Хямдарч байгаа байрны үнэд бага урьдчилгаа нөлөөлөх үү

8-р сарын 31 - 9 цаг 36 минут

Засгийн газраас найман хувийн зээлийг урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдвэр гаргасан . Үүнд зориулсан мөнгийг Хөгжлийн банкнаас гаргахаар болсон. Урдчилгаа төлбөр багасвал иргэдийн худалдан авалт ихэснэ гэж байгаа. Гэвч харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдал арай өөр байна . Монголбанкнаас орон сууцны үнийн өсөлтийн индексийн судалгааг олон нийтэд сар бүр танилцуулдаг. Уг судалгаанаас иргэдийн сууц худалдан авах чадвар буурсан бөгөөд үнэ нь унасан гэсэн дүгнэлт гарчээ .

Харин энэ байдал удаан үргэлжилвэл орон сууцны үнэ нэлээд буурч, тогтворжих нь ажиглагдсан бөгөөд орон сууцны худалдан авалт тааруу байгаа нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Мөн орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох нь бага зэрэг буурч байгаа орон сууцны үнийг өсгөж магадгүй гэсэн битүүхэн айдас байна . Орон сууцны үнэ өмнөх оны мөн  үетэй харьцуулахад 6.7 хувиар буурчээ. Мөн зах зээлийн дундаж үнэлгээгээр шинэ орон сууцны нэг ам.метр талбайн үиэ 2 сая 170 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 4,8 хувиар, хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 96 сая 28 мянган төгрөг болжээ. Энэ нь мөн оны өмнөх үетэй жишэхэд 5.8 хувиар буурсан юм .

Ингэснээр нийслэлд борлуулагдаж байгаа орон сууцны үнийн өсөлт найм дахь сардаа дараалан буурч байгаа юм . Мэргэжлтнүүдийн таамаглаж буйгаар энэхүү үнийн уналт цаашдаа ч үргэлжлэх хандлагатай байгаа. Хамгийн гол нь буурч байгаа үнийг урьдчилгаа төлбөр багассанаар буцаагаад хөөрөгдөх вий .

Өмнөх онуудад тогтмол өсөлттэй буюу дунджаар 28 орчим хувиар өсч байсан орон сууцны үнэ сүүлийн хэдэн сарын хугацаанд тогтмол унах болсон шалтгааныг янз бүрийн өнцөгөөс тайлбарлаж байна. Гэтэл тэрхүү хэрэгжүүлсэн найман хувийн хүүтэй зээлд хамрагдах санхүүгийн чадавхитай хэсгийн эрэлт дуусах тийшээ хандсан зэрэг нь орон сууцны худалдан авалтыг байхгүй болгож улмаар үнэ буурахад нөлөөлсөн. Тэгвэл урьдчилгаа буурсанаар эрэлт буцаад эхэснэ гэдгийг холбогдох яамныхан нь тооцоолох хэрэгтэй .

Ер нь хямд зээл, хямд үнэ нь зах зээлдээ харин ч сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа . Борлуулалтгүй болсон барилгын компаниуд авсан зээлээ төлж чадахгүй, авсан ажилчдынхаа цалинг өгөх боломжгүй болно. Ийм байдал үргэлжилэх юм бол манай орны барилгын салбарт АНУ-д үүсч байсан шиг үнээс үүдэлтэй хямрал үүсч болох юм .

30 хувийг төлөөд орон сууцанд орох иргэдийн тоо дууссан учир боломж бололцоо тааруу иргэдэд ийнхүү дахин нэг боломж олгож байгаа нь сайн хэрэг. Харин энэхүү ажлаа зөв зохистой хийх нь чухал . Энэ шийдвэрийг дагаад үнийн хэт өсөлт, банкны шалгуур болон магадгүй төр өөрөө ч өрөнд орох магадлалтай. Тиймээс бодлогоо зөв тодорхойлох цаг болсон.

Г.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 16 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.