Ким Чен Ун: Цэргийн сүр хүчийнхээ ачаар "Түүхэн боломж"-той боллоо

8-р сарын 28 - 12 цаг 12 минут

МОСКВА. /RIA Novosti/. Өмнөд Солонгостой мөргөлдөөнийг намжаах асуудлаар хүрсэн тохиролцоог Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун “түүхэн боломж” гэж мэдэгдсэн боловч БНАСАУ-ын цэргийн сүр хүчийн ачаар тохиролцоонд хүрсэн болохыг онцлон дурджээ.

“Хамтарсан мэдэгдэл нь цэргийн хурц зөрчлийг намжаах, Солонгос хоорондын хурцадмал харилцааг эвлэрэл болоод итгэлцлийн замд оруулах түүхэн боломж боллоо” гэж Ким Чен Ун мэдэгдсэнийг Ройтерс агентлаг цохон тэмдэглэж байна. Умард Солонгосын Цэргийн төв комиссын хурлын дараа хийсэн Ким Чен Уны мэдэгдлийг тус улсын хэвлэлүүдэд нийтэлжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлж буйгаар, “агуу их намын бий болгосон цөмийн зэвсэг бүхий цэргийн асар их хүчин чадлын ачаар” тохиролцоонд хүрсэн болохыг Ким Жөн Ун онцлон тэмдэглэсэн байна.

Өмнөд Солонгосын хоёр цэрэг цэрэггүй бүсэд мина өртсөн хэрэг наймдугаар сарын 4-нд гарсны дараа хоёр Солонгосын  хил дээр байдал хурцадсан билээ. Энэ хэргийн хариуд Умардын хил дээр байрлуулсан чанга яригчаар Өмнөдийнхөн суртал ухуулга явуулж эхэлсэн юм. Үүний дараа наймдугаар сарын 20-нд Умард Солонгосын талаас их буугаар гал нээсэн тухай Сөүл мэдэгдсэн.  Нэг гаруй цагийн дараа Өмнөд Солонгос “хариу” гал нээсэн бөгөөд 30 орчим удаа харилцан гал нээсэн байна. Өмнөдийн талаас ямар нэг шалтгаангүйгээр гал нээсэн гэж Умард Солонгос мэдэгджээ. Байдал хурцадснаар хоёр орон хоёул Зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулсан билээ.

Олон цагийн турш хэлэлцээ хийсний эцэст наймдугаар сарын 24-нд хурцадмал байдлыг зохицуулж чадсан билээ. Умард Солонгосын тал минатай холбоотой хэргийн төлөө уучлал хүсч, харин Өмнөд Солонгос суртал ухуулгаа зогсоосон.

Д.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 5 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.