Бид зөвхөн хамтдаа л хөгжих боломжтой

8-р сарын 10 - 11 цаг 22 минут

Өнөөдөр Монгол оронд маань болж бүтэж байгаа, гэрэл гэгээтэй зүйлс маш их бий. Гэвч, олон зуун мянган ард иргэд, айл өрхүүд маань зөвхөн хоногийн хоолныхоо төлөө ядруухан, зүдрүүхэн амь зууцгааж байгаа нь гашуун үнэн.

Бидэнд эцэг өвгөдөөс заяасан сэргэг оюун ухаан, тусгаар тогтносон эрх чөлөөт улс орон, уудам дэлгэр газар нутаг, олон сая мал сүрэг, байгалийн арвин их нөөц баялаг, мөнхийн 2 хөршийн маань агуу том зах зээлд ойр байрлал гээд маш их давуу талууд байна.

Ийм их өргөн боломж бололцоотой хэрнээ, бас 3-хан саяулаа байж, яаж ингэж дийлэнх нь өрийн сүлжээнд нэрвэгдэж, ядуу зүдүү, өлмөн зөлмөн амьдарцгааж (амьдруулж) чаддаг байна даа. Бие биенээ үзэн ядаж, харааж зүхсэн, амин хувиа хичээсэн хаашаа янзын улсууд болчихов доо. Үүнд, бид бүхэн бүгдээрээ л буруутай.

Улс төрчид, төрийн албан хаагчид болон компанийн эздүүд нь жаахан жудагтайхан байж, улс орныхоо эрх ашгийг дээдлэн, ард иргэд нь гэр бүл үр хүүхдийнхээ төлөө хичээж зүтгэн, бүгдээрээ жаахан өөдтэйхөн амьдарцгаах юм сан даа. Бид сайн ч, муу ч нэг л ард түмэн шүү дээ.

Бидэнд ганцхан л гарц бий. Энэ бол цөөхөн Монголчууд бид элдэв намчирхал, талцал хуваагдалаа таягдан хаяж, бүгдээрээ нэгэн сэтгэлээр, аливаа хүнд хэцүү асуудлуудаа хамтарч хэлэлцэн, зөв зохистой шийдвэр гаргаж, хамтдаа хийж бүтээн, бие биедээ хайр энэрэлтэй, эвтэй найртай байх явдал юм. 

Ганц нэгхэн гэр бүлээрээ, зөвхөн дээдсүүдийн хүрээнд хөгжиж дэвжинэ гэсэн ойлголт огтхон ч байдаггүй. Дэлхий дахинд олон нийтийн мэдээллийн сүлжээ, олон нийтийн корпораци гэх ойлголтууд ирээдүйн амьдралын чиг хандлагыг тодорхойлж байна. Бид ч мөн үүнээс гадуур үлдэхгүй нь лавтай.

Бид эдийн засгаа өөдөө гаргахын тулд хамгийн сайн чаддаг мэддэг салбарууддаа тулгуурлан ажиллах нь зүйн хэрэг. Юуны түрүүнд, 60 сая малынхаа ноос ноолуур, арьс шир, мах сүүг боловсруулан, мөн зэс, алт, нүүрс, төмөр, жонш, газрын ховор металл гэх зэрэг гол хэдхэн төрлийн уул уурхайн түүхий эдээ боловсруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Япон, Солонгос, БНХАУ, ОХУ, Энэтхэг, Арабын улсууд болон Европын холбооны улсуудад гаргахын тулд харилцан ашигтай нөхцөлөөр хөрөнгө оруулалт татахын төлөө зүтгэж ажиллах хэрэгтэй.

Үүний зэрэгцээ, олсон хөрөнгө хуримтлалаа бид зөв зүйтэй зарцуулж сурах зайлшгүй шаардлагатай. Дараа нь, эдийн засгаа солонгоруулах энээ тэрээ зүйлээ хэрэгжүүлэх нь зүйтэй байх.

Монголын төр засаг нэн даруй хөгжлийн зөв бодлоготой болж аваад, залгамж чанартайгаар тууштай хэрэгжүүлэх явцдаа байнга сайжруулалт хийх нь чухал. Ерөөсөө ингээд л боллоо. Бид хичээвэл энэ бүхэн тийм ч хэцүү зүйл биш ээ.

Бид хамтдаа сайн сайхны жишээ болсон хүчирхэг Монгол улсыг цогцлоон хөгжүүлж чадна гэдэгт би итгэдэг. Бид зөвхөн хамтдаа л хөгжих боломжтой.

Монгол улсын иргэн Гончигийн Итгэл                                      2015.07.18

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 4 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.