ХААН Банкны ажилтнууд “ХогBucketChallenge” аянд нэгдэж, 10 тонн хог цэвэрлэлээ

8-р сарын 17 - 11 цаг 58 минут

ХААН Банкны хамт олон “Ирээдүйн төлөө эх дэлхийгээ хайрлая” уриан дор “ХогBucketChallenge” аянд нэгдэж, амралтын нэг өдрөө нийгмийн сайн сайханд зориуллаа.

  

ХААН Банкны Төв банк, Улаанбаатар хотын салбар тооцооны төвийн  700-аад ажилтан 8-р сарын 15-ны Бямба гарагт УБ хотын Гачууртын Улаан булаг, Туул голын эрэг дагуух амрагчид ихээр төвлөрдөг хэсгийг цэвэрлэж, нийт 10 тонн хог хаягдлыг цуглуулжээ. Уг үйл ажиллагааг БЗД-ийн 20-р хороо Гачуурт тосгоны ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.

 

Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, ард түмний амьдралд эерэг нөлөө үзүүлэх, нийгэмд хувь нэмрээ оруулах үүднээс ХААН Банкны орон нутгийн салбарын ажилтнууд ч мөн өөрсдийн санаачлагаар “ХогBucketChallenge” аянд нэгдэж, аймаг орон нутгийнхаа цэвэр цэмцгэр ирээдүйд хувь нэмрээ оруулсан байна.

ХААН Банкны хамт олон нийт ард иргэддээ Ирээдүйнхээ төлөө эх дэлхийгээ хайрлаж  хогийг хогийн саванд хаяж хэвшихийг уриалж байна.  

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.