Төрийн банк Г.Алтанд очно

6-р сарын 15 - 18 цаг 37 минут

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.

Л.Болд: -Өмч хувьчлалыг УИХ нухацтай хэлэлцэх ёстой. Өнгөрсөн хугацаанд хоёр том өмч  хувьчлал явагдсан хэдий ч үр ашигтай болж чадаагүй. Одоо бид хувьчлалаа зөв явуулах ёстой. Гэтэл яг чуулган завсарлах дөхчихсөн, цайны цаг дөхчихсөн үеэр кнопдоод өнгөрч болохгүй. Зөвхөн МИАТ-ийн хувьчлалыг  хар. Бид МИАТ-ийн хувьчлалыг дангаар нь хэдэн долоо хоног хэлэлцэх учиртай. Гэтэл компанит байдлаар маш олон төрийн өмчийг нэг дор хувьчлах гээд оруулж байна. Өмч хувьчлалын бодлого чинь өөрөө нийгмийн өмчлөлийн бодлого. Герман дайны дараа өмч хувьчлалаар босч ирсэн. Одоо хөгжлийг нь хар.

Б.Пүрэвдорж: -Би либериал үзэлтэй хүн. Төрийн оролцоотой өмчүүдийг хувьчлах нь зүйтэй гэж хардаг. Гэвч өмч хувьчлал дээр олон асуудалтай зүйлүүд байна. Хоёр компани дээр яримаар байна.  Нэгд, Хөрөнгийн бирж.  Энэ газрын зөвхөн газрыг нь зарахад 35 тэрбум баталгаатай хүрнэ. Гэтэл 20 тэрбумаар хувьчилна гээд оруулаад ирж байна. Илт луйвар явна гэсэн үг.  ХоёртТөрийн банк. Төрийн банкны нийт актив нь асар өндөр. Албан тушаалын томилгоо асар их явдаг учраас цэвэр ашгийн хэмжээ буурсан үзүүлэлттэй явдаг. Төрийн банкийг хувьчилбал  Ц.Нямдоржийн Г.Алтан авна. Ердөө 75 тэрбумаар хувьчлах саналаар орж ирсэн. Өр нь 35 тэрбум байгаа. Тэгэхээр үндсэндээ 40 тэрбумаар Ц.Нямдоржийн хүн Төрийн банкийг авна гэсэн үг. Ийи л зүйл явж байна.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: -Б.Пүрэвдорж төслөө сайн уншмаар байна. Шууд үнэлгээг нь тогтоочихсон юм шиг  яриад байх юм. Блансын үнэлгээг нь шүүрч аваад яриад байна. Асуудлаа ойлго. Ямар ч банкийг активын үнэлгээгээр үнэлдэггүй. Аудит, үнэлгээнүүд шат дараалан орж байж, хувьчлах үнийг тогтооно. Олон нийтэд санал болгож, хөрөнгийн биржээр хувьчилна. Хэн нэгэнд илт давуу эрх олгохгүй байх чиглэлийг Засгийн газраас  барьж байгаа. МИАТ компанийн 49 хувийг хувьчлах гэж байгаа. Дэлхий нийтийн жишиг ч ийм байгаа. Бид энэ жишигтэй уялдан хөгжиж айж, урагшаа явна. Шууд л тэр авчихна. Энэ авчихна гэж хардах болохгүй.

Н.Учрал: –Өмчийг хувьчлал явуулах нь зөв үү, буруу юу гэсэн маргаан өрнөөд байна. Эдгээр хувьчлах байгууллагуудын ерөнхий үнийг оруулж ирсэн байна. Үүнийг юун дээр үндэслэж гаргасан юм. Та бүхэн хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах юм бол энэ үнэлгээгээ оруулж ирэхгүй яасан юм. Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилна гэх юм. Тэгвэл эхлээд Хөрөнгийн биржээ хувьчил. Тэгж  байж, дараачийн хувьчлалаа явуулах ёстой.

ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор: –Өмч хувьчлал өнгөрсөн жил яригдсан хэдий ч ихэнх компаниуд алдагдалтай ажиллаж байсан учраас охйшлуулсан. Дахин оруулах гэтэл  Засгийн газар огцорсон. Ийм байдлаар хойшилж ирсэн байдаг. Ер нь хувьчлах эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Хөрөнгийн үнэлгээг хуулиараа бид үнэлэхгүй. Хууль тогтоомжийн хуулийн хүрээнд бид зөвхөн блансын үнэн дүнг тавьсан юм. Заавал үнийн төсөөлөл байх шаардлага тавьсан учраас дүн оруулж ирж байна. УИХ хувьчлахаар шийдвэр үнэлгээ дахин хийгдэж, үнэ тогтоно гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.