Суут санаа, ашиг тустай бүтээл: LG Door-in-Door /Хаалган дахь хаалга/ хөргөгч

8-р сарын 7 - 9 цаг 01 минут

Усан онгоц ба хөргөгч, эмч ба хөлдөөх хэрэгсэл зохион бүтээх зэргийн хооронд нийтлэг зүйл юу байж болох вэ дээ гэмээр. Хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн шинээр нь хадгалах болон цахилгаан эрчим хүчийг хэрхэн хэмнэх вэ? LG компанийн Door-in-door технологи бүхий шинэ хөргөгч нь энэ бүх асуултын хариуг хэлээд өгнө.

Хүнсний бүтээгдэхүүн болон ундаагаа хэвийн хадгалах, ялангуяа зуны халуун өдрүүдэд чанарыг нь алдагдуулахгүй байх тухай бид зуу гаруй жилийн турш бодож ирсэн. Америкийн эмч Жон Горийн суут санаа ихээхэн горьдлого төрүүлсэн цас болон мөс үйлдвэрлэх уурын компрессорын төрөөхөмж зохион бүтээхэд хүргэснээр энэ бүхэн эхэлсэн юм. Энэ тэмдэглэлт үйл явдлаас хойш 25 жилийн дараа 1876 онд Шотландад  Dunedin хэмээх хөргөгчтэй далбаат усан онгоцыг анх усанд тавьсан бөгөөд уг усан онгоцоор Шинэ Зеландиас хүнсний хомсдолд орсон Англи руу хөлдөөсөн мах тээвэрлэн хүргэсэн байна. LG компанийн санал болгож буй шинэлэг боловсруулалтууд нь усан онгоцтой хамааралгүй бөгөөд өнөөдрийн байдлаар хүнс хадгалах хамгийн шилдэг боломжуудыг санал болгож байгаад баярлахаас өөр аргагүй юм. Total No Frost систем нь хөргөгчийн тасалгаанууд дотор цан хүүрэг болон цас тунадас үүсгэхгүйгээр хөргөгчин дотор хүйтэн агаарыг эргэлдүүлдэг. Олон урсгалт хөргөлтийн Multi-Air Flow систем нь хүйтнийг нийт орон зайд жигд хуваарилах бөгөөд тогтоосон температурыг дээд, доод тавиуруудын хооронд хамгийн бага хэлбэлзэлтэйгээр барьдаг байна. Гадаргуугийн олон үүр бүхий Moist Balance Crisper хэмээх онцгой бүтэц нь чийгшлийн нэн тохиромжтой тэнцвэрийг хадгалахад тусалдаг. Чийг нь “үүрүүдэд” хуримтлагдан хүнсний бүтээгдэхүүнүүд дээр агшаасан усны дусал унахаас хамгаална. Үүний зэрэгцээ үүрүүд дэх ус аажмаар ууршин тагны гадаргуу дээр тогтон жимс, ногооны тасалгаанд чийгшлийн нэн тохиромжтой тэнцвэрийг хадгалж, жимс, ногоо хурдан хатахаас сэргийлдэг байна.

“Хаалган дахь хаалга” хэмээх технологи бүхий Door-in-Door™ (загвар: GCJ237JAXV) шинэхэн хөргөгч нь өөрийн тань хийсэн хоолны бүх тэжээллэг чанарыг илүү удаан хугацаанд хадгалах бөгөөд үндсэн хаалгыг нь байн байн онголзуулах шаардлагагүй болгоно.

Шинэлэг хандлагын мөн чанар нь ирээдүйд ашиглагдах хэв загварт орших бөгөөд тэр нь хаалганы зохиомжоор илэрнэ. Үндсэн хаалганд ажиглагдахааргүй суулгаж өгсөн, хэв маяг, чанараараа дэлхийн стандартад нийцсэн нэмэлт хаалга нь товчлуур дарахад л нээгдэх ба багтаамжтай бяцхан тасалгааг дэлгэн харуулдаг. Энэ нь үе үе хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд болон ашиг тустай зуушийг хөргөгчөө бүхэлд нь дэлгэн хайх шаардлагагүйгээр хурдан олж авах боломж олгоно. Хэрэглэхэд эвтэйхэн Easy Open (Хялбар нээх) товчлуур нь хөргөгчийн хаалгыг хялбархан нээх боломж бүрдүүлдэг. Түүний найдвартай бөгөөд аюулгүй байдлыг тусгай туршилтуудын үеэр нэг бус удаа шалгасан болно. Зориуд нээх үйлдлийг 100 000 гаруй удаа давтсан бөгөөд хүндрэлтэй асуудал нэг ч гараагүй.

 Мини-баар дахь татагдан гарч ирдэг хайрцагтай хосолсон өргөх механизмтай сагс нь амьдралын ямар ч хэв маягт тохирох зохион байгуулалт бүрдүүлэх боломж олгоно. Түүнээс гадна хөргөгчийн сайтар бодож боловсруулсан бас нэг шийдэл нь бяцхан ширээ бөгөөд тэр нь хүнд лонхнуудыг хоолны ширээ рүү зөөх шаардлагагүйгээр шууд хөргөгчийн дэргэд ундаа аягалахад зориулагдсан эвтэйхэн хавтгай гадаргуу юм.

 Бас нэг давуу тал нь эрчим хүчний хэмнэлт бөгөөд түүнгүйгээр өнөөдөр ганц ч бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хийдэггүй билээ. Door-in-Door™ хөргөгч нь эрчим хүчний хэрэглээний А++ ангилалтай буюу хамгийн дээд үзүүлэлттэй юм. Найдвартай байдал, илүү урт удаан хугацааны эдэлгээг хангадаг, дуу чимээний түвшинг бууруулдаг хувьсгалт шугаман хувьсах компрессорын ачаар эрчим хүчний зарцуулалтыг бууруулах гайхалтай үзүүлэлтүүдэд хүрч чадсан байна. Шинэлэг технологиудыг хэрэглэсний ачаар дуу чимээний түвшинг 40 Дб хүртэл бууруулж чаджээ. Үрэлтийн цэгүүдийн тоог багасгасан нь шугаман хувьсах компрессорыг удаан хугацаанд доголдолгүй ажиллуулах боломж бүрдүүлсэн бөгөөд уг компрессортоо LG компани 10 жилийн баталгаа өгч байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.