Гадаад худалдааны импорт 30 хувиар буурчээ

8-р сарын 11 - 9 цаг 13 минут

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний долоон сарын хугацаанд 604 сая ам.долларын ашигтай гарсан хэмээх урьдчилсан статистик гарчээ. Үүнд, импорт өмнөх жилийнхээс 30 хувиар буурч, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 5.0 орчим хувиар буурсан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн байна. Тодруулбал, тайлант хугацаанд 426 сая ам.долларын үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, 239 сая ам.долларын тээврийн хэрэгсэл зэргийг импортолжээ. Импортолсон бүтээгдэхүүнийхээ 36.3 хувийг БНХАУ-аас авсан бол экспортынхоо 86.1 хувийг мөн нийлүүлжээ. Өмнөх жилүүдийн үзүүлэлтээс харвал импортын 30-40 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг бол 30 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг байсан ба ОХУ-аас татах барааны хэмжээ өнгөрсөн жилд импортын 29 хувийг бүрдүүлж байсан бол энэ жил 26 хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн нийт экспортын 80 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлсэн бөгөөд нүүрсний экспорт 20 гаруй хувиар буурч, өнгөрсөн хугацаанд 8.1 сая тонн нүүрс гадаад зах зээлд гаргасан байна. Мөн үнэ ханш сул байгаатай холбоотойгоор төмрийн хүдрийн экспорт 13 хувиар буурсан бол алт, зэс, газрын тосны экспорт 11-46 хүртэлх хувиар нэмэгджээ. Ингэснээр эрдэс бүтээгдэхүүний экспортоос нийтдээ 2.2 тэрбум ам.долларын орлого олсон байна.

Т.Болор

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.