Эскишехир хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгдлээ

8-р сарын 18 - 9 цаг 22 минут

Туркийн Эскишехир хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрыг нээх ёслол 2015 оны 8 сарын 14-нд болов. Уг ёслол дээр Эскишехир мужийн захирагч Гүнгөр Азим Туна, Эскишехир хотын дарга проф. Йылмаз Буюукэршен, Монгол улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг, Эскишехир хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Илхан Көсе нар үг хэлэв.

Туркийн аж үйлдвэр, соёл боловсролын нэг гол төв Эскишехир хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрыг нээж байгаа нь хоёр улсын найрсаг харилцааны түүхэнд болж байгаа чухал үйл явдал болохыг элчин сайд Б.Батхишиг цохон тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөх, тус хотод суралцах Монголын оюутны тоог нэмэгдүүлэх, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар Өргөмжит консул их зүйл хийнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэн ноён Илхан Көсед Өргөмжит консулын тамгыг гардуулж өгөв.

Ёслолын ажиллагаанд Туркийн Ерөнхий сайдын ахлах зөвлөх проф. Эмине Нур Гүнай, парламентын гишүүн проф. Гайе Услуер, Жемал Окан Юүксел нар болон тус хотын Худалдааны танхим, Аж үйлдвэрийн танхимын удирдлагууд оролцов.

Ёслолын дараа элчин сайд Б.Батхишиг Эскишехир мужийн захирагч Гүнгөр Азим Тунатай уулзаж ярилцав. Мөн тус хот дахь Анадолу их сургуулийн захирал, проф. Нажи Гүндоган, Османгази их сургуулийн захирал, проф. Хасан Гүнен нар болон эдгээр сургуульд суралцаж байгаа Монголын оюутнуудтай уулзаж, хичээл сургалт болон оюутны ахуй амьдралын талаар асууж ярилцав. Тус хотын хоёр их сургуульд эдүгээ хүртэл  Монголын  нийт 200 оюутан суралцаж төгссөн бөгөөд одоо 30 гаруй оюутан суралцаж байна.

Туркийн нийслэл Анкара хотоос баруун тийш 230 орчим км зайд орших Эскишехир хот 685 мянган хүнтэй бөгөөд галт тэрэгний зүтгүүр, нисэх онгоцны хөдөлгүүр, ачааны машин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, нэхмэл эдлэл, тоосго, цемент, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд  далайн хөөс буюу меершаум хэмээх чулуулаг олборлож гар урлалын бүтээгдэхүүн хийдгээрээ алдартай юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.