Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв

7-р сарын 17 - 19 цаг 37 минут

Наадмын өдрүүдээр анх дуулдсан ч амралт баярын дуулианд дарагдаж бүдгэрсэн нэгэн сайн мэдээ бий. Тэр нь юу гэвэл Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Фитч” агентлаг 2018 оны 7-р сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” болгов. Өөрөөр хэлбэл хасах В байсан зэрэглэл В болж дээшилсэн гэсэн үг.  Зээлжих зэрэглэл ингэж өссөн нь эдийн засаг сайжирч байгаагийн шинж бөгөөд олон улс, тэр дундаа хөрөнгө оруулагч нарт очиж байгаа сайн мэдээ юм.

“Фитч” агентлаг  манай улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ дараах үндэслэлийг авч үзжээ.

 

Төсвийн гүйцэтгэл, тоон үзүүлэлтүүд 2017 оны 11-р сараас хойш тогтмол сайжирч 2018 оны 5-р сард төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн. Мөн төсвийн зарлага 6 хувьд хүрсэн нь 2018 оны зорилтот түвшинд хадгалагдаж байна. Фитчийн зүгээс төсвийн алдагдал 2018 оны эцэст ДНБ-ний 3.9 хувьд хүрч бууран, улмаар Засгийн газрын нийт өр ДНБ-ний 75.3 хувь /2017 онд 81.2%, 2016 онд 91.4 хувь байсан/ хүртэл буурна гэсэн төсөөлөлтэй байна.

 

Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг 6 дугаар сард хэлэлцэж баталсан ба хөтөлбөрийн хэрэгжилт сайн, 2018 оны 3-р сарын байдлаар бүх тоон үзүүлэлтүүд амжилттай хангагдсан болохыг тэмдэглэсэн. Ийнхүү ОУВС цаашлаад бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүд үргэлжлэн хийгдэх боломж бүрдсэн.

 

Өөр нэг гол үндэслэл бол Монгол Улсын гадаад валютын нөөц 2017 оны эхээр 1 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол ОУВС-ын хөтөлбөртэй уялдаатайгаар санхүүжилтүүд хийгдсэнээр 2018 оны 5-р сарын байдлаар 3.3 сая ам.долларт хүрч өссөн явдал.  

 

Түүнчлэн  эдийн засгийн өсөлт 2018 оны 1-р улиралд 6.1 хувьд хүрсэн зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэхэд  нөлөөлжээ.

 

Г.Хантулга

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.