МОСКВА. /RIA Novosti/. Умард Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгостой залгаа хил орчим оршдог бааз руугаа тусгай хүчнийхэн бүхий десантын хөнгөн онгоцуудаа илгээсэн тухай Ёнхап агентлаг цэргийн эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилж байна.
АНУ болон Өмнөд Солонгосын цэргүүдийн хамтарсан сургууль болж буй энэ үеэр Умард Солонгосын талаас наймдугаар сарын 20-нд гал нээснээр Солонгосын хойгийн байдал хурцадсан юм. Нэг гаруй цагийн дараа Өмнөд Солонгос “хариу” гал нээсэн бөгөөд 30 орчим удаа харилцан гал нээсэн байна. Өмнөдийн талаас ямар нэг шалтгаангүйгээр гал нээсэн гэж Умард Солонгос мэдэгджээ.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, 10 орчим хөнгөн онгоц Пхёнан-Пукто мужийн Чхольсан баазаас Шар тэнгист хоёр орныг заагладаг “Хойд хилийн шугам”-аас 60 км зайтай газар оршдог Тэнгисийн цэргийн баазын зүг хөдөлсөн байна.
Д.Жаргал
( 3 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг