Ким Чен Ун армиа байлдааны бэлэн байдалд оруулав

8-р сарын 21 - 10 цаг 22 минут

ПХЕНЬЯН. /AP/. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Солонгосын ардын армийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгчээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ.

Хоёр орны хил дээр байрлуулсан суртал ухуулгын чанга яригчуудаа Өмнөд Солонгос унтраахгүй бол “шийдвэртэй байлдааны ажиллагаанд” армийн тэргүүний анги нэгтгэлүүд бэлэн байх ёстой. Энэ тушаалыг наймдугаар сарын 20-нд буюу пүрэв гарагт болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Цэргийн төв комиссын яаралтай хурлын дараа гаргасан байна.

Тус хороо хоёр Солонгос пүрэв гарагт их буугаар харилцан гал нээсний дараа хуралджээ. Харилцан гал нээх үеэр хүний амь эрстээгүй байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ин Хэ мөн улсынхаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хурлыг зарлан хуралдуулжээ. Түүнчлэн цэргүүдээ байлдааны бэлэн байдалд оруулсан байна.

Хоёр орны хил дээр байрлуулсан Өмнөд Солонгосын суртал ухуулгын чанга яригчууд руу гал нээхэд бэлэн буйгаа Умард Солонгосын удирдагч өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Сүүлийн 11 жил асаагаагүй байсан суртал ухуулгын чанга яригчуудыг Өмнөд Солонгосын эрх баригчдын тушаалаар асаажээ. Цэрэггүй бүсэд байрлуулсан минад хоёр цэрэг нь өртсөний дараа Өмнөд Солонгосын эрх баригчид ийм арга хэмжээ авсан байна. Үүнээс гадна, АНУ болон Өмнөд Солонгосын цэргүүд наймдугаар сарын 17-ноос эхлэн хамтарсан сургуулилт хийж эхэлсэн юм. Пхеньян энэ сургуулилтыг улсад нь халдан орох бэлтгэл гэж мэдэгджээ.

1950-1953 оны Солонгосын дайн дууссаны дараа найрамдлын гэрээ байгуулаагүй учир хоёр Солонгос одоог хүртэл дайнд байдалд байгаа билээ.

Д.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 11 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.