LG компани нь EISA байгууллагын дөрвөн шагнал хүртлээ

8-р сарын 21 - 9 цаг 26 минут

 LG компанийн OLED зурагт болон G4 ухаалаг гар утас Европын шилдэг хэвлэлүүдээс олгодог зах дээрх шилдэг технологийн шагнал хүртлээ.

 Энэ жил LG Electronics (LG) компани нь Европын аудио болон видео техникийн талаар нийтэлдэг сэтгүүлүүдийн холбооны (EISA) дөрвөн шагналыг хүртлээ. Энэ нь OLED зурагт дөрөв дэх удаагаа, харин G цувралын ухаалаг гар утас хоёр дахь удаагаа шагнал хүртэж байгаа явдал юм. EISA байгууллагын нэр хүндтэй шагналуудыг Европын 20 оронд хэвлэгддэг мультимедиагийн тухай 50 хэвлэлийн төлөөлөгчдийн шийдвэрээр жил бүр олгодог бөгөөд бүтээгдэхүүнүүдийг нь технологи, хэв загвар болон нэвтрүүлсэн шинэ санаа зэрэг олон төрлийн ангиллаар үнэлж дүгнэдэг юм.

 LG компанийн 65EG960V загварын 4K OLED зурагт нь маш сайн тодрол, гарвал өнгө, өрнөж буй үйл явдалд оролцож буй мэт сэтгэгдлийг дээд зэргээр төрүүлэх чадвар бүхий 65 инчийн өргөн дэлгэцийнхээ ачаар гэрийн кинотеатрт зориулсан европ зурагтуудын ангилалд ялалт байгуулж чадсан билээ. Зурагтын өөрөө гэрэлтүүлэгч цэгэлбэрүүд нь хар болон бусад өнгийг маш сайн дамжуулах чадвартай бол зурагтын хариу үйлдэл хийх өндөр хурд нь хөдөлгөөнт зохиомжуудын үед дүрс бүрсийхгүй байх боломж бүрдүүлдэг. Түүгээр үл барам гадна LG компанийн ArtSlim хэв загвар нь танай гэрийг тансаг төрхтэй болгох бөгөөд олон магтаалыг зүй ёсоор хүртэх ёстой webOS 2.0 Smart TV суурь нь зурагтыг ашиглахад гайхалтай эвтэйхэн бөгөөд таатай болгодог.

 Европын 2015-2016 оны шилдэг ухаалаг зурагт болох 65UF950V загварын webOS 2.0 суурьтай 65 инчийн Super UHD зурагт нь LG компанийн шинэ үеийн ухаалаг зурагтуудын өв тэгш жишээ болж байна. PRIME UHD зурагтын цуврал загварт багтдаг 65UF950V загварын зурагт нь LCD загварын зурагтуудаас илт давуу чанартай дүрс болон хэрэглээний сайжруулсан үйлдлүүдийг санал болгодог. Шинэчилсэн webOS 2.0 суурь нь үзэгчдэд илүү их боломжуудыг нээж өгөхийн зэрэгцээ телевизийн сонгосон суваг руугаа дээд зэргийн хурдан бөгөөд хялбархан шилжих боломж олгодог “Миний сувгууд” үйлдэл зэрэг энгийн, хялбар болон зөнгөөр мэдрэгдэх байдлын зарчмуудыг эхний хувилбараасаа өвлөн авч хэрэгжүүлсэн болно. 

 Манлайлагч LG G4 ухаалаг гар утас нь 1.8 диафрагм болон (OIS) 2.0 дүрс тогтворжуулагч дуран авай бүхий 16 мегапикселийн хүчирхэг камерынхаа ачаар «Европын шилдэг камерофон» шагналыг хүртсэн юм. Лазерын автомат тохируулагч болон 1.8 диафрагм нь гэрэл хангалтгүй байх нөхцөлд ч тод сайхан гэрэл зураг авах боломж олгодог. G4 ухаалаг гар утасны шинэ IPS Quantum дэлгэц нь EISA байгууллагын шүүгчдийн онцгой үнэлгээг хүртсэнээс гадна уг дэлгэц нь энэхүү загварыг зах зээл дээрх олон тооны мультимедиа төхөөрөмжөөс онцгой ялгарахуйц болгосон юм.

 AndroidWear суурь дээр ажилладаг металл их биетэй дэгжин LG WatchUrbane бугуйн цаг нь “Европын шилдэг зүүдэг төхөөрөмж” төрөлд ялагчаар тодорлоо. Цагны 1,3 инчийн дугуй P-OLED дэлгэц нь 320x320 цэгэлбэрийн нягтралтай бөгөөд нэг инч талбайд 245 цэгэлбэрийн нягтралтай юм. WatchUrbane цаг нь 1.2 ГГц-ийн хүчин чадал бүхий QualcommSnapdragon™ 400 процессортой, 4 Гб суулгасан ой санамжтай бөгөөд ямар ч тохиолдолд тохиромжтой чамин тансаг бугуйн цаг шиг харагдана.

 «Гэрийн зугаацуулах бүтээгдэхүүн болон зөөврийн төхөөрөмжүүдийн салбарт үргэлж шинийг эрэлхийлдэг бидний хүчин чармайлтын ачаар манай бүтээгдэхүүнийг зах зээлийн нэр хүндтэй шинжээчид өндөр үнэлсэнд бид баяртай байна. Хэрэглээний электрон барааны салбарт дэлхийд тэргүүлэгч брэнд гэгдэх байр сууриа бид үргэлжлүүлэн бэхжүүлэх бөгөөд Европт олсон амжилт маань зорилгодоо хүрэхэд маань гол түлхэц болно” - гэж LG Home Entertainment компанийн ахлах дэд ерөнхийлөгч, зурагт болон дэлгэцийн салбар нэгжийн тэргүүн Ин-кью Ли тэмдэглэсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.