Тусгай зөвшөөрлийн дугаар авсан 51 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцаллаа

8-р сарын 25 - 8 цаг 39 минут

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өнөөдрөөс онлайнаар бүртгэж эхэлсэн билээ.

 

Гэсэн ч серверт алдаа гарсан тул бүртгэл зогссон талаар бид мэдээлсэн.

 

Тэгвэл энэ талаар Ашигт малтмалын газар албан ёсоор мэдээлэл хийв. Уг мэдээлэлд "Дугаар олголт 09:00 цагт эхлэж эхний 51 аж ахуй нэгжийн дугаарыг олгосон боловч 09:02 минутад login серверээс хариу өгөхгүй болж, систем 34 минутын хугацаанд доголдсон.

 

Асуудлыг тодруулахын тулд Ашигт малтмалын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг нэн даруй хуралдуулсан. Цахим дугаар олголтын ажлын хэсгийн хуралд цахим дугаар олголтын асуудлаар IERP Consulting компанийн захирал Ц.Бадраа мэдээлэл өгсөн. Ингээд 09:02 минутад сервер хариу өгөхгүй доголдож байгаад 09:36 минутад сервер эргэж сэргэсэн.

 

Урьдчилсан байдлаар login серверийн ачаалал тооцоолсноос хэт ихэссэнээс болж доголдсон гэж үзсэн. Иймд уг алдааг бүрэн тодруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай өргөтгөл, тохиргоог гүйцэтгэж, ирэх даваа гаригт наймдугаар сарын 31-ний өдөр дахин өргөдлийн дугаар олгоход бэлэн болгож ажиллаж байна.

 

Иймээс баазад хадгалагдсан өгөгдлүүдийг тэр даруй нууцлаж, аж ахуй нэгжүүдийн мэдээллийн аюулгүй байдлыгбүрэн хангасан. Өнөөдрийн 51 аж ахуй нэгжийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдийн системд хандах эрхийг 1 долоо хоногоор сунгаж байна Өнөөдрийн дугаар олголтын явцын шалгуулахаар ТЕГ болон тус газрын харьяа Кибер аюулгүй байдлын газар хандсан" гэв.

 

Энэ үеэр дугаар авахаар бүртгүүлсэн аж ахуй нэгжүүдийн төлөөллөөс ирсэн байсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард мөн ийм доголдол гарсан байхад аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлаагүй. Харин яагаад өнөөдрийн аж ахуй нэгжүүдийг цуцлав хэмээн үзэж байлаа .Уг асуудалд холбогдох албан тушаалтнууд тодорхой хариулт өгөхөөс татгалзсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 2 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.