Хадам сайтын БЭР бардам

8-р сарын 6 - 12 цаг 23 минут

Би төрөөд удаагүй байж байтал нөхрийн маань ажил эхлээд геологоор хөдөөгүүр явахаар боллоо.
Манай хүн явахдаа нялх биетэй намайг хэцүүдэх вий гээд хүү бид хоёрыг аав ээжийнхээ гэрт аваачиж үлдээсэн юм. Хүү бид хоёр ч хадмындаа амьдарахаар болж хадам ээж маань бөөн баяр...

Тэгээд байж байтал хэн нь мэдэгдэхгүй нэг Үл таних нөхөр надруу залгаад мессеж бичээд есөн жороор минь хэлээд утас тайван байлгахаа байлаа (нөхөр бид хоёрыг анх үерхэж эхэлсэн цагаас л дургүйцсан бид хоёрыг салгаж холдуулах гэсэн хүмүүс мэр сэр байсан ч эхэндээ шантардаг байгаад сүүлдээ дасаад ирэхээр улам зориг ордог байна лээ ) би ч хадмуудаасаа санаа зовоод, ямар хачин нөхөр вэ? хүүг минь байхгүйд өдөр шөнөгүй утас шөрмөс нь хангинаж байдаг гэж бодох вий гээд битүүхэндээ айж л байлаа.


Гэтэл нэг өдөр гал тогооноос өрөө рүүгээ ороод ирсэн чинь хадам ээж маань утсыг минь авчихсан ярьж байх юм. Нөхөр маань л залгаж дээ гэж бодлоо. Харин ээж :- "хүүе хүү минь, чи юу ярьж байнаа, энэ чинь миний бэр охин яах гээд хүүхэд тайван байлгахгүй байна? Эгч нь их тайван байна шүү тэгэхээр миний дүү ингээд больчих тэглээ ч эгч нь охиндоо итгэдэг ойлгосон уу? Миний охин нялх биетэй байгаа битий сав суулгыг нь хөөргөчих хүүхэд тайван байлгахгүй бол нөхөр минь өөрөөр ярина шүү айн !!!" гээд л ярьж өгвөө.

Миний дотор ч пал гээд явчихлаа шүү за ингээд л нэг муу Үл таних товарищаас болоод хадмууддаа нэр нүүргүй боллоодоо ухааны юм бодоод л.
Харин ээж маань ярьж дуусаад - "миний охин битий санаа зов ээж нь охиндоо итгэдэг юмшдээ, ээжийн охин дугаараа л сольчих ээж нь дугаар аваад өгье. Эрэгтэй хүн хэцүү шүү нөхөр чинь сонсвол миний охиныг хий харддаг болчихно. Амьдралд ийм муухай улсууд байж л байдгийм, миний охин битий элдэв юм бодож санаагаа зовоо" гээд намайг үнэрлэдэг юм. Би ч ээжийн хэлсэн үгийг сонсоод дотор минь цэлмээд л явчихаж билээ. 
Одоо хадам ээж бид хоёр яг л найз хүүхнүүд шиг байдаг 

Үргэлж баярладаг шүү, таньдаа хайртай, ЭЭЖЭЭЭЭЭЭ ! Хайрт охин Мөрөн нь

Бүх хайраа гэр бүлдээ- Пэйж хуудаснаас

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 3 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.