Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ

7-р сарын 25 - 19 цаг 09 минут

Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн,  хууль бус ажиллагаанд 70 орчим залуу(тэдний дунд бөхчүүд байсан) оролцож, олон нийтийн өмч, дөрвөн хүний биед халдаж, гэмтээсэн бичлэг ил болж, шуугиан тариад байна.  Тэдний хууль бус үйлдлийн золиос нь Занабазарын музейн хосгүй өв соёл, зэргэлдээх оршин суугчид, аж ахуйн нэгжүүд.

 

Банкны барилгын гүйцэтгэгчид баяр наадмын өдрүүдийг далимдуулж, газар доорх бохир усны шугамыг барилгын талбайгаас зайлуулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайг хуулж, ухаад зогсохгүй хамгаалалтын хашаагаа сунгаж эхэлсэн. Хуучин ХХБ-ны барилгын баруун талд нийтийн эзэмшлийн сантехникийн шугам сүлжээ болон авто зогсоол байсан юм.  Холбогдох хууль тогтоомж зөрчиж олгосон  ХХБ кадастрын зургаас хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбайг өөрийн болгосон. Ийнхүү нийтээр эзэмших ёстой газрыг хууль бусаар эзэмшсэн тэд балмад үйлдлээ үргэлжлүүлж, уржигдар ийнхүү хүчээр халдаж, хууль бус ажлаа үргэлжлүүлсэн байна.

Улмаар дээшээ 28 давхар (доош гурван давхар) барилга барихаар төлөвлөж буй нь орчны барилгуудын аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой нөхцөл байдал үүсээд байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллага шинжлээд,  эрсдэлийн үнэлгээ хийхийг шаардсан ч биелүүлсэнгүй. Худалдаа Хөгжлийн Банкныханд хууль үйлчилдэггүй бололтой.

Шинэ барилга зэргэлдээх барилгаас ердөө 11 метр орчим зайтай баригдахаар байгаа. Хэдхэн жилийн өмнө Баянгол дүүргийн 16 дугаар байр хазайж, оршин суугчдыг айдаст автуулсан үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга.

            Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хуулийн зөвлөх Т.Энхбаяр “Музей бол соёлын үнэт өв, онцгой объект. Манай музейн барилга нь л гэхэд Монголд хамгийн анхны хоёр давхар, 100 гаруй жилийн настай. Дотор нь асар үнэтэй үзмэрүүд бий. Худалдаа хөгжлийн банк 2016 онд барилгаа нураах явцад маш их доргилт өгч, үүссэн тоосжилт нь үзмэрүүдэд нөлөөлж байсан юм билээ. Одоо шинэ барилга нь доошоо гурван давхар байвал барилгын ажлын явцад үүсэх доргилтыг музей тэсэх үү”гэсэн бол энэхүү барилгын зураг, төслийг боловсруулахаас авахуулаад холбогдох бүхий л журам, заавар, хууль, дүрмийг зөрчиж, түүнийг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд зөвшөөрөн баталсанд  харамсаж буйгаа ойр хавийн иргэд, оршин суугчдыг төлөөлөл хэлж байлаа. Тэд одоо яах ёстой вэ. Хуульгүй мэт дураараа авирлагчдаас амь нас, эд хөрөнгийг нь хамгаалж, хэрхэхийг нь хэлж, шийдвэрлэх албан тушаалтан, байгууллага байна уу.  Ард иргэд аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхтэй. Шат шатны зөвшөөрөл өгсөн дарга нар олгосон зөвшөөрлөө цуцлах хүртэл тэд тэмцэх болно гэдгээ илэрхийллээ. Монгол улсын хууль хүчтэй юу? Мөнгөтэй, эрх мэдэлтэй банк хүчтэй юу? Харах л үлдлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 3 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.