Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно

6-р сарын 14 - 12 цаг 54 минут
Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно
Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус 10-р хуралдаанаар энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн "Могойн гол" ХК-ийн үйл ажиллагааг нүүрс тээвэрлэлтийн болон технологийн горимтой холбоотой зөрчлийг арилгаж дуусгах хүртэлх хугацаанд түр хориглосон.  Гэтэл Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэж байна гэсэн мэдээлэл аймгийн Засаг даргад ирсэн байна. Тус мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. “Хэрэв аймаг орон нутгаас гаргасан тогтоол шийдвэрийг зөрчин хулгайгаар нүүрс тээвэрлэсэн нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдвол тухайн асуудалд холбогдсон хүн бүртэй хуулийн хүрээнд хариуцлага тооцно” гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа. “Могойн гол” ХК  нүүрсний уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн БНХАУ-ын зах зээлд нүүрсээ экспортолж эхэлсэн байна. Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдээс гадна өмнөд хөршид нүүрсээ борлуулдаг тус компани Могойн голын уурхайгаас Эрдэнэт хот хүртэл автомашинаар тээвэрлэн тэндээсээ Хятад улс руу галт тэргээр тээвэрлэдэг байсан. Энэ үеэр зорчигч тээврийн замаар экспортын нүүрсийг тээвэрлэдэг нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, аялал жуулчлалын бүс нутгийн хатуу хучилттай авто замыг эвдсэн,44 тоннын даацтай Хилэнтийн гүүрний гурван тулгуур бяцарсан, хэвийн хэмжээнээсээ 40 мм хотойлт өгсөн учраас тээвэрлэлтийн болон технологийн горимтой холбоотой  зөрчлийг арилгаж дуусгах хүртэлх хугацаанд түр хориглоод байгаа ажээ.
 
Б.Гантуяа 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.