ЭМД-ын цахим системийг хэрхэн сайжруулах вэ?

6-р сарын 12 - 9 цаг 18 минут
 

“Эрүүл мэндийн даатгалын цахим систем”-ийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн  нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын байгууллага бие дааснаар эхний ээлжинд даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Мөн тус салбарын ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх зорилготой аж. Гэхдээ аливаа шинэлэг зүйлд учир дутагдал цөөнгүй гарах нь тодорхой юм. Гагцхүү тэр дутагдлыг олж засаж залруулах нь бас нэг чухал алхам.

 

Эрүүл мэндийн даатгалын цахим системийн хэрэгжилтэд ямар ололттой болон дутагдалтай тал байгаа талаар зарим Эрүүл мэндийн газруудаар жишээлэн авч үзье.

Манай улсын хувьд, сүүлийн 20-н жилд хүн амын өвчлөлийн 72 хувь нь урьдчилан сэргийлж болох халдварт бус өвчнөөр өвчилсөн байдаг байна. Тиймээс иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах нь олон төрлийн ашиг тустай.

Дархан-Уул аймгийн хувьд, эрүүл мэндийн цахим системийн хэрэгжилт хэвийн үргэлжилж байгаа ч энд хамгийн их хөндөгддөг асуудал бол аймгийн хэмжээнд хөнгөлөлттэй үнээр буюу даатгалаар эм олгодог 18 эмийн сан харилцан адилгүй санхүүжилт авдаг байдал. Ихэнх эмийн сангуудад эмийн нөөц хангалттай байдаг ч төрөөс олгож байгаа санхүүжилт бага учраас бүртгэгдсэн бүх иргэдийг хөнгөлөлттэй эмээр хангаж чаддаггүй байна. Нэг үгээр хэлбэл, тус аймгийн эмийн сангуудад олгогддог даатгалын мөнгө иргэдийнхээ хөнгөлөлттэй эмийн хэрэгцээнд хүрдэггүй гэсэн үг юм. Түүнчлэн цахим жорын жагсаалтад орсон 811 эмээс шаардлагагүй эмүүдийг нь хасах саналыг эмч нар тодотгож байна. Тухайлбал, амин дэм буюу витаминуудыг дурьджээ. Тэгэхээр хөнгөлөлттэй үнийн эмийн жагсаалтыг шинэчлэн гаргах шаардлагатай болох юм. Ингэхдээ эмийн нэр төрлийг олон улсын нэршлээр нь жагсаалтад оруулах нь зөв бөгөөд учир нь одоогийн жагсаалтад үйлдвэрийнх нь нэршлээр оруулсан байдаг аж.

Цахим системд шилжихэд хамгийн гол хэрэгцээ бол компьютер. Жишээ нь, Дархан-Уул аймгийн ГОС өрхийн эмнэлгийн хоёр эмч дундаа нэг компьютер ашигладаг нь үйлчлүүлэгчдэд болон эмч нарт хүндрэлтэй байдаг аж. Мөн тус эмнэлгийн хувьд хүн ам ихтэй учир хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хүртээмж тааруу байдаг учраас иргэд өглөөний 05:00 цагаас эхлэн дугаар үүсгэн жагсдаг гэнэ. Хэдийгээр эмч нар нь иргэддээ үзлэгээ хийж, жор бичиж олгодог ч эмийн сангийн санхүүжилт дуусчихдаг учраас иргэд их бухимдалтай байдаг аж. Гэхдээ цахим жор олгодог болсноор тэдний ажилд цаас чирэгдэл багатай болжээ.

Орхон аймгийн хувьд, өндөрлөг бүсэд байрлалтай учраас дулааны улиралд артерийн даралт ихсэх болон зүрх судасны өвчин зонхилдог байна. Тэр утгаараа эл төрлийн өвчний эмийн хэрэглээ хэд дахин нэмэгддэг аж. Зуны сар гарсаар панангин буюу зүрхний эм хамгийн ихээр хөнгөлөлттэй үнээр олгогдсон байна. Тодруулбал, 223010 хайрцаг борлуулагдсан нь тоон үзүүлэлтэд тэргүүлж байгаа юм.

Иргэд мэдээлэл багатай байдгаас үүдэн сарын эхний өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд ачаалал үүсгэдэг байдал одоо ч үргэлжилсээр байгаа. Түүнчлэн эмийн сангийн санхүүжилт зорилтот бүлэгт хүрэлцдэггүй асуудал ч байсаар байна. Гэхдээ ядаж иргэдийн дугаарлалт үүсгэхгүйн тулд Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар стандартаа барьж, тухайн өвчтөнийг журамд заасны дагуу 15 минутанд үзлэг хийж, оношоо тавьж, жороо бичих нь чухал. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын зүгээс иргэдийн дарааллыг хэрхэн багасгах талаар тухайлбал, тухайн иргэнийг хөнгөлөлттэй үнээр олгох эмнээс нэг сар өнжөөд бүртгэх зэрэг саналыг хэлдэг байна. Түүнчлэн холбогдох эмийн сангуудын санхүүжилтийг нэмвэл урт дараалал үүсэхгүй байх боломжтой гэнэ.

Сар бүр үүсдэг иргэдийн энэхүү замбараагүй дугаарлалтыг багасгах бас нэг алхам нь Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар буюу жор олгох эрх бүхий хүмүүст тухайн эмийн сангийн санхүүжилт дууссан, үгүй нь цахим хуудсанд ил тод, нээлттэй харагддаг болох программыг нэвтрүүлэх явдал юм гэдгийг холбогдох албаныхан хэлжээ. Ингэснээр өрхийн эмч нар санхүүжилт нь дуусаагүй эмийн санг иргэдэд зөвлөж, хаа хаанаа бухимдал, чирэгдэл үүсэхгүй байх боломжтой болох юм.

Мэдээж цахим системийн үйл ажиллагаанд шилжсэний сайн тал олон. Тухайлбал, тус салбарынхны олон дамжлагат цаасны ажлыг нь хөнгөвчлөх, эмийн сангийн ажилтнууд өмнө нь үйлчлүүлэгчийнхээ эмчийн бичсэн жор болон РД-ыг нэг бүрчлэн холбогдох программ руу шивж оруулдаг байсан бол одоо энэ ажил хөнгөвчлөгдсөн байна. Мөн эмч нарын жор бичилтийн алдаа гарахаа больсон зэргийг дурьдаж болох юм.

Ийнхүү цахим системийн энэхүү ажиллагааг иргэд болон салбарын ажилтнууд дэмжиж буй ч нарийн зохион байгуулалт, зохицуулалт үгүйлэгдэж байгааг энэ мэт жишээнээс харж болохоор байна.

Энэхүү ажлын дараагийн алхам нь хувийн эмнэлгийг хоёрдугаар улиралд, улсын эмнэлгийг гуравдугаар улиралд, рашаан сувиллыг дөрөвдүгээр улиралд цахим системд холбохоор ажиллаж байна. Ийнхүү энэ ондоо багтаан цахим системийг орон даяар бүрэн нэвтрүүлэхийг зорьж буй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 2 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.