлэнт уулнуудаас эх авдаг голын уснуудаас гаргаж аюдаг Эвиа брэндийн ус нь дээд зэргийн цэвэршүүлсэн ус ба залуужуулах гайхамшигт чанараараа алдартай.   

Данон группийн охин компани болох Нутришиа компани нь 2008 оноос эхлэн 0-3 нас хүртэлх хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжсэн хүүхдийн хоол тэжээл, эмчилгээний болон органик хоол тэжээл зэрэг дээр голлон ажилладаг байна.    

Нутришиа компани нь судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжийг хамгийн орчин үеийн чиг хандлагыг харуулсан Эрдэм Шинжилгээний Судалгааны Институтдаа хоол тэжээлийн дасан зохицолыг судалж бүтээгдэхүүний чанарыг байнга сайжруулж байдаг бөгөөд дэлхий дахинд эхийн сүүтэй хамгийн ойрхон найрлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай.  

Нутришиа компани нь 40 жилийн турш эхийн сүүний найрлагыг судалж, түүнд үндэслэн бүтээгдэхүүнээ хөгжүүлж уургийн найрлага, эрдэс бодис, нүүрс ус, уургийн тэнцүү харьцаагаар үйлдвэрлэдэг ба зөвхөн эхийн сүүг судлаад зогсохгүй хүүхдийн хоол боловсруулах эрхтний тогтолцоо, дархлаа тогтолцоог нарийн судалсны үндсэн дээр бүтээгдэхүүний шинэчлэлээ хийдэг учир бяцхан хүүхдүүдийн онцлогт тохирсон байдаг. Ялангуяа дутуу нярай хүүхдүүдэд зориулсан ПРЕ, харшилтай буюу диатезтэй хүүхдүүдэд зориулсан Пепти, харшлын шинж чанар удамших магадлалтай хүүхдүүдэд зориулсан Гипоаллергенный, гулгилтын эсрэг Антирефлюкс, өтгөн нь хатдаг хүүхдүүдэд зориулагдсан Комфорт зэрэг төрлүүд нь дээрхи хам шинж илэрч буй хүүхдүүдэд гайхалтай тохирдог нь Европийн эмч нарын холбоо болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сайшаагдаж, судалгаагаар батлагдсан юм. 

Нутришиа компанийн Монгол дахь онцгой эрхтэй дистрибъютерээр Нано Интернэшнл компани ажиллаж байгаа бөгөөд Европын зах зээлд №1 Нутрилон брэндийн хүүхдийн сүүн тэжээлийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна.  Нутрилон брэндийн эхийн сүү орлуулагч болон хүүхдийн нэмэлт тэжээлүүд Монос эмийн сан болон бүх худалдааны супермаркетуудаар худалдаалагдаж байгаа юм.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.