Саалийн ганц үнээгээ нудрах уу...

8-р сарын 10 - 11 цаг 21 минут

Юутай ч, өнөө муу нэртэй, луу данстай уул уурхайн салбар маань л олон жилийн туршид биднийг тэжээж ирсэн нь маргашгүй үнэн. Улсын нийт төсөв болон экспортын дийлэнхи хувийг гагцхүү уул уурхайн салбараас л бүрдүүлж ирсэн, ойрын хэдэн жилдээ лав энэ байдал хэвээр байх аж.

Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ ханш 2-4 дахин унасан энэ хэцүүхэн цаг үед төр засгийн зүгээс уул уурхайн салбартаа бодит  дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Дэмжлэг гэж мөнгө төгрөг нэхнэ гэсэн үг биш, тийм боломж бололцоо ч манай төр засагт байхгүй гэдгийг хэн бүхэн мэднэ.

Гагцхүү, зөв бодлого шийдвэрийн дэмжлэг л энэ хүнд хэцүү цаг үед нэн чухал шаардлагатай юм. Жишээ болгон, зарим боломжит шийдлүүдээс дурьдвал:

  1. Уул уурхайн олборлолт болон тээвэрлэлтийн ажлын нийт зардлын бараг тал хувийг түлш, шатахууны зардал эзэлдэг. Сүүлийн 1 жилд дэлхийн зах зээл дээр түлш шатахууны үнэ 2-3 дахин унаад байна. Гэтэл манайд орж ирж буй түлш шатахууны үнэ бахь байдгаараа. Энэ стратегийн шинж чанартай чухал асуудалд чухам ямар эрх ашиг хөндөгдсөн болоод таг чиг байна вэ. Зөвхөн энэ асуудлыг шийдсэнээр Монголын маш олон компаниудад олон тэрбумын хэмнэлт гарах нь лавтай.
  2. Монголоос гарч буй төмрийн баяжмалыг дундын зуучлагчгүйгээр шууд (БНХАУ-ын хойд нутгийн) төмрийн үйлдвэрлэгч рүү боломжит өндөр үнээр нийлүүлээд, буцаагаад мөн ямар ч ченжүүдийн нэмэлтгүйгээр төмрөн бүтээгдэхүүн (барилгын арматур төмөр г.м)-г бартераар авах тухайд яагаад бодохгүй байна вэ. Ийм боломжийн саналыг хүлээж авахгүй үйлдвэрлэгч гэж хаана байх билээ дээ. Бидэнд санаачлага, чин сэтгэл л гагцхүү дутагдаж байна.
  3. Уул уурхайгаас бусад бүх салбаруудад төрөөс бодит дэмжлэгүүд үзүүлсээр байна. Ноос, ноолуур, улаан буудайн урамшууллууд, үйлдвэрлэлийн төслийн хөнгөлөлттэй санхүүжилтүүд, барилгын салбарын 10 хувийн урьдчилгаат, 8 хувийн зээлийн эх үүсвэр ... г.м. маш олон хөтөлбөрүүд хэрэгждэг. Гэтэл, уурхайн салбарт ямарч бодит дэмжлэг үгүй, дээрээс нь төрийн зүгээс учруулдаг элдэв дарамт их. Юм л бол хойд талын бор овоохой гэгчээр элдэв төрлийн хяналт шалгалт болон орон нутгийнхны зүгээс учруулах дарамтууд хэрээс хэтэрч байна.

Мэдээж, уул уурхайн салбарынхан бид хүний аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, усны зүй зохистой ашиглалт, химийн бодис болон хог хаягдлын зөв менежментийг хэрэгжүүлэх зэрэг хариуцлагатай уул уурхайн зарчим, үүрэг хариуцлагаа ухамсарлах нь зүйн хэрэг.

Бид өсөлт уналттай ямарч цаг үед татвар хураамжаа бүрэн төлсөөр ирсэн, хойшид ч төлсөөр байх болно. Монгол улсдаа өгсөн үе үеийн уурхайчдын өгөөж арвин. Гэвч, бид хэзээ ч гомдоллож байгаагүй.

Олон жил сааль сүүг нь хүртэж амьдарсаар ирсэн Монголчууд бид саалийн ганц үнээгээ (сүүнийх нь үнэ ханш шалдаа буулаа гээд) зуд турхантай хүнд хэцүү цаг үед нь өвс тэжээл өгөхгүй байсаар өлсгөж алах гэж үү.

Уул уурхайн мэргэжилтэн Гончигийн Итгэл

2015.07.15    

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 2 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.