Эдийн засаг хямраагүй!!!

8-р сарын 11 - 8 цаг 55 минут

Эдийн засаг хямрлаа гэж амтай болгон ярьдаг болж . Уншигч та эдийн засаг хямарсан гэж бодож байна уу. Үгүй, эдийн засаг хямраагүй. Яагаад гэвэл эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал тартагтаа тулсан гэдгийг дарга нар хүлээн зөвшөөрөхгүй байна. Улс орныхоо төлөө зарцуулах ёстой төсөв хөрөнгөө найр наадам, зугаа цэнгэлд зарцуулж байна. Улс орныхоо төр засгийг хүссэн үедээ "нурааж" тоглож байна. Энэ бол эдийн засаг нь ангалын ирмэг дээр тулсан улс орны төрийн түшээдийн хийдэг үйлдэл хэрхэвч биш. Харин байгаагаа үрж ядсан арабын баячуудын хийдэг үйлдэл. Эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцдэг хөрөнгөтнүүдийн хийх үйлдэл.

Н.Алтанхуягаар толгойлуулсан Шинэчлэлийн гэх Засгийн газар гурав хүрэхгүй жилийн дотор тавьсан өр нь өмнөх 20 жилд байгаагүй хэмжээнд хүрсэн. 14хувийн өсөлттэй байсан эдийн засгийн үзүүлэлт өнөөдөр долоо болтолоо доош уналаа. Чингис, Самурай нэртэй өрийн бичиг үйлдэж улс орноо ломбарданд тавьж орхилоо. Тэгвэл өнгөрсөн намар уг үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж Шинэчлэлийн засгийг унагаж оронд Ч.Сайханбилэгээр тэргүүлүүлсэн Шийдлийн гэх Засгийн газрыг байгуулсан юм. Шинэ Ерөнхий сайд гарч ирсэн даруйдаа нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэсэн сүржин уриа дэвшүүлж "эдийн засаг хямарсан гэдгийг хүлээн зөвшөөрье" гэж олон нийтэд уриалсан. Энгээд л эдийн засаг гүн хямралтай байгаа гэсэн төсөөлөл бидний оюун санаанд гүн бат шингэж орхив.

Гэвч өнөөдөр байдлыг харахад эдийн засаг огтхон ч хямраагүй бололтой . Засаг төр нь тогтворгүй болж, өдөр шөнөгүй эдийн засгийн төлөө зүтгэхээр ам тангараг өгөн байж байгуулсан хамтран ажиллах гэрээгээ АН-ынхан дангаараа цуцалж төрөө бусниулчихлаа. Сайд нар огцрсон.  Шинээр томилогдох сайдууд өмнөх сайдын хүмүүсийг цомхтгож өөрийн хүмүүсээ тавьдаг сонин зарчим хэрэгжиж эхлэв. Бас л хэдэн зуун хүмүүс ажил амьдралгүй болж ажилгүйдлийн тэтгэмж гэхчилэн баахан мөнгө урсана. Шинэ сайдуудыг их хурлын танхимаасаа тодруул гэсэн даалгаварыг АН-ын бүлэг гаргасан . Хэрвээ зургаан сайд их хурлаас тодорвол гурван жилийн хугацаанд УИХ-ын 30 гишүүн сайд хийж үзнэ гэсэн үг. Цаашид юу ч болж магадгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар оны өмнөхөн танхимаараа "ойчиж" болох ч талтай . Засаг төр нь ийм тогтворгүй байхад эдийн засгийн сайжирах тухай бодоод ч хэрэггүй. Эдийн засаг хямраагүй гэж хэлэх болсон дараагийн нэг шалтгаан гэвэл дуусашгүй их найр наадам .

Сая л гэхэд даншиг наадам хийж маш их хэмжээний мөнгө үрэн таран хийлээ. Тодруулбал, даншигт зориулж 560 сая төгрөг зарцуулна гэсэн төсөв баталсан . Даншигт уралдсан хурдан морь, түрүү бөх, сурын харвааны шилдэгүүдэд төрийн наадамтай ижил бай шагнал өгсөн. Хотын дарга хэлэхдээ энэ зардлаа 1 сая жуулчин Улаанбаатарт авч ирж нөхнө гэсэн . Саяын даншигт нэг сая байтугай 1000 жуулчин л ирсэн бол их юм. Ингээ л төсвийн мөнгө харамсалтайгаар найр наадам, зугаа цэнгэлд урсах нь тэр.

Үүгээр ч зогсохгүй 70 сая төгрөгийн усан хөшиг хэмээн хүүхдийн тоглоомыг энэ зун барьлаа. Наадмын дараа тууз хайчлан сүртэй нээлт хийсэн Арслантай гүүрийн усан хөшиг иргэдийн шүүмжлэлийг хангалттай амссан. Өмнөд Солонгосын Вапро гүүрийн усан хөшигийг дуурайсан ч харамсалтай нь дөхүүлж ч чадаагүй . Бас л татвар төлөгч бидний хуруу хумсаа хугалан байж цуглуулсан татварын мөнгийг Хотын дарга тэргүүтэй дарга нар үр ашиггүй зарцуулчихлаа.

Одоо дарга нар АСЕАМ хэмээх дэлхийн хэмжээн уулзалтад зориулж асар их хэмжээний зардал зарцуулах гэж байна . Зөвхөн зочид хүлээн авах буудлын төсөвт зориулж 197 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Үүн дээр нэмэгдээд нэг бүр нь 300 000 еврогийн үнэтэй  бенз маркын машин 50 ширхэгийг худалдаж авч 15 сая еврог Герман улсад төлжэээ . АСЕАМ бол дэлхийн хэмжээний уулзалт. Спортоор бол “Улс төрийн олимп” л гэсэн үг. Гэхдээ асуудалд хоёр талтай хандаж улс орныхоо нөхцөл байдлыг бодох хэрэгтэй. Баян царайлаад баахан зээл тавиад АСЕМ зохион байгуулдаг. Дараа нь улс орны данс улайж жинхэнээсээ элгээрээ хэвтэх вий дээ .

Г.Ган

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 55 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.