Түрийвч, хэтэвчний Фэнг-Шуй

8-р сарын 13 - 14 цаг 56 минут

Олон зуун мянган жил хэрэглэж хүний ахуй амьдралд аятай сайхан нөлөөлсөөр ирсэн энэхүү Фэн-шуй хэмээх эртний арга ухааны тухай бүгд мэддэг. Хайр сэтгэл, алдар хүнд, эд баялаг, эрх мэдэл гээд өөрийнхөө хүссэн бүхнийг Фен-шуйн сургаалийг дагаж мөрдсөнөөр өөртөө бий болгох боломжтой. Хэдийгээр фен-шуйн ямар ч сургаальд түрийвч хэтэвчний тухай өгүүлсэн байдаггүй ч орчин үеийн амьдрал нэг байрандаа зогсохыг хүлээхгүй хурдацтай, хүн өөрийн олж авсан мэдлэг ухаанаа шинжлэх ухааны энэ их хөгжлийн эринд зөөж шилжүүлж хэрэглэхэд суралцсаар байна. Нэг л байрандаа үлдэлгүй мөнгөний урсгалаа нэмэгдүүлэхийг хүсэхгүй хүн гэж байх болов уу? Бүгд л энэ тухай хүсэж мөрөөддөг нь үнэн, хичээсээр байна. Түрийвч хэтэвчний Фэн-шуй таны эд баялагийн энергийг эрчимжүүлж, таны хүссэн тэр их мөнгөөр дүүргэх болно. Бидний үргэлж авч явдаг түрийвч мөнхийн дагуул маань биш гэж үү? Иймд эд баялагаа өсгөн нэмэгдүүлэхийн бэлэгдэл хэмээн үзэж яагаад болохгүй гэж? Мөнгө эрчимтэй татах соронзон болгон ашиглах боломжтой!? Түрийвчний Фэн-шуй гурван дүрэм зааврыг ширхэгчлэн биелүүлэхийг л шаардана:
1. Түрийвчний өнгө. Хүн бүр ямар нэг махбодын биелэл гэдгийг санах хэрэгтэй. Иймд өөрийнхөө өнгийг сонгоорой. Таны түрийвчний өнгө бол эд баялагийн тань өнгө болохоор үгүйрч сүйрүүлэх Тойрог ухааныг санах хэрэгтэй: Ус Галыг хяналтандаа байлгадаг. Гал төмрийг, Төмөр модыг, Мод Шороог, Шороо Усыг гэх мэтчилэн хорьж дийлж байдаг. Энэ ухаанаар бол: хэрвээ та Усан махбодьтой бол таны түрийвч Гал махбодын буюу улаан өнгөтэй байх ёстой. Та доорх хүснэгтээс өөрийнхөө түрийвчний өнгийг олоорой..
Тохирох махбодь. Түрийвчний тань ээлтэй өнгө Фэн-шуйд.
Гал- улаан, тод час улаан, хүрэн улаан
Мод- хүрэн, ногоон
Шороо- бор, шар, улбар шар, алтлаг
Ус- хар, хөх, цэнхэр, үзмэн ягаан
Төмөр-цагаан, мөнгөлөг, саарал
2. Түрийвчний хэмжээ. Олон тасалгаа бүхий түрийвч төдийлөн таатай биш тул татгалзах хэрэгтэй. Таны мөнгө хоёр гурван тасалгаанд саланги байх түрийвч тохиромжгүй. Түрийвчний өндөр, өргөн, гүний хэмжээг анзаарах чухалтай. Нүнжигтэй харагдах түрийвч бидэнд чухал. Ядаж нэг талаас нь ч аваад үзсэн тааламжтай байх түрийвчийг сонгоорой! Хэрвээ түрийвч тань аль ч талаас нь харахад ижил харагдахаар бол танд аз таарсаны шинж.
3. Түрийвчиндээ авч явах сахиус. Түрийвчиндээ байгаа бүх фото зурагнуудыг гаргаж ав. 1. Түрийвч гэдэг фото зураг хадгалдаг газар биш. 2. Энэ зурагнууд мөнгөний урсгалд тань сөрөг нөлөөтэй. Түрийвчинд хэт олон биш, ганц, хоёр л чухал сахиусаа хийгээд авч явахад тохиромжтой.
Улаан туузаар холбосон Хятадын гурван зоос, хаадын үлэмж арвин багтаамжтай түрийвч гэх мэт хаанаас ч худалдаж авах боломжтой эдгээр зүйлс таны мөнгө санхүүг нэмэгдүүлнэ. Мөн гааны үнэр мөнгийг эрчимтэй татдаг үнэр гэдгийг тогтоож аваарай. Иймд ганцхан дусал гааны анхилам үнэр чухал тул гаатай чихрийн цаас байсан ч болно. Түрийвчний Фэн-шуй асар том зарлага, зардал шаарддаггүй. Хэрвээ та тун саяхан “буруу түрийвч” худалдаж авчихаад салахад харамсалтай байгаа бол нэгэн нууцыг мэдэж ав. Эрт цагаас Фэн-шуйн мэдлэгтэнгүүд дээр дурдсан бүх ёс жаягийг гүйцэлдүүлсэн гоё хайрцаг саванд мөнгөө хийгээд хадгалдаг байжээ. Иймд мод, хатуу цаасаар арвин их мөнгө багтахаар шидэт авдар хийж аваарай. Энэхүү авдараа өөртөө эд баялаг дуудах улаан өнгийн бөс даавуугаар бүрээд дотор нь сахиусаа хийгээрэй. Авдар дотроо мөнгөнийхөө дээж үндсэн хэсгийг заавал хадгалах ёстой бөгөөд орлогоо нэмэгдүүлэхийн тулд ингэх ёстой тул хэсэгтээ тэвчих хэрэгтэй болно. Танд эд хөрөнгө элбэг хангалуун, баян чинээлэг болох, хөгжиж цэцэглэхийг хүсэж ерөөж байна!.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.