Эмэгтэй хүмүүсийг тэсрэх бөмбөг гэж бодож бай

8-р сарын 23 - 14 цаг 10 минут

Хэн нэгэн эмэгтэй чамд хайртай л бол чинийх гэсэн үг. Өрөөнийх нь хаа нэгтээ чиний зураг байж л байгаа... Тэрийг нь хаяхад бүү хүргэ! Тэр чамд хайртай бол унтахаасаа өмнө залбирч л байгаа... Чиний нэрээр эхлэх... Мөн чиний нэрээр төгсөх залбиралууд... Түүнийг битгий болиход хүргэ!

Эмэгтэй хүн чамд хайртай л бол чамд муу зүйл хийдэггүй юм шүү... Гагцхүү залуу минь, эмэгтэйчүүд салчихсан хүмүүстээ ч хорсож чаддаггүй гэдгийг битгий мартаарай... Хэн нэгэн эмэгтэй чамайг хайрладаг бол чамайг үнэрлэн байж үнсдэгийм, чамайг хайрладаг тэр эмэгтэй чамайг хайрласан хүчээрээ тэвэрвэл яс чинь ч хугарч унах байх шүү.

Тэгээд бас эмэгтэй хүн чамд хайртай бол чи хэр их хүчтэй байна тэр ч мөн өөрийгөө тийм их хүчтэй гэж итгэж явах болохоор түүнийг нь битгий үгүйсгэхэд хүргээрэй...

Ганц цохилтод сөхөрч болдоггүй юм шүү залуу минь,
Ганц шалгалтанд бүдрээд өгч болдоггүй юм шүү!
Бас хэзээ ч.
Үгүй хэзээ ч!
Итгэл эвдэх зүйлээр бүү оролдоорой. Тэр л газар чинь юм шүү дээ бүсгүй хүний нандин хэсэг, итгэл нь...
Тасрах л юм бол яваад өгнө шүү.
Хайрлахаас,
Хүлээхээс,
Санахаас,
Тэр ч байтугай залбирахаас хүртэл...
Хамаг зүрх сэтгэлээ татаад авчихна.
Гүйцэхгүй шүү.
Ахиж хэзээ ч тэр эмэгтэйг олохгүй шүү.
Өөрийнх байлгаж чадаагүй тэр бүсгүйгээс учирыг нь ч асууж чаддаггүй юм шүү.
Тэгэхээр эмэгтэй хүмүүсийг тэсрэх бөмбөг гэж бодож бай залуу минь..
Буруу утсыг нь тасалчихвал түүнтэй хамт чи ч гэсэн үгүй болох болно.
Залуу минь!

Амьдралаас бүгдийг чи авч чадна аа, гагц чамайг хайрлах эмэгтэйг авахад үнэ гэж байдаггүй юм шүү.
Бүхнээс илүү ганц чамайг л хайрлах эмэгтэй хүнийг худалдаж авч чи чадахгүй л болов уу,
Халаас чинь нимгэрэх тусам хайр энэрэл нь улам л багасах амрагууд л олдоно шүү хамгийн ихдээ л...
Нэг тиймэрхүү, мэдэж байгаа биз дээ юу гэх гэснийг минь...
Чи өөрөө чи л бай! Түүнийг битгий хуур!

Эмэгтэй хүн чамайг хайрладаг бол хэрэлддэг юм. Тэр ч байтугай тэсхийн аргагүйгээр шүү. Эмэгтэйчүүд чимээгүй болдоггүй юм аа залуу минь, чимээгүй болсон эмэгтэй аль хэдийн явчихсан гэсэн үг юм.

Дуугаа хураасан эмэгтэйн дуусгасан хайрынх нь эзэн нь болдог юм чи. Энэ бол эмэгтэйчүүдийн өөрчлөгдөшгүй бас өөрчлөхийг санал ч болгох боломжгүй зүйлсийн нэг юм. Эмэгтэй хүн байхын дүрэм нь юм.

Ахиад нэг зүйл хэлэхэд,
Шувуу юм тэд.
Тэгээд эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн тэнгэр нь бий. Тиймээс чи байнаа залуу минь, чамаас нүүгээгүй гээд түүнийг хөлдөөчхөж болдоггүй юм шүү. Үүнийг нэгэн цагт чамайг өөрийнхөө дүүлэн халих тэнгэрээ болгож байсан эмэгтэйн, өөр нэг тэнгэрт цуурай хадан инээж явахыг нь сонссон цагтаа л ойлгодог юм даа залуу минь...

https://www.facebook.com/bilgeemishka.tanduilchilne

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 2 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.