Онгодын унaлага буюу Мөнх тэнгэрийн хамгаалалт

8-р сарын 19 - 8 цаг 31 минут

Орчин цагт дээд тэнгэрээс тавигдсан хамгаалалт болон онгодын уналгыг ялгаж чадахгүй улаачдаар дүүрчээ. Хоёр ангид зүйлийг нэг цул болгож ярьж хэлж, тайлбарлаж, өгүүлж байгаа хүмүүс ухаан мунхагдаа тэгж яриад байна уу эс бол мэдэмгүй өөрийн биеэр сонсож харж хүрч мэдрээгүйдээ худлаа хий хоосон цэцэрхээд ухааны муугаар чалчаад байна уу . Онгодын уналаганы талаар өгүүлэхэд газраар явагч ямар ч араатан махчин амьтан онгодын уналага байж таарахгүй. Жигүүртэнгүүд дүүлэн нисэж байхад хэзээ ч эргэн харж нуруун дээрх юуг ч барьж чаддаггүй учраас онгодууд махчин амьтад дундаас жигүүртэнг хөлөглөж чаддаг. Онгодууд нэгэн цагт хүн байсан учир махчин бус номхон дөлгөөн сүүн тэжээлтнээ л хөлөглөдөг байна.

Энэнд ариун байхын ёсон ч хамаардаг учир сүүн жим татуулан улаачдаа тухалдаг учиг их бий. Махчин амьтадыг зарим улаачид уналагаа хэмээн цэцэрхэн олон түмэнд унаж хөлөглөж ирдэг гэж худал хэлэн буруу ташаа ойлголт өгч төөрөгдүүлдэг. Сүр хүчийг асар ихээр шингээж омогшил бахдалыг төрүүлдэг махчин амьтад маань мөнх тэнгэрийн ивээлд багтах тэнгэр заяат үрсийн хамгаалалт болгон товлогддог сүнснүүд юм. Тиймээс уналагад жишээ нь: адуу морь, тэмээ, тураг( буга ), хандгай, цаа буга , жигүүртэн г.мэт. Харин хамгаалалтанд баавгай, чоно, үнэг, ирвэс, шилүүс, г.мэт. Хамгаалалт нь онгодыг хүрээлэн эргэлдэн дагах маягтай харин уналага нь онгодыг улаачид бууж мордоход нь зөвхөн залж авчирдаг хүлэг унаа болж өгдөг юм. Юуны учир мөнх тэнгэрийн хамгаалалт тод үзэгддэг хэмээвэл онгод заларсан тохиолдолд эргэн тойронд хамгаалалт болон байж байдаг учир уналага гэж андуурахаар байдаг.

Харин онгод улаачийн биед тухлах тэр агшин маш хурдан богино хугацаанд өнгөрөх учир тогтож сайн уналагыг тэр бүр харж анзаардаггүй байх. Мөн хэнгэрэг ямар хүчтэй байхаас шалтгаалан уналага үзэгдэх орчин харилцан адилгүй байдаг. Хэнгэрэнгийг уналага гэж ярьж явдаг улаачид учираа мэдэмгүй амны алдаа гаргаж байгаа байлтай. Хэнгэрэг бол далд ертөнц энэ орчлон хорвоог холбож өгдөг холбоос юм. Буучихаад ульж архирч дуу авиа гарган гийнах нь онгодуудын омогшил, дээд тэнгэрийн хамгаалалтыг хүндлэх, улаачийн огшил зэрэгцэх хором мөч билээ. За тэгээд авах гээхийн ухаанаар хандаарай сайн бодоод нягтлаад шалгаад мэдрээд үзээрэй үнэнээс төө хэртээ ч зөрөхгүй байх .
" Бөөгийн Тавилан" группын админ Наранзул

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 4 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.