Найрын ширээний ууц багадлаа, шинэ ууц тавих уу

8-р сарын 19 - 7 цаг 30 минут

Ууц таллах цаг боллоо. Наадмууд өндөрлөж төгсгөлд нь найраа хийж ууцаа таллах болтол бөөн хэрүүл . Нанчилдаангүй найрыг ямар найр гэхэв гэгчээр бас гар зөрүүлээд авсан сураг ч дуулдах. Одоо яах вэ. Алив, дахиад ууц авчраад тэгш сайхан хуваагаад тараая, өөр арга байхгүй . Эсвэл арай том “ууц” хэрэгтэй болов.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүний хувьд “ууц таллах” эрхтэй . Гэтэл АН-ын дарга “тохиролцоо хийх” эрхийнхээ дагуу “ууц таллах” болчихоод байна. Намын дарга, Ерөнхий сайд тусдаа байхаар ингэж тэвдүүлж тэнэгтүүлдэг аж . Нарийндаа энэ намын хувьд “Алтангадас” ба “Шонхор” хоорондын тэмцэл өрнөөд байгаа нь мэдрэгдээд байх юм . Энэ нь Ардчилсан намыг Н.Энхбаярын мэхэнд унагах шалтгаан болж өглөө.

Хэн нь ч “ууц” талладаг байсан хурдлахгүй бол болохоо байлаа. АН-ын бүх фракцийн эрх ашиг, “Шударга ёс” эвслийнхний эрх ашгийг хангах хэрэгтэй боллоо . Одоо холион бантан хутгахаас өөр замгүй. Ийм байдалд хүрэхийг мэдэрсэн зарим нь “Ардчилсан нам фракцгүй нам боллоо” гэж урьдчилж хашхирсан. Энэ бол томилгооны өмнө дэвссэн урьдач уур амьсгал. Нөгөөтэйгүүр алсдаа гишүүдийн санал хайрцаглах бүрт хэрэг болдог . Лобби хийхэд тэр, энэ фракц гэхгүйгээр “фракцгүй, эрлийз” гишүүдийн саналыг өөртөө авах боломж нээгдэнэ гэсэн үг. Харин хууччуул энэ шинэ нөхцөл байдалд дасаж өгөхгүй, МоАХ, МҮДН, Алтан гадас, Шонхор, Нэг ардчилал гэхчлэн “жижиглээд” байдаг. Гэвч одоо МАН-ын зургаан сайдыг танхимаас гаргасны дараа “холимог хуурга” хийхээс өөр аргагүй боллоо .

Эвслийнхний хувьд Шадар сайдаар Э.Батшугар, Хуульзүйн сайдаар О.Баасанхүү, Барилга, хот байгуулалтын сайдаар Н.Батцэрэг нарын нэрийг өргөн барьсан гэлцэж буй . Хууль зүйн яамыг авахдаа чамлаж шидсэн Эрүүл мэндийн яамыг авах сайд байтугай нам олдохгүй байгаа тул наймаан дундаа оруулаад явж байхаар шийдсэн гэнэ.

Харин өчигдөр үдээс хойш АН-ынхан өөрсдөд оногдох хувиа нам дотроо хувиарлалаа гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, АН-аас Хөдөлмөрийн яамыг УИХ-ын гишүүн Г.Баярсайханд /Шонхор/ , Зам тээврийн яамыг Л.Эрдэнэчимэгт /МоАХ/ , Барилга хот байгуулалтын яамыг Я.Санжмятавт /Алтангадас/ , Сангийн сайдыг Н.Батбаярт /МҮДН / тус тус хариуцуулахаар шийдвэр гаргасан гэх сураг байна. Мэдээж баттай биш.

Н.Энхбаярын найруулсан “хоронд” хордож, эвслийнхэнд “шантаажлуулсан” АН-ынхан арга ядахдаа “найрын ширээ” дээрээ нэгэн шинэ яам нэмж тавин өнгө нэмэх талаар ч хүчтэй яригдав. Яг л нөгөө “Фортуна”-гийн Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг шиг . “Ууц таллах” хүндтэй бөгөөд “зовлонт” ажлыг Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хийх үүрэгтэй. Ямартаа ч “ууцаа нэмдэг ч бай,  томруулдаг ч бай” уг ажлаа “нарны голтой”-д дуусгаж дараагийн ажилдаа ханцуй шамлан орох хэрэгтэй байна. Ерөнхий сайд аа, хамгийн түрүүнд мэдлэггүй, чадваргүй, туршлаггүй нэгнээс болж ургацынхаа 80 хувийг алдсан тариаланчид чинь үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа шүү .

С.Лантуу

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 26 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.