Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ

7-р сарын 9 - 15 цаг 35 минут

Оюу толгой ХХК анхны баяжмалаа экспортод гаргаж, монголын уул уурхайн салбарын түүхийн хуудсанд нэгэн шинэ, тод мөр эхлүүлсэний таван жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Өмнийн цэнхэр говьд бүтээн байгуулалт өрнүүлж, баялаг бүтээж, Монголын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж буй Оюу толгой төслийн үе үеийн удирдагчид,  тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан тохиргоо хийж, үр бүтээлтэй ажиллуулж ирсэн өндөр мэдлэг, чадвартай, сэтгэл зүтгэлтэй инженер техникийн ажилтнууд нийт уурхайчид Та бүхэндээ дэлхийн зах зээлд эрдэнэс илгээсэн түүхэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэхэд ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК-ийн хамтын ажиллагаа нэн чухал. Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн хамтын ажиллагааны стандартыг сайжруулах замаар Монгол улсын уул уурхайн салбарыг улам төгөлдөржүүлэхийн төлөө бид бодитой хамтран ажиллах учиртай. Тиймээс ч хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан тодорхой чиглэлд олон ажил зохион байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь үр дүнд хүрч байна. Санамж бичгийн хүрээнд манай хоёр компанийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, мэдлэг, туршлагаа хуваалцах уулзалт, хэлэлцүүлэг, ажиллагсадын ур чадварыг хөгжүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулахын зэрэгцээ  хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажиллагсадын эрүүл мэндийг хамгаалахад тулгарч буй асуудлуудыг мэргэшлийн өндөр түвшинд хэлэлцэж сайжруулах, шийдвэрлэх талаар зөвшилцөх зэргээр тэргүүн туршлагаа бусад аж ахуйн нэгж, байгууллагад харилцан солилцож, түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллаж байгаад бид талархалтай байдаг.

Манай хоёр компани олон мянган иргэнийг ажлын байраар хангахын зэрэгцээ Монголын уул уурхайн салбарт дэлхийн тэргүүлэх технологийг түүчээлж, компанийн соёлыг түгээн дэлгэрүүлж жишиг тогтоож буй нь нэгэн цагийн бахархал юм.  

Монгол улсын ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн нийт уурхайчдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа Оюу толгойн ХХК-ийн баялаг бүтээгчдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе. Уурхайчдын яруу алдар бадартугай. 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,

Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.БАДАМСҮРЭН

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.