Тавантолгойн төсөл УИХ-ын мэдэлд шилжив

4-р сарын 13 - 9 цаг 18 минут

Засгийн газраас байгуулагдсан Тавантолгойн ажлын хэсэг үзэглэхэд бэлэн болсон гэрээний төслүүдээ ЗГХЭГ-т хүргүүлжээ.  Тэгэхээр одоо Засгийн газар УИХ-д Тавантолгойн төслийг өргөн мэдүүлсний дараагаар УИХ-ын мэдэлд шилжих юм. УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дахь АН-ын бүлгийн хурлын үеэр гишүүдээс хүссэн.

Гишүүдийн зүгээс уг төслийг УИХ-аар хэлэлцүүлж, хөрөнгө оруулагчидтай хэрхэн хамтарч ажиллах чиг шугамыг шийдвэрлэх юм.

УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр “Тавантолгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй, Нэмэлт хайгуул хийгээд нөөцийг нь яах нь тодорхойгүй, 4 тэрбумын хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи Ресурс” компанийн хөрөнгө оруулалтыг хамруулсан, Төмөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон,  Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох, Гэрээ байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна зэрэг ноцтой үр дагавар авчирч болох заалтууд байгаа учир УИХ-аар хэлэлцүүлнэ” гэдгээ мэдэгдсэн.  

Энэ ч утгаараа Тавантолгойн төсөл УИХ-ын мэдэлд шилжиж, гишүүд уг төслийг цаашид хэрхэн ямар байдлаар ашиглахыг шийдэх юм. Харин хөрөнгө оруулагчдын зүгээс УИХ-ын шийдвэрийг харах үлдэж байна. 

Ц.Цацрал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 12 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 91.139.154.171 ]Зочин   • 2015, 4 сарын 13. 16 цаг 53 минут

tawan tolgoin asuudal bol vneheer tom asuudal mongol ulsiin ediin zasgiin batalgaa ch bj boloh asuudal tsai uuh zawaaar batalchdag ajil bishee

[ 78.90.164.235 ]ххуц   • 2015, 4 сарын 13. 16 цаг 47 минут

энэ ТТ н асуудлыг 76 маань үр хүүхүүддээ үлдээх буй гэж бодоод хандаасай даа

[ 46.233.42.137 ]byalzuuhai   • 2015, 4 сарын 13. 16 цаг 23 минут

хэн нь ч шийдсэн ард олон улсынхаа төлөө л сайн шийдвэр хийгээсэй дээ гэхдээ манай монголын улс төрд тийм мундаг улс төрч ховор л доо

[ 212.122.176.122 ]byalzuuhai   • 2015, 4 сарын 13. 16 цаг 15 минут

76 tiim mundag shiidwer gargana gej itgehgvil bna shv harahl vldlee

[ 202.72.245.122 ]Таван толгой   • 2015, 4 сарын 13. 15 цаг 33 минут

Таван толгойн төсөл УИХ-д очсон гэнээ. Цаад 76 чинь ямаанд мөнгө өгөхөөс өөр бүтээн байгуулалт гээчийг мэдэхгүй улсууддаа. Гацаах шинжиндээ орчихлоо л доо

[ 202.21.106.133 ]Зочин   • 2015, 4 сарын 13. 13 цаг 33 минут

aimaar ih mongo avchee

[ 112.72.13.179 ]иргэн   • 2015, 4 сарын 13. 9 цаг 55 минут

элбэгдорж сайханбилэг нарыг шүүх болсон

[ 122.201.28.4 ]Зочин   • 2015, 4 сарын 13. 10 цаг 18 минут

chi yasn yadargaatai olon bichdeg huur ve? zail endees

[ 103.26.192.190 ]Зочин   • 2015, 4 сарын 13. 9 цаг 55 минут

Даалгавраа амжилттай биелүүллээ. Одоо нэгэнт УИХ-ын мэдэлд авчихсан болохоор гацаах ажлыг нь гишүүд нь бие биенээсээ өрсөлдөөд л хийчихнэ. Одоо Уянгаас, Ганбаатараас, бие даагчдаас, МАН-аас болоод л ТТ-н гэрээг гацаагаад, батлуулахгүй байгаа юм шиг харагдана, цаад т1үүд нь ч дүрдээ үнэмшилтэйгээр тоглож гарна даа.

[ 112.72.13.179 ]Зочин   • 2015, 4 сарын 13. 9 цаг 55 минут

сайханбилэгв энхсайхан элбэгэдорж нарыг шүүх болсон

[ 112.72.13.179 ]Зочин   • 2015, 4 сарын 13. 9 цаг 54 минут

Сайханбилэгв Элбэгдорж нарыг нэн яаралттай огцруулах хэрэгтэй. Монгол төрийн нэр хүндийг дэлхий өмнө унагааж төрт ёс параламент ёсыг уландаа гишгэж төрийг хуйвалдааны замаар авахыг санаархахгчюв эх нутгаа зарагч. Энэ дор сэтгэгдэл бичигч нэг бол захиалгын бичигч нэг бол хоосон толгой. Гэрээ байгуулсанаар үй олон хятад монголд орж ирнэ. хятад суурин босно. гэхдээ таван толгойг ажиллууах нэрийн дор. барилгын хятадууд ажил нь дуусаад явдаг бол таван толгойн хятадууд ажиллан дуусахгүй

[ 122.201.22.97 ]иргэн   • 2015, 4 сарын 13. 9 цаг 36 минут

Зи төслийг нурааж чадчих шиг боллоо хорлонтой бэлтрэг юм даа.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.