Лаврын мод нь дээр үеэс эхлэн үнэ цэнэтэй ургамал хэмээн үнэлэгдэж ирсэн билээ. Лаврын навч нь төрөл бүрийн өвчин эмгэгийг эмчилэхэд олон зуун мянган жилээр ашиглагдаж ирсэн. Лаврын навчийг хоол бэлтгэхэд ашиглах нь олон талын давуу талтай юм.
Лаврын навчийг хоол бэлтгэхдээ ашигласнаар төрөл бүрийн амт чанар нэмэхээс гадна эрүүл мэндэд тустай хүнс болдог. Хүний хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад тус болох хамгийн хялбар арга бол лаврын навч юм.
Үүнээс гадна, лаврын навч нь хүний элэг хамгаалдаг, хүний биенээс аливаа хорыг гадагшлуулдаг, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг, аливаа хий, самсаа ширхирах, нарийн гэдэсний өвдөлтөөс хамгаалдаг аж. Лаврын навч нь хоолны дуршлыг нэмэгдүүлж ходоодны ажиллагааг тогтворжуулдаг ер бусын ам чанартай билээ.
Гэсэн хэдий ч өнгөрсөн цаг хугацаанд лаврын навчийг зоог барихын өмнө гараа угаах усанд хийн ашиглаж байсан юм.
Орчин үед, лаврын навчийг шинэхэнээр нь ашиглахаас гадна навчийг хатааж бүхлээр нь юм уу нунтаглан хоолны амтлагч болгон ашиглаж байна.
Лаврын навч нь хоолны амтыг нэмэгдүүлэх увдистай билээ. Лаврын навчийг сармис, сонгино, хар перец, лиш цэцгийн чинжүү болон бусад амтлагчтай хольж төрөл бүрийн өргөст хэмхтэй хольж хэрэглэж байна.
Лаврын навч нь бүх төрлийн үхэр, гахай, хонины махан зууш, хоолны салашгүй амтлагч болж чаджээ. Лаврын навчийг чанасан болон шарсан загас, ногоон вандуй, шош болон төрөл бүрийн ногоотой хоолонд нэмсэнээр амт нь бүрэн дүүрэн, төгс болдог.
Лаврын навч гликемийн өндөр үзүүлэлттэй бөгөөд баялаг амт үнэтэй юм. Тийм ч учраас лаврын навчийг хямгатай, зөв зохистой хэрэглэх ёстой. Зоогт хэрэглэхдээ 4 хүний хоолны порцонд 1 лаврын навч гэсэн харьцаатай ашиглах ёстой юм. Мөн лаврын навчийг зоог барихаасаа өмнө авсан байх ёстой байдаг.
Лаврын навчийг ихээр хэргэлэвэл хүний бие дахь сахарын түвшнийг алдагдуулах аюултай. Түүнчлэн лаврын навчийг ихээр хэрэглэвэл хоол боловсруулах системийг хэт идэвхжүүлсэний үр дүнд огиулж гульгих, бөөлжих аюултай юм. Лаврын навчийг гэдэс, ходоодны өвчтэй хүмүүст сөрөг үр дагавартай тул хэрэглэхээс зайлс хийх ёстой байдаг.
Сэтгэгдэл бичих хэсэг