Чамайг “суллах” 9 хүнс

8-р сарын 25 - 14 цаг 36 минут

Эслэг багатай хүнс л чиний өтгөн хаталтын шалтгаан болж байгаа. Эдгээр эслэг ихтэй хүнсийг өдөр тутмынхаа хооллолтонд оруулснаар чамд дахин "хүнд" мэдрэмж төрөхөө болино.

Бүх хүнд л өтгөн хатах үе байдаг. Сүүлийн үед 00-ын өрөөнд хэтэрхий удаан суугаад байгаа бол, эсвэл дотор чинь бөөгнөрсөн хүнс гадагшилж өгөхгүй байвал хоол боловсруулах, шингээх тогтолцоо чинь муу байгаан шинж юм. Ихэвчлэн өтгөн хатах нь эслэгийн хэрэглээ бага байгаагийн үр дүн бөгөөд, хооллолтондоо эслэг ихтэй бүтээгдэхүүнийг түлхүү оруулах нь үүнийг эмчлэх энгийн арга юм. Дундаж насны том хүн өдөрт 25-30 гр эслэг идэх ёстой байдаг. Гэхдээ гэнэт л эслэгийнхээ хэмжээг огцом өсгөөд эхэлвэл гэдэс хийгээр дүүрдэг тул, аажим аажимаар дараах 9 хүнсийг хэрэглэж занших хэрэгтэй.

1.
Чихэрний оронд жимсгэнэ сонго
Хэрэв чи “чихэрний охин” бол шоколад, карамель идмээр санагдах үедээ оронд нь жимсгэнэ ид. Нэрс, гүзээлзгэнэ, хад, бөөрөлзгөнөөс аль хүссэнээ сонгож идээрэй. Эдгээр нь бүгд эслэг ихтэй жимснүүд. Хагас аяга шинэхэн гүзээлзгэнэ 2 гр эслэг агуулдаг бол, ижил хэмжээний нэрс нь 3,8 гр, бөөрөлзгөнө нь 4 гр эслэгтэй. Жимсгэнүүд нь калори багатай учраас нэг том аяга дүүрнийг ч идэж болно. Тиймээс оройн хоолныхоо дараах дессертээр нэг аяга жимсгэнэ дээр тослог багатай крем, юм уу тараг хийж, хутгаад идээрэй.

2.
Тосгүй попкорн
Гэхдээ кино театрт худалдаалагддагийг биш, харин гэртээ шарах шүүгээнд халааж болгосон элдэв амтлагч, тосгүй попкорн идвэл сайн. Энэ нь хүнсэндээ эслэгийг оруулах калори багатай арга юм. Учир нь давс болон тос нь попкорны ашигтай талыг үгүй хийдэг. Тэрнээс биш, попкорн бол тэр чигтээ бүхэл үр л гэсэн үг.

3.
Шош бол эслэгийн “уурхай”
Ямар ч төрлийн шош нь ихэнх хүнсний ногооноос хоёр дахин их эслэг агуулдаг. Тиймээс оройн хоолныхоо хачирт бөөрөн болон цагаан шошийг тогтмол оруулах нь өтгөн хаталтыг бүрэн арилгана. Хагас аяга navy шош нь 9,5 гр эслэг агуулдаг бол ижил хэмжээний бөөрөн хэлбэртэй шош нь 8,2 гр эслэгтэй. Лимийн болон, пинто шошнууд нь эднээс арай бага боловч, 6-гаас дээш грам эслэг агуулна. Шошийг ямар ч шөл, салатанд хийж болдог учраас “уян хатан” хүнс юм.

4.
Эрүүл хатаасан жимс
Инжир, чавга, абрикос, үзэм зэрэг хатаасан жимснүүд нь хүнсний эслэгээр дүүрэн бөгөөд өтгөн хаталтанд эерэг нөлөөтэй. Ялангуяа чавга жимсэнд эслэгээс гадна, сорбитол хэмээгч байгалийн туулга хэмээгддэг нүүрс ус агуулдаг тул чамайг тэр дор нь суллана.

5.
Бүхэл үрийн талх
Хоолтойгоо хольж иддэг, эсвэл өглөө шарж иддэг талх чинь бүхэл үрийнх байх ёстой. Өөх тос багатай, эслэг ихтэй, нийлмэл нүүрс ус ихтэй бүхэл үрийн талхнууд нь ч бас чиний сайн “эмч” болох болно.

6.
Брокколи
Броколли буюу бууцай нь шошны адилаар эслэгийн их уурхай. Түүнчлэн калори багатай мөртлөө тэжээллэг чанар өндөртэй ногоо юм. Ер нь ямар ч хүнсний ногоог түүхийгээр нь угааж цэвэрлээд хэрэглэх нь сайн байдаг учир нь ногоог чанавал эслэгийнх нь хэмжээ багасдаг юм. Хэрвээ чи ногоогоо болгож идэх дуртай бол, ууранд жигнэх юм уу буцалгах нь хамгийн зөв арга юм.

7.
Чавга, лийр, алим гуравтай нөхөрлө
Өтгөн хаталт нь чиний биеийг хөөсөн юм шиг мэдрэмж төрүүлж мэднэ. Дээрх гурван жимс нь бас л чиний асуудлыг арилгаж чадах шидтэй. Ялангуяа энэ гурван жимсийг хальстай нь идэх хэрэгтэй. Хальсанд нь л ихэнх эслэг нь агуулагддаг болохоор тэр. Хальстай дундаж хэмжээний алиманд 3,3 гр эслэг байдаг бол, жижгэвтэр лийрэнд 4,4 гр бий.

8.
Өөрийгөө самраар хүрээлүүл
Эслэгийн хэмжээ өндөртэй өөр нэг бүтээгдэхүүн бол самар. Хамгийн сайн нь бразил самар, газрын самар, бүйлс болон хушга юм. 30 гр бүйлс самар нь 3,3 гр эслэгтэй ба ижил хэмжээний пекан самар 2,7 граммыг агуулдаг. Гэхдээ тийм ч их идэх хэрэггүй. Учир нь самар нь калори ихтэй хүнс юм. Өдөрт нэг атга дүүрнийг идэхэд л хангалттай.

9.
Хальстай нь чанасан төмс
Хальстай нь чанасан нэг ширхэг төмсөнд 4.8 грамм эслэг агуулагддаг. Мах чанахдаа хажууд нь хальстай нь чанасан төмсөөр хачирлаж идэж байгаарай. Эсвэл хальстай нь чанасан төмсийг амтлаад нухаж хэрэглэж болно. Гэхдээ калорийн хэмжээ өндөр шарсан төмснөөс татгалзах хэрэгтэй. Үүний оронд төмсөө дөрвөлжилж хэрчээд, дээр нь бага зэрэг оливийн тос цацаж, шаржигнуур болтол нь шарах шүүгээнд болгоод идсэн нь дээр. French fries-аас дутахгүй амтагдах болно.

 
Minii eruul mend's photo.
Minii eruul mend's photo.
Minii eruul mend's photo.
Minii eruul mend's photo.
+6
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.