Одоогоос гурван жилийн өмнө Шведэд анх хөл тавьж байлаа

8-р сарын 14 - 9 цаг 35 минут

Одоогоос 3-н жилийн өмнө Шведэд анх хөл тавьж байлаа. Тэгэхдээ 15 см өндөр өсгийтэй гуталтай, цүнхэндээ гялгар уутанд нямбайлан хийсэн гутлын алчууртай,хар шилэн трико, богино даашинзтай өөртөө бол их л "ганган, дэгжин амьтан" Германаас 2 хоног явж байж Swebusаас буулаа. Гадаадын өндөр хөгжилтэй оронд хүмүүс нь хичнээн дэгжин хээнцэр бол гэсэн төсөөлөл минь метронд ороод бутарч орхив. Тэнд суугаа хүмүүсийн ихэнхи нь халтайсан зарим нь бүр ханзраад урагдчихсан converse кейттэй шагайнаас жаахан дээгүүр урттай бариу жейнс ямар ч хээ хуар гоё нэхээсгүй хэлхгэр ноосон цамц түүн дээрээ өнгө нь огт хослоогүй ороолттой, жижигхэн шигтгэдэг ээмэг зүүсэн, ихэнхи нь ээмэг зүүлтгүй, монголд бол хамаг юмаа алдчихмаар ямар ч цахилгаан кнопгүй ам нь онгорхой том дөрвөлжин хар цүнхтэй, бүгд л iphone4 барьчихсан чихэвчээ зүүгээд утсаа оролдоостой. Хүн харахаар уруулаа чихэндээ тултал айхтар инээмсэглээд харахаа болингуут гэнэтхэн царайгаа хувиргасан... Ийм л Street style угтлаа.
Гэвч гурван жилийн дараа эргээд тэр үеийг бодоход би тэднийг шоолох биш өөрөө жинхэнэ шоолуулмаар царайтай байсан байх даа гэж бодогддог. Харь оронд ирээд "уусаад" эх орон нэгтэнүүдээ муулах гэсэнгүй. Манай монголчууд үнэндээ өмсөх хувцас, гоёл чимэглэлд хэт их анхаарал хандуулдаг улс юм. Тэгж анхаарал хандуулахаас ч өөр аргагүй. Нэг ажилд орохоор ярилцлаганд орлоо гэж бодье. Ажил хэрэгч хувцаслалтын дүрмээс нэг их гажихгүйгээр энгийн нэг хар өмд цагаан цамц 3-5 см өсгийтэй гутал өмсөөд үсээ цэмбийтэл боогоод элдэв ээмэг зүүлтгүй даруухан цүнх бариад очсон бүсгүй, хамгийн сүүлийн үеийн загварын улаан jumpsuit өмссөөд үсээ мушгиралдуулан задгай тавьж гялалзаж гялтганасан шигтгээтэй алт монетон ээмэг бөгжний хослол зүүгээд брэндийн цүнх барьж уруулаа тод будаад очсон эмэгтэй хоёрын аль нь түрүүлж ажилд орох бол гэдэг бас л сонин асуудал шүү. "Таны юу өмссөн байгаа чинь таныг ам нээж амжаагүй байхад хэн бэ гэдгийг чинь хэлээд өгчихнө", "Хүнийг хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг" гэсэн үгнүүд ч байна. Оргүй хоосон үг биш. Гэвч утгыг нь зөвөөр тунгаан ойлговол манайхан адаглаад амралтын биш юмаа гэхэд ажлын өдрөөрөө "шоудах" гэж байгаа шиг хэтэрхий гял цал хувцас, хурц тод будалттай явахгүй, ориг хулхи нь мэдэгдэхгүй зарим нь бүр хаанахын брэнд ч мэгэгдэхгүй баахан гадаад нэртэй цүнх гутал хувцасны араас "амиа тавихгүй", тэр тийм хувцастай, энэ ийм хувцастай гэж ам уралдан ярихгүй, цагаан даашинз цагаан туфль дээр жишэм ч үгүй зузаан хар трико өмсөхгүй, шар сонин сайтуудаар тэр тийм брэндээр гангарч ирж гэж өөрсдийнх нь бичдэгчлэн "сянсаацлахгүй", өсвөр наснаасаа эхлээд сарын 400-ын цалин чүү ай авдаг эцэг эхээ 500 000-1 000 000 төгрөгийн пүүз нэхэхгүй. Ер нь энэ дашрамд хэлэхэд манайх шиг пүүзний үнэ тэнгэрт хадсан, тус бүртээ нэртэй өнөөх пүүз нь ломбардтай, сайхан пүүз өмсөх хүслээс үүдсэн хулгай дээрмийн гэмт хэрэгтэй орон монголоос өөр "УУЧЛААРАЙ, ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ".
Өчигдөр би хүүхдээ цэцэрлэгээс аваад харих зуураа тоглоомын газар утас түрийвч бичиг баримттай цүнхээ мартаад 2 цагийн дараа эргээд очиход тавьсан газраа байж л байсан. Тэнд манайхны "төлөгнүүд" гээд хялайж хардаг хэдэн тайланд залуу, хоёр гурван шведүүд байсан. Манайхны муулж ярьдагчлан , "хужаа шаахай шиг гутланцар өмссөн" ямар ч стильгүй" тэд нар хүний юманд дур мэдэн гар хүрэхгүй, мартаад явсан зүйлийг олз гээд шүүрээд авахгүй асар зөв хүмүүжилтэй байна. Гэтэл монголд гадаа гараад үргэлж цүнхээ сугандаа хавчуулах шахаж явдаг, тав алхаад л юмаа алддаг. Үнэхээр гутармаар бэлэнчлэх сэтгэлгээтэй. Амархан аргаар мөнгө олж, гэнэт баяжихыг хүсдэг. Ядуу зүдүү, байгаагаа төр засаг руугаа "нялдаг". Иргэн нь, тэр дундаа ирээдүй болсон үр хүүхэд өсвөр үе залуу үе нь толгойгоороо дүүрэн гутал хувцас брэндийн тухай, машин унааны тухай бодол "чихээд", амаараа өнөөхөө "асгаж" яриад явахаар улс орон яаж ч хөгжих билээ. Үнэндээ энд тийм ч стильгүй гэвэл бас үгүй л дээ. Баасан, бямба гарагийг бидний ярьдагчлан "шоуны өдөр" гэдэг. Тэр өдрөөрөө эндхийн охид залуус хичнээн гоё ганган болдог гэж санана. Уруулаа тод будаж, сормуус наагаад, үсээ дэгжин янзалж гоёмсог даашинз өмсөөд л гардаг. Эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн том алдаа зөв хувцаслахыг ганган хувцаслахтай хольж хутгадаг, тайзны эсвэл үдэшлэг цэнгээний хувцасыг ажлын өдөр тутмын хувцастай хольж хутгадаг. Ямар нэгэн урлагийн од, клипны зураг авалтаас үлгэр дууриал авдаг. Дууриах муу явдал биш боловч өөрсдийн ажил мэргэжлийн онцлогт тааруулж зөв боловсон цэвэрхэн, гэхдээ жинхэнэ стильтэй хувцаслах нь зүйтэй гэж бодож байна.
Одоо ч швед дэх охид хүүхнүүд миний анх харсан тэр стильтэйгээ, цүнх нь л энд бараг форм болсон хөндлөн MICHEAL KORS байхаа болиод MULBERRY болсон. Мэдээж тэдэн шиг хэтэрхий гэмээр хэнэггүй байх албагүй ч хувцаслалтын энгийн дүрмийг мэддэг байвал гадаад дотоодын хаана ч явсан нүүр улайхгүй.
"Бренд хэрэглэх соёл", Зөв хувцаслалтын энгийн дүрэм" зэргийг цувралаар бичих болно.
Хүндэтгэсэн:
Б.Болормаа Bolor FAshion

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 29 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.