Нарантуул захын гэр хорооллын хөрсний шинжилгээний хариу гарлаа

8-р сарын 21 - 15 цаг 46 минут

Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир спортын хөгжлийн төвийнхөн “Хог bucket challenge” аянд оролцож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Нарантуул зах орчмын гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэсэн билээ. Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд гурван хэсэг газраас хөрсний дээж авч шинжилсэн бөгөөд шинжилгээний хариуг танилцуулж байна.

Тус шинжилгээний дүнгээс үзэхэд хөрсөнд хүнд металлын бохирдолгүй боловч хог хаягдлаас үүдэлтэй нянгийн болон гадаргын бохирдолт ихтэй байгаа нь анхаарал татаж байна. 1 г хөрсөнд агуулагдах нянгийн нийт тоогоор хөрсийг 4 зэрэгт хуваадаг бөгөөд нянгийн тоо 1-1.5 сая байвал цэвэр хөрс, 2 сая бол бага зэрэг бохирдсон, 2.5-3 сая байвал дунд зэрэг бохирдсон, 3-5 сая түүнээс дээш бол их бохирдсон гэж үздэг.

Шинжилгээ хийсэн дээжнүүд нянгийн тоогоор их бохирдолттой (2,9-7,3 сая) дээж байсан бөгөөд гэдэсний савханцрын титр 0.01-0.001 буюу их бохирдолттой дээжнүүд байгаа юм. Тиймээс хатуу хог хаягдлыг тогтмол цуглуулж зайлуулах, хог хаягдал байсан газрыг хөрсжүүлэх, зүлэгжүүлэх, иргэдийн зүгээс гараа тогтмол угааж хэвших, бохирлогдсон орчинд хүүхдийг тоглуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хийж хэвших, стандартын бие засах газрыг бий болгож, бохирын цооногтой болохыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 2 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.