Төрийн генерал морьтон түмний сэтгүүлийн нүүрэнд...

8-р сарын 21 - 11 цаг 41 минут


Монголын хурдан морь тойрсон мэдээ, мэдээлэл түүнийг дагасан асуудлуудыг  моринд дуртай монгол түмэндээ цаг алдалгүй сар бүр хүргэж байдаг “Ухаантай морь” сэтгүүл нь хэдийнээ морь сонирхогчидын танил болж, ширээний сэтгүүл нь болсон билээ. Сэтгүүлийн дугаар бүртээ хурдан морины төлөө хүч хөдөлмөрөө зориулж буй морины зүтгэлтэнгүүд болон хөдөлмөрч уяачдаараа сэтгүүлийнхээ нүүрийг чимдэг бол энэ удаагийн дугаартаа үндэсний их баяр наадмын хурдан морины салбар комиссын дарга, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болбаатарыг сэтгүүлийнхээ нүүр царай болгожээ.  Жил бүрийн улсын их баяр наадмыг үзэж сонирхож байгаа хүмүүс ард нь ямар нүсэр баг ажиллаж, ард түмнээ амгалан тайван, сайхан наадуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээн, зав чөлөөгүй ажиллаж байдгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ удаагийн дугаартаа энэ хүндтэй эрхэмийг урьж оролцуусан нь баяр наадмын хурдан морьдын эргэн тойронд өрнөж буй ээдрээтэй асуудлууд болон, Хурдан морины салбар хорооны нүсэр их  ажлаас нь уншигчиддаа бага ч гэсэн ойлголт өгөхийг хичээсэн юм. Мөн Төв аймгийн Бүрэн сумын баяр наадмын үйл ажиллагаанаас болон Даншиг наадмуудын хурдан морьдын уралдааны тоймыг нийтэлжээ. Төв аймгийн бүрэн сум нь тэргүүн хамбын унаган нутаг бөгөөд энэ нутгаас монгол төрийн мэргэн өвөө гэгдэх төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугаас эхлээд олон алдартнууд төрсөн байгалийн үзэмж төгөлдөр, бур бур салхилсан бумын орон гэлтэй үлгэр домгийн мэт цаанаа л нэг сэтгэл далласан сайхан нутаг. Энэ сайхан нутгаар Ухаантай морь сэтгүүлий хамт олон зочилж Ж.Самбуу гуайн мэндэлсэний 120 жилийн ой, хоёр түмэн адууны баяр наадмыг сурвалжилж ирсэн байна. Дахин сэргээн хийж буй даншиг наадмын мэдээг тоймлож, онцлох үйл явдалуудыг нь тусгажээ. Уламжлалт Оюуны үнэт өв буландаа уран сийлбэрч Дангаасүрэнгийн Төгөлдөрийн өвөрмөц өнгө төрхтэй, уран нарийн хийцтэй, гайхалтай бүтээлүүдийг танилцуулахаар бэлтгэсэн нь сонирхосон хүмүүст ихээхэн тусаа мэдээлэл болон оржээ. Ийн бусад мэдээ мэдээлээр баялаг наадмын дуулиан тасараагүй энэ цагт гарч буй “Ухаантай морь” сэтгүүлийн шинэхэн дугаараа амтархан уншаарай.

Мөн та бүхэн сэтгүүл захиалыхг хүсвэл Монгол шуудан болон бусад шуудангуудаас гадна сэтгүүлийн редакцитай холбогдон захиалга өгч болно.

Холбоо барих: 99085055

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.