Их хурлын даргаас Ч.Сайханбилэгт барьсан шинэ "бэлэг"

8-р сарын 26 - 9 цаг 04 минут

Намрын өдрүүд ч халуун үргэлжилж байна. Улс төрийн “тоглоом” ч хатуухан өрнөж байна . Хоёр хоногийн өмнө Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийж “Намрын чуулган болтол сайдуудын асуудал яригдахгүй гэсэн. Бүр тодруулбал, тэрбээр “Зургаан сайдыг томилох асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тул Ерөнхий сайд сайд нарын нэрсийг 10 дугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Ээлжит бус чуулган зарлан, хуралдах нь УИХ-ын бүрэн эрх. Ээлжит бус чуулган хуралдсан ч сайд нарын нэрсийг өргөн барих боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан” гэсэн юм .

Ийнхүү зургаан сайдыг ирэх арван сар болтол томилж чадахгүй . Фракциуддаа “бариулсан” АН-ынхан болон Ерөнхий сайд хэнийг ч сайдаар томилж чадахгүй яваа гэдгээ "шившигтэйгээр" нотолсон.

Гэтэл өчигдөр Их хурлын дарга, АН-ын дарга З.Энхболд тушаал гаргаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Хууль хэрэгжүүлэх тухай албан тоот” хүргүүлсэн . Нэг үгээр хэлбэл Их хурлын дарга Ерөнхий сайдыг “ажлаа хий” гэж нөгөө талаас энэ нь өөрийн зүгээс санал болгосон гишүүдийг сайд болго гэсэн далд шахалт юм. АН-ын бүлгийн хурлаар Зам тээврийн сайдад МоАХ-ын Л.Эрдэнэчимэгийг, Хөдөлмөрийн сайдад Шонхорын Г.Баярсайханыг, Сангийн сайдад Н.Батбаяр нарыг тус тус нэр дэвшүүлсэн. Гэвч Ерөнхий сайд тэдгээрийг Их хуралд өргөн барихгүй хэмээж тас гүрийсэн .

Мөн шинээр томилогдох зургаан сайдаас ердөө гуравхан суудлыг нь авлаа гэж намынхандаа загнуулсан . Удирдлагуудаа гишүүд нь ердөө гурван суудлын төлөө МАН-ыг "хөөж" эрсдэл гаргалаа хэмээн ихэд зэмлэж байгаа дуулдсан. Эдгээр асуудлуудаас болоод бүлгийн хурал нь бөөн хэрүүл болсон гэж эх сурвалжууд мэдээлж байсан юм .

Тэгвэл МАН-ын сайдуудыг огцруулсан нь Ардын намыг ад үзсэндээ биш. Ажил явуулахгүй болохоор “хөөсөн” хэрэг бүр ч биш аж . Харин АН-ынхан нөгөө л нэг “Түгжилдэх” зарчмаараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээ унагах гэсэн явдал байж. Ерөнхий сайд ч үүнийг нь гадарлаж ойрын өдрүүдэд намын даргаа авах гэж үзсэн ч нэг л болж өгөхгүй байна .

Ч.Сайханбилэг ээлжит бус чуулганы өмнө Намын даргадаа “Улс орны хөгжлийн энэ эгзэгтэй үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа миний бие Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллагын шийдвэрийг хүндэтгэн ажиллаж ирсэн болно.

Ардчилсан намаас Засгийн газарт улс төрийн бусад намтай үргэлжлүүлэн хамтран ажиллахын тулд парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишиг болсон Гүйцэтгэх засгийн тэргүүн нь олонхийн буюу эрх баригч намын тэргүүн байх үндсэн зарчим хангагдах ёстой. Эдийн засаг, улс төрийн энэ торгон агшинд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх засгийн тэргүүн нь Ардчилсан намын даргын албыг хамт хашин улс орны өмнө тулгамдсан зорилтуудыг хэрэгжүүлж, улс төрийн бодлого, манлайллыг хослуулан гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд үүнийг зөвхөн төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайд, Улсын Их Хуралд суудалтай Ардчилсан намын төдийгүй Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, хөгжлийн язгуур үндэс шаардаж байна.

Иймд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдааныг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы буюу 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн өмнө хуралдуулж өгөхийг Танаас шаардаж байна” гэсэн шаардлага хүргүүлсэн. Гэвч З.Энхболд үүнийг нь огтхон ч тоогоогүй. Хуулиар ҮЗХ-г бүх гишүүдийн 3/1 хувийн саналаар эсвэл намын даргын санаачлагаар хуралдуулдаг .

Эндээс ерөнхийдөө Ерөнхий сайдын суудал ганхаж буйг харж болох юм . Тиймээс ҮЗХ-г хуралдуулж өөрөө намын дарга болсон нөхцөлд 2016 оны сонгууль болтол тэсч үлдэнэ. Хэрэв ҮЗХ-г хуралдуулж намын даргаа авч чадахгүй бол тун удахгүй Ерөнхий сайд огцорно . Учир нь Ч.Сайханбилэг бол “Алтангадас” фракцийн хүн. ҮЗХ-ны 200 гаруй гишүүдийн дийлэнх нь “Алтангадас”-ынхан байдаг . Хуучин намын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн жилүүдэд ҮЗХ-нд багаа бүрдүүлчихсэн. Үүнийг нь өөрчлөх гэж Их хурлын дарга нөхөн сонгууль хийж 46 суудлыг шинэчилсэн ч “Алтангадас” олонхи хэвээрээ л байгаа. Үүн дээр нэмэгдээд одоо сайд байгаа бусад  гишүүдийн фракцийнхан Ерөнхий сайдын талд зогсоно.  Хэрэв тэгвэл З.Энхболд намын даргаар удаан сууж чадахгүй. Учир нь гүйцэтгэх засаглалын тэргүүн намын дарга байх ёстой гээд Ч.Сайханбилэгийг намын даргадаа өргөмжил магадгүй юм .

Тиймээс Ерөнхий сайд цаг хожиж байгаад гурван сайдын асуудлыг ҮЗХ-гоор шийдүүлж, мөн намын даргын суудлаа ч авч гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдгээ бэхжүүлэх санаархалтай явна. Харин Их хурлын дарга З.Энхболд аль болох шинэ сайдуудын асуудлыг эрт шийдэж ҮЗХ-г хуралдуулахгүй байх бодолтой байгаа .

Ямартаа ч хуулийн дагуу Ерөнхий сайд дараагийн сайдыг 30 хоногийн дотор УИХ-д өргөн барих ёстой . Хугацаа нь ирэх сарын 06-нд дуусна. Тэр болтол “ноёдын зодоон” юу болохыг уулан дээрээс харж л байя .

Г.Ган

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 69 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.