МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа

7-р сарын 2 - 17 цаг 23 минут

Монголын хамгийн том сургууль болох Монголын Үндэсний Их Сургуулиас 20 жилийн ойн баяраа тохиолдуулан 2018-2019 онд шинээр элсэгч оюутан залуустаа зориулсан ОНЦГОЙ БЭЛЭГ задалж байна. Тус сургуульд бүртгүүлэн шинээр элсэж орсон оюутнууд ирэх есдүгээр сарын 01-нээс өмнө сургалтын төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд дараах бэлэгнээс сонгох боломжтой боллоо.

Тухайлбал элсэлтийн бүртгэлд хамрагдаж, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн 2000 оюутанд урамшууллын ваучер, 700 оюутанд “Оюутны орон сууц”-анд нэг жил үнэ төлбөргүй амьдарч сурах эрх олгох бэлгээ задаллаа. Мөн энэхүү ваучераар МҮИС-ийн дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа Англи, Солонгос, Герман, Орос, Хятад, Япон, Франц, Итали хэлний клуб болон хөтлөгч, гитар хөгжим, мэтгэлцээн, таеквондо, аеробек, фитнесс, бокс зэрэг 20 гаруй клубт хөнгөлөлттэй үнээр хичээллэх, тус сургуультай хамтран ажилладаг худалдаа үйлчилгээний газрууд болон томоохон дэлгүүрүүдэд онцгой эрхээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх, цаашилбал “Капитрон” банкны аль ч салбараас урамшууллын ваучераа бэлэн мөнгөөр солиулж авах зэрэг олон төрлийн сонголтыг санал болгож байна.

Дэлхийн оюуны брэнд сургууль гэгддэг МҮИС-ийн 20 жилийн ойн хүрээнд барьж буй энэхүү ОНЦГОЙ БЭЛЭГ-т шинээр элсэгч бүхий л оюутан залуус хамрагдах боломжтой юм. Харин эдгээр урамшуулалд хамрагдсан оюутнууд 2018-2019 оны бусад хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

МҮИС-д шинээр элсэгчид онооны дарааллаас хамааран дараах урамшуулалд хамрагдана. Үүнд:

  1. 700-800 оноо /суурь хоёр хичээлийн ЭЕШ-ын оноо/ - 1.5 сая төгрөгийн ваучер эсвэл “Капитрон” банкнаас бэлэн мөнгө болгон авах
  2. 600-700 оноо /суурь хоёр хичээлийн ЭЕШ-ын оноо/ - Нэг сая төгрөгийн ваучер эсвэл оюутны орон сууцанд 1 жил үнэ төлбөргүй амьдарч сурах эрх + 300.000 төгрөгийн ваучер
  3. 480-600 оноо /суурь хоёр хичээлийн ЭЕШ-ын оноо/ - 650.000 төгрөгийн ваучер эсвэл оюутны орон сууцанд 1 жил үнэ төлбөргүй амьдарч сурах эрх
  4. 410 онооноос дээш /суурь хоёр хичээлийн ЭЕШ-ын оноо/ - 400.000 төгрөгийн ваучер эсвэл оюутны орон сууцанд 60 хувийн хөнгөлөлттэй орох эрх

Шинээр элсэгч оюутан залуус ваучераа авахдаа МҮИС-д суралцах эрхийн бичиг, сургалтын төлбөр төлсөн баримтын хамт наймдугаар сарын 31-нээс өмнө сургуулийн Санхүүгийн албанд биечлэн авчирч өгнө. Мөн эдгээр ваучерыг хүссэн үедээ “Капитрон” банкны аль ч салбарт хандаж, өөрийн иргэний үнэмлэх, ваучер болон МҮИС-д суралцах эрхийн бичгийн хамт авч очин бэлэн мөнгөөр солиулах боломжтой. Сургалтын төлбөр төлөх данс:

Сургалтын төлбөр төлөх данс:

Капитрон банк: 3011000008

Хаан банк: 5099002609

Дансны нэр: Монголын Үндэсний Их Сургууль

Гүйлгээний утга: Мэргэжил .................. 1-р курс ............... овогтой ................... /регистрийн дугаар………......../ нь 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.