Нүүрснээс метан хий гаргах туршилтын үйлдвэр нээлтээ хийлээ

8-р сарын 17 - 15 цаг 13 минут

Таван толгойн ордод нүүрсэн давхаргын метан хий олборлох туршилтын үйлдвэрийг байгуулж өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Энэ нь нүүрсэн давхаргын метан хийнээс эрчим хүч, дулаан гаргаж авах шинэ боломжийг бидэнд олгож байна. Ингэснээр хямд зардлаар дулаан, эрчим хүч үйлдвэрлэх эхлэл тавигдаж байна. Урьдчилсан тооцоогоор Таван толгойн ордод 40 сая тонн метан хийн нөөц байгаа гэж гарчээ. Энэ хэмжээний нөөцөөр Улаанбаатар хотын эрчим хүчний асуудлыг 40 жилийн хугацаанд шийдэх боломжтой аж. Тодруулбал, Метан хий нь нүүрснээс 2.5 дахин, шатахуунаас 1.2 дахин өндөр дулаан гаргах чадвартай. Мөн метан хийг ашиглаж эрчим хүч, дулаан үйлдвэрлэх нь нүүрс ашиглаж эрчим хүч үйлдвэрлэхээс зардлын хувьд хоёр дахин хямд байх аж. Эдийн засгийн хувьд ашигтай нөхцөлийг бүрдүүлдэг учир Америк, Австрали, Хятад зэрэг улсууд нүүрсийг олборлохоос өмнө түүнээс ялгардаг метан хийг соруулж ашигладаг байна. Газрын гүнээс метан хийг соруулж ашиглалгүйгээр шууд нүүрсийг олборлосноор хий агаарт дэгддэг. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй юм. Учир нь метан хийн, хүлэмжийн хийнээс 21 дахин илүүгээр озоны давхаргад нөлөөлж дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгах аюултай. Энэ ч утгаар нүүрснээс ялгарах байгалийн хийг агаарт дэгдээлгүйгээр эрчим хүч болгон ашиглах бодлогыг өндөр хөгжилтэй орнууд баримталж байна. Харин манай улсын хувьд Таван толгойн ордод судалгааны ажлыг явуулсны үр дүнд нүүрснээс метан хий гаргах туршилтын үйлдвэрийг байгууллаа. Энэхүү үйлдвэрийг Солонгос улсын төрийн өмчит когаз компаний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хоёр талын мэргэжилтнүүд хамтран бүтээн босгожээ. Метан хийг ашиглан гэр хорооллын айл өрхүүдийг дулаанаар хангах, нийтийн тээврийн хэрэгслийг газийн хөдөлгүүртэй болгох зэргээр Улаанбаатар хотын утааг бууруулах гарц байгааг Солонгосын талын мэргэжилтнүүд зөвлөсөн. Байгалийн хий ашиглан эрчим хүч гаргах замаар Сөүл хотын агаарын бохирдлыг арилгаж, утаагүй болгож байсан тухай ч дурсаж байлаа. Тиймээс Таван толгойн ордод хэрэгжиж байгаа нүүрснээс метан хий гаргах төслийг үр дүнд хүргэх ёстой гэсэн юм. Манай улс метан хийн нөөцөө бүрэн ашиглаж чадвал 20 жил Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй байлгах боломжтой юм.

Уул уурхайн сайд Р.Жигжид:

-Нүүрс бүрэлдэн бий болох явцад тэнд метан хий хуримтлагддаг. Өмнө нь бид нүүрс олборлохдоо метан хийгээ ашиглалгүй алдчихдаг байсан. Одоо харин метан хийгээ эрчим хүчний шинэ эх үүсвэр болгож ашиглах гэж байна гэж ойлгож болно.  Бид эрчим хүчний шинэ эх үүсвэр болгож ашиглах судалгааг хийж байгаа. Энэ туршилтын үйлдвэр ашиглалтад орсноор бид цаашид судалгаагаа үргэлжлүүлж эдийн засгийн хувьд хэр үр ашигтай байх. Мөн нөөц нь баттайгаар хэр их байх вэ гэдгийг тогтоож тэрэн дээрээ үндэслэн дараагийн бодит том төслөө боловсруулах анхны алхам хийгдэнэ гэж хүлээж байгаа.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төсөл, дэд бүтэц хариуцсан дэд захирал С.Цэвэгжав:

-Хий олборлох технологийнхоо талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Хий олборлох технологи маань нүүрс бүрэлдэн бий болох явцад нүүрсний хэсгүүдэд хуралдсан метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой. Метан хийг ашигласнаар дэлхийн дулаарлын асуудалд их эерэг нөлөөтэй. Хэрэв бид энэ үйлдвэрээрээ дамжуулан метан хийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал бид эрчим хүчний шинэ эх үүсвэртэй боллоо гэж ойлгож болно. Өнөөдөр нээлтээ хийж байгаа туршилтын үйлдвэрийн зорилго нь манай Тавантолгойн ордын нүүрсний давхаргад байгаа метан хийнийхээ ерөнхий судалгааг хийж эдийн засгийн үр өгөөж нөөцийг тодорхой болгох зорилготой. Одоогийн байдлаар бид угсралтын ажлаа дуусгаад 10 гаран хонож байна. Энэ хугацаанд нүүрсний давхаргын метан хий тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Шинэ баригдсан туршилтын үйлдвэр маань цагт 50мметан хий үйлдвэрлэх хүчин чадалтай.

 “КОГАЗ” ТӨК-ийн дэд ерөнхийлөгч Ян ён мён:

-Нүүрсний давхарга дахь метан газийг Цахилгаан станцууд эрчим хүч үйлдвэрлэхдээ ашиглаж болно. Үүнээс гадна халаалтын системд ашигладаг. Агаарын бохирдлыг бууруулахад байгалийг хийг өргөн хүрээнд ашиглах нь үр дүнтэй. Мөн хямд зардлаар эрчим хүч үйлдвэрлэнэ. Метан хийн нүүрс шиг утаа тортог гаргадаггүй учир байгаль экологид тун ээлтэй. Тийм учраас нүүрсийг олборлохоос өмнө хийг ашиглах нь зөв юм.

Т.Болор

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 2 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.