Хойд Солонгосчуудын тэсрэх бөмбөгт Өмнөд Солонгосын хоёр хилчин өртжээ

8-р сарын 11 - 9 цаг 36 минут

Хойд Солонгосчуудын гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгт Өмнөд Солонгосын хоёр хилчин өртжээ
   Өмнөд Солонгос улсын Хойд Солонгостой хиллэдэг хуурай хилийн бүст өнгөрсөн дөрөвний өдөр гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг дэлбэрч, хилийн хамгаалалтад гарч байсан хоёр цэрэг өртсөн хэрэг гарчээ.
      Хэрэг гардаг өглөө хилийн харуулд гарсан цэргүүд дүрэм ёсоор хилийн зааг руу нэвтэрч эхний хашаагаар орж, хоёр дахь хашаанд хүрсэн ба энэ үед цэрэг Кимийн хөлийн доор таарсан тэсрэх бөмбөг дэлбэрч түүний хоёр хөл хүнд бэртсэн байна.
Хамт явсан цэрэг нь түүнийг цээжнээс нь тэврэн буцаж явах үед дахин өөр нэг тэсрэх бөмбөг дэлбэрч, түүний баруун хөлийг ч мөн хүнд гэмтээсэн агаад тэрээр цааш ганцаар мөлхөн явсаар бусад хилчиддэээ хэл хүргэсэн ажээ.
   Дэлбэрэлтэнд өртсөн хоёр цэрэгт 15-н минутийн дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн ч тэдний нэг нь хоёр хөлөө, нөгөө нь нэг хөлөө тайруулсан байна.
     Солонгос улсын Батлан Хамгаалах яам дээрх хэргийг шалгаж үзээд "Хойд Солонгос улсад гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгийг болохыг нь тогтоожээ. Тэдгээр бөмбөгийг Өмнөд Солонгосын хилийн бүсээс дотогш 440 метрийн зайд нэвтрэн, газарт булсан байжээ.
Тэрхүү бөмбөг нь 20 см урт, 9 см өргөн, 4 см өндөр модон хайрцагтай байсан агаад 29 грамм тэсрэх бодис агуулсан нь дэлбэрэхдээ эргэн тойрны хоёр метр газрыг газрыг хамрах чадалтай байжээ. Энэхүү хэргийн дараа ойр орчимыг сайтар шалгасан ч өөр бөмбөг илэрсэнгүй" хэмээн тус улсын БХЯ-наас мэдээллээ.
     Хойд Солонгосчуудын гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгийг Өмнөд Солонгосын хилийн бүст нууж байсан тохиолдол 1966-1967 онуудад гарч байсан боловч сүүлийн 48-н жилийн турш ийм хэрэг үйлдэж байгаагүй ажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.