100кмт 7,8 литр зарцуулдаг шинэ ачаатай жийп

8-р сарын 18 - 11 цаг 01 минут

Америкийн Камминс ( CUMMINS ) гэж 1919 оноос өнөөг хүртэл 100 гаруй жил хүнд даацын дизель мотороор дэлхийд тэргүүлдэг нэг алдартай үйлдвэр бий. Монголын уул уурхайнхан Камминс дизель моторыг андахгүй. Учир нь уурхайд жил тойрон өдөр шөнөгүй тасралтгүй ажиллах том экскаватор самосвалуудад энэ моторыг өргөнөөр суулгасан байдаг. Уурхайд ажиллах техник бараг мотороо унтраадаггүй ба нэг жилд хагас сая орчим километр явсантай тэнцэх ачаалалтай байдгийг Камминсын дизель моторууд л өлхөн дааж олон жил зүтгэдэг.

Өмнө нь Камминс голчлон том багтаамжтай дизель мотор хийж байв, харин хэдхэн жилийн өмнө 2,8литр мөн 3.8литр багтаамжтай жийп машинд таарах шинэ дизель моторын үйлдвэрийг 100 жилийн туршлага, технологио шингээн Фотон ( FOTON ) групптэй хамтарч өмнөд хөршид л нэгийг байгуулжээ. Яагаад Фотоныг сонгосон бэ гэвэл энэ групп нь хөнгөн, дунд, том оврын ачааны машины хамгийн том үйлдвэрлэгч, дизель моторын хамгийн том хэрэглэгч гэсэн үг мөн нөгөө алдартай Мерседес Бенз (Mercedes Benz), Хюндай (Hyundai) нартай 20 гаруй жил 50:50 хамтарсан үйлдвэрүүдийг ажиллуулж машиныг чанар сайтай үйлдвэрлэж сурсан юм байна.

Фотон групп нь 2014 онд нэг шинэ ачаатай жийп бүтээжээ. Нэр нь ФОТОН ТУНЛАНД ( FOTON TUNLAND). Нөгөө алдарт камминс 2,8 литр мотороо дээр нь нэмээд Германы Гетраг ( GETRAG ) фирмийн хурдны хайрцаг, АНУ-ын Дана ( DANA ) фирмийн урд ба хойд тэнхлэгүүдийг энэ ачаатай жийпэндээ төлөвлөж, суулгаж өгчээ. Үр дүн нь хүчтэй, туулах чадвар сайтай, маш чанартай машин болж. Уул уурхай , фермерийн аж ахуй хөгжсөн Латин америкийн улсууд, Австрали, Шинэ Зеландчууд энэ Тунландыг ихээр худалдан авч ажлаа амжуулж байна. Саяхнаас Өмнөд Солонгос хүртэл импортолж эхэлжээ, тэд суудлын тэрэг ихээр үйлдвэрлэдэг боловч ачаатай жийпээр тийм ч сайн биш юмсанж.

ФОТОН ТУНЛАНД ( FOTON TUNLAND )

Итали авто-дезайнерууд гадна загварыг хийсэн.

Салоныг нь Германы Жонсон Конролс ( JOHNSON CONTROLS ) компани хийсэн нь орчин үеийн чиг хандлагатай.

2014 онд Монголд албан ёсны авто дилертэй болсон ба авто-салон нь саяхан нээгджээ. Эднийх 3 жилийн чанарын баталгаа өгдөг ба сэлбэгээр хангаж мөн засвар үйлчилгээ хийнэ.

Камминс 2,8литр турбо-дизель мотор, Гетраг 5шатлалт механик хурдны хайрцаг нь 100км тутам 7,8 литр дизель түлш зарцуулдаг. 2x4, 4x4H, 4x4L гэсэн мостоо салгаж залгах, хүндрүүлэх боломжтой тул бартаат замд айлтгүй. Ачааны даац нь 1,500кг, чирэх даац нь 2,500кг.
Үнэ – 47,500,000төг.

ХАС банкны 3-5 жилийн лизингэр авах боломжтой. Та урьдчилгаа 30% (14сая төг) төлөөд машин таных, 3 жил сар бүр 1,270,000төлнө.

Дилер – Оч Моторс ХХК. www.ochmotors.mn
Утас – 88065272, 95520025.
Хаяг: УБ хот, Баянгол дүүрэг, Эх Нялхасын Эрүүл Мэндийн Төвийн арын зам дагуу.

Жийп тоноглолоор дэлхийд тэргүүлдэг Австраличууд Фотон Тунландыг олон тест туршилт хийсэний дараа чанартай найдвартай машин хэмээн үзэж ихээр худалдан авч тоноглож байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.